No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнт жүжигчин Мелиса Асли Памук

Туркийн үзэсгэлэнт жүжигчин Мелиса Асли Памук

-

Мөнхийн хайр киногоор бидний танил болсон Туркийн үзэсгэлэнт жүжигчин Мелиса Асли Памукийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Жүжигчин, загвар өмсөгч Мелисса Асли Памук өөрийгөө од болон гялалзана гэж хэзээ ч бодож байгаагүй. Охин миссийн тэмцээнд түрүүлэх хүртлээ жирийн амьдралаар амьдардаг байсан бөгөөд үүний дараа түүний хувь тавилан эрс өөрчлөгджээ.

Мелисса 1991 оны хавар Нидерландын баруун хэсэг, Харлем хотод төрсөн бөгөөд Голланд гаралтай. Памук хүүхэд байхдаа жүжигчин болно гэж огт бодож байгаагүй гэдэг. Тэрээр эмч болохыг хүсдэг байж.

Гэхдээ мэргэжил сонгох цаг ирэхэд сэтгэл судлалыг сонгож, Амстердамын Их Сургуульд элсжээ. Гэвч бүсгүй их сургуульд сурч байхдаа Туркийн миссийн тэмцээнд оролцож түрүүлснээр загвар өмсөгчийн карьертаа  анхаарахаар шийдсэн байна. Тэрээр 2011 онд “Туркийн мисс”-ийн тэмцээд түрүүлж, эх орноо төлөөлөн “Miss Universe 2011” тэмцээнд оролцжээ.

Кино

Түүний анхны тоглосон бүтээл нь богино хэмжээний кино байв. Үүний дараагаар түүнд “Yer Gök Aşk” хэмээх олон ангит кинонд тоглох  санал ирж,  дүр бүтээснээр улам алдаршжээ. Тэрээр мөн 2012 онд “KaraKedi” хэмээх кинонд дүр бүтээсэн байна.

Үүний дараагаар тэрээр “Kurt Seyit ve Şura”, “Her Sevda Bir Veda”, “Ulan Istanbul” зэрэг олон алдартай кинонуудад тоглосон байдаг.

Харин түүний тоглосон кинонууд дундаас олон улсад алдаршсан нь бидний сайн мэдэх “Мөнхийн хайр” цуврал юм. Тэрээр 2015-2017 онуудад уг киноны зураг авалтанд оролцсон байна.

Хувийн амьдрал

Памук хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхийг хүсдэггүй ч түүний Tolga Sala  хэмээх залуутай хамт авахуулсан зургууд нь олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ тархжээ. Хосуудын харилцаа 10 орчим жил үргэлжилсэн ч хоёр тийш болсон байна.

Харин одоо тэрээр “Бешикташ” клубын хөлбөмбөгчин Oguzhan Ozyakup хэмээх залуутай болздог аж. Гэхдээ тэд өөрсдийнхөө талаар олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа  юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд