No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн П.Анужин

76: УИХ-ын гишүүн П.Анужин

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн П.Анужинг онцолж байна.

Товч намтар

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан тэрээр хоёр дахь удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 2020 оны сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. П.Анужин 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг Пүрэв-Очирын Анужин гэдэг ч төрсөн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. П.Анужин өөрийн хөтлөн явуулдаг “МонГал товчоон” нэвтрүүлгийн зочноор төрсөн аавыгаа урьж, оролцуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан.

П.Анужин олон улсын эрх зүйч, дипломатч мэргэжилтэй. Тэрээр мэргэжлээсээ илүүтэй макробиотик буюу байгаль, хүн хоёрын зохицохуйн ухааныг гүнгийрүүлэн судалснаар өөрөө өөрийгөө эрүүлжүүлсэн гэдэг.

Хөрөнгө, орлого

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогын мэүүлгээ өгсөн байдаг. Тэрээр МАН-аас 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байхдаа хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг гэсэн байна. Мөн 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс олны анхаарлыг хамгийн их татсан нь нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ дурджээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн П.Анужингийн талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

Ч.Ундралтай ам зөрж буй бичлэг олны анхаарлыг татав

П.Анужин найруулагч Б.Баатарын өмнөх эхнэр Ч.Ундралтай муудалцаж байгаа бичлэг нь ил болж олны анхаарлыг татаж байсан. Тэрээр үүний дараахан “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцохдоо ““Энэ асуудал сүүлчийн тав зургаан жилийн турш үргэлжилж байна. Худалдаж авахгүй бол бичлэгийг чинь олон нийтэд цацна гэж намайг дарамталдаг байсан. Өдөр бүр л шахам ийм асуудал тулгарсан. Баатарыг түүнээс салгаж суух гэсэндээ ингэж загнаж байгаа юм биш ээ” хэмээн тайлбарласан байдаг.

Төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна

П.Анужин төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна гэж хэлсэн нь хэсэгтээ олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтийн үеэр “Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбриж хөтөлбөр. Шийдэх чухал асуудал маш их байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн П.Анужин хариуд нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Архины сав биш архидалт, дээлийн хээ биш төрийн ёслол хүндэтгэлийн асуудлыг хөндсөн л дөө. Чухал асуудлуудыг чуулганы индрээс нийгмийн анхаарлын төвд ахин оруулж өгсөн ерөнхийлөгчдөө талархлаа” гэсэн байдаг.

П.Анужин: Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Live” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан. Үүнийг хариуд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа. Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ, өмөөрнө!

Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй. Би албан ёсоор хэлье. Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд