No menu items!
HomeХүмүүсБаатарлаг жүжигчин Чой Сү Жон

Баатарлаг жүжигчин Чой Сү Жон

-

“Тэ Жу Ён” киноны гол дүрийг бүтээснээр нь бидний сайн мэдэх жүжигчин Чой Сү Жоны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Жүжигчин Чой Сү Жон 1962 оны 12-р сарын 28-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төржээ. Тэрбээр анх 1987 онд “Хайрын мод” цувралд тоглож жүжигчний карьераа эхлүүлсэн.

Түүнийг олонд алдаршуулахад нөлөөлсөн гол уран бүтээл нь “Тэ Жү Ён” кино юм. Тэрээр 20 гаруй жил жүжигчнээр ажилласан бөгөөд “Жүжигчин хүнд алдар нэр богино боловч жүжиглэх нь урт юм. Би жүжиглэх тусам улам их шунал төрдөг. Цаашид хэрхэхийг мэдэхгүй. Ямартай ч би хүсч байна. Өөрийгөө удирдаж сурахад илүү их хүчин чармайлт гаргаснаар сайн жүжигчин хэвээр үлдэх болно” хэмээжээ.

2006 онд 200 ангитай “Тэ Жу Ён” цувралд тоглосон. Үүний дараа “Ерөнхийлөгч”, “Эх орончдын домог”, “Хааны мөрөөдөл”, “Тэнгисийн эзэн” зэрэг олон цувралуудад дүрээ бүтээжээ. Тэрээр нийтдээ 10 гаруй уран сайхны кино, 40 гаруй цувралд дүрээ бүтээсэн байна.

Жүжигчин Чой Сү Жон  хамт олныхоо дунд хөгжилтэй, сэргэлэн цовоо гэдгээрээ алдартай. Түүнийг зураг авалтын талбайд хошигногч гэдгээр нь мэддэг бөгөөд “NG Mawang” (NG Master) цолыг хүртсэн аж.

Тэрээр байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг бөгөөд бие бялдрын хөгжилдөө ихээхэн анхаардаг. Түүний чийрэг бие бялдар наснаасаа залуу дүрүүдийг бүтээх боломжийг олгодог. Мөн тэрээр чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглох дуртай. Ням гарагийн өглөө бүр хөлбөмбөг тоглодог гэнэ.

2007 онд түүний талаар нэлээдгүй шуугиан бүхий асуудал хөндөгдсөн байдаг. Тэрээр боловсролын зэргээ худал мэдээлсэн болох нь тогтооджээ. Түүний намтар дээрх боловсрол эзэмшсэн байдал нь худал болохыг баталсны дараа уучлалт хүссэн байна.

2021 онд Чой Сү Жоны хөрөнгө мэдэгдэхүйц өссөн талаар хэвлэлүүд бичжээ. Түүний хөрөнгө ойролцоогоор 178 сая доллар гэж vipfaq хэрэглэгчид мэдээлсэн байна. Үүнд дарвуулт завь, хувийн онгоц, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл зэрэг багтана.

Хувийн амьдрал

Тэрээр жүжигчин Ha Hee-ra-тай 1993 онд гэрлэсэн. Тэд 1999 онд хүү, 2000 онд охинтой болжээ. Жүжигчин Чой эхнэрээ жирэмсэн байхад бүхий л гэрийн ажлаа хийж, эхнэртээ ихээхэн анхаарал, халамж тавьж байсан нь түүнийг Солонгос эмэгтэйчүүдэд ихэд таалагдахад хүргэсэн аж.

2010 оны эхээр түүний эхнэр нэгэн ярилцлагада нөхрөө өөрөөс нь илүү сайн гэрийн ажил хийдэг гэжээ.

Эхнэрийн хамт буяны үйл ажиллагаа, төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн гэх мэт сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна 2009 онд хамтдаа БНСУ-ын Үндэсний музейн сайн санааны элчээр сонгогдож байжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд