No menu items!
HomeХүмүүсОскарын эзэн Юн Ё Жоны талаарх 5 баримт

Оскарын эзэн Юн Ё Жоны талаарх 5 баримт

-

АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академийн 93 дахь удаагийн шилдгүүдийг зарлах ёслол Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т боллоо. Оскарын шагналыг хүртсэн анхны солонгос жүжигчнээр тодроод буй Юн Ё Жонг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

“Minari” бүтээлээрээ түүхэн дээд амжилтыг тогтоов

Өдгөө 73 настай жүжигчин Юн Ё Жоны хувьд Оскарын шагналын төрөлд анх удаа нэр дэвшсэн бөгөөд тус шагналыг хүртсэн анхны солонгос жүжигчнээр тодроод байна. Харин тэрбээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байв. Уг уран бүтээлийн дүрээрээ өмнө нь “Screen Actors Guild Award” болон “BAFTA Awards”-ийн шагналыг хүртжээ.

Бага нас

Жүжигчин Юн Ё Жон 1947 онд  Кёнги мужийн Кесон хотод төрсөн. Түүний карьер сүүлийн таван 10 жилийн хугацаанд идэвхтэй үргэлжилж байгаа билээ. Тэрбээр хоёр эгчтэй бөгөөд эцэг нь бага байхад нь өнгөрчээ. Эгч Youn Yeo нь LG Group-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. 1966 онд TBC- ийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, Ханян Их Сургуулийн Солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр суралцах болсон ч төгсөж чадалгүй сургуулиа орхижээ.

Анхны дүр

Тэрбээр 1967 онд “Mister Gong” телевизийн цувралд анх тогтлож байсан. Харин анхны бүрэн хэмжээний уран бүтээл нь 1971 онд дэлгэцнээ гарсан “Woman of fire” юм. Уг кинонд бүтээсэн дүрээрээ ихээхэн алдаршиж, “Шилдэг жүжигчин” шагналын эзэн болжээ. Тэрбээр найруулагч Ким Ки Ёнтой олон уран бүтээлд хамтарсны нэг нь анхны уран бүтээл нь билээ.

Уран бүтээлүүд

Үргэлжлүүлэн тэрбээр ” The Insect Woman”, “Be a Wicked Woman”, “The Houseemaid”, Salut d’Amour”, “Kanola” зэрэг олон уран бүтээлд олон сайхан дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр “Be Strong Geum Soon”, “My Husband Got A Family”, “Dear My Friends” цувралуудаараа олны танил болсон билээ.

Хувийн амьдрал

Карьерынхаа эд оргил үед буюу 1974 онд дуучин Жо Ян Намтай гэрлэж, АНУ руу цагаачилснаар кино урлагаас завсарлага авсан байдаг. Харин 10 жилийн дараа буюу  1984 онд эх орондоо эргэн ирснээр жүжигчний карьераа эргэлт буцалтгүйгээр үргэлжлүүлснээр өнөөдөр ийнхүү Оскарын шагналын эзэн болоод буй юм. Тэрбээр 1987 онд нөхрөөсөө салжээ. Тэд хоёр хүүтэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд