No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин И Мин Жон

Үзэсгэлэнт жүжигчин И Мин Жон

-

“Дахиад нэг удаа” киноны гол дүрийн жүжигчин И Мин Жоны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

И Мин Жон 1983 оны 2-р сарын 16-нд Сөүл хотод төрсөн. Түүний өвөө нь алдартай зураач байсан бөгөөд Солонгосын урлагийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг ажээ. Тэрээр “Sungkyunkwan” их сургуульд театрын чиглэлээр суралцаж,  төгссөн байна.

Тэрээр тайзны жүжигт тоглон уран бүтээлийн гараагаа эхэлж, хэдэн жилийн турш киноны туслах дүрийг бүтээдэг байжээ. Харин “Boys Over Flowers” кинонд тоглосныхоо дараа олны танил болсон бөгөөд “Smile, You”цувралд анхны гол дүрээ бүтээсэн байна.

И Мин Жон романтик инээдмийн “Cyrano Agency” (2010) кинонд гол дүр бүтээснээр улам илүү алдаршжээ. Түүнчлэн Wonderful Radio (2012), Big (2012), Cunning Single Lady (2014), Come Back Mister (2016) зэрэг кино нь үзэгчдийн таашаалд ихээхэн хүрсэн байдаг.

И Мин Жон 2010 онд романтик инээдмийн “Cyrano Agency” кинонд тоглосон бөгөөд “Local award”-аас шилдэг шинэ эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Түүнчлэн 2009 онд SBS Drama Awards-аас “New Star” шагнал хүртсэн байдаг. Мөн тэрээр олон алдартай кино наадамд нэр дэвшиж байсан юм.

Түүнийг манай уншигчид “Boys Over Flowers” киноны туслах дүрээр нь сайн мэдэх байх. Тэрээр 2009 онд  гарсан уг алдарт киногоор олонд танигдсан бөгөөд үүний дараагаар анхны гол дүрээ авч чадсан ажээ.

2020 онд тэрээр телевизийн олон ангит цуврал болох “Once Again” кинонд гол дүрд тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

И Мин Жон “All in”, “IRIS” киногоороо  бидний танил болсон Солонгосын алдарт жүжигчин И Бюн Хунтай 2013 оны 8-р сарын 10-нд гэрлэсэн. Хосууд 2006 оноос хойш үерхэж байгаад 2012 онд олон нийтэд харилцаагаа мэдэгджээ. Тэд 2015 оны 3-р сарын 31-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд