No menu items!
HomeБоловсролЛ.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжинэ

Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжинэ

-

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалт, төгсөх ангийнханд танхимаар давтлага өгөх талаар мэдээлэл хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. Өнгөрөгч онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг зайнаас судлаад байгаа. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон ба Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй” гэв.

Мөн тэрбээр, “Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашдаа Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг тогтолцоо руу шилжүүлэхээр төлөвлөж байна. Шалгалтыг зохион байгуулахад сурагчдыг вакцинжуулах ажил гарч ирсэн. Эхний ээлжид багш нарын 80 хувь нь дархлаажуулалт хийлгэсэн. ЭЕШ-ыг зохион байгуулахад бүрэн тунд хамрагдсан багш нарыг ажиллуулахад онцгойлон анхаарч байна.

Энэ жил 19 настай 13636, 18 настай 28082 төгсөгч байна. Тэд 18-аас дээш насныхных хамруулж буй вакциндаа хамрагдана. Нийтдээ 1700 орчим 15-17 настай төгсөгч байна. Тэднийг вакцинжуулахад УОК, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөрийн хүрээнд хийнэ” гэв.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд