No menu items!
HomeХэн юу хэлэвС.Амарсайхан: Бүлэглэлүүд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа

С.Амарсайхан: Бүлэглэлүүд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа

-

Шадар сайд С.Амарсайханы гэргий Ч.Ичинхорлоогоо халдвартай бүс рүү нэвтэрч, ээж, аавыгаа эргэснийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн ард иргэд шүүмжилж байгаа билээ.

Хэвлэлийн хурлын үеэр энэ тухай тэрээр дахин байр сууриа илэрхийллээ.

Шадар сайд С.Амарсайхан: Би цар тахалтай тэмцэж байгаа гэж өөрийгөө бодож байгаа. Зарим нэг нь надтай тэмцээд байна.  Би Монгол Улсын Шадар сайдын алба хашиж байгаа гээд өөртөө давуу эрх өгч, хууль журам зөрчөөгүй,  гэр бүлийнхэн маань ч хууль дүрэм зөрчөөгүй.  Хэнээс ч давуу эрх эдлээгүй. Харин иргэддээ дутуу эрх эдлүүлэхгүй байх тал дээр хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа. Шадар сайдын ажил бол зөвхөн Covid-19-тэй тэмцэх ажил  биш, эрхлэх асуудлын хүрээнд олон салбар байдаг. Засгийн газар хоорондын комисс, гадаад дотооод харилцаа гээд өчнөөн олон ажил байдаг учраас хэрэг зарга хийсэн болгоны араас яваад байх боломжгүй, тайлбар өгөөд явах цаг зав алга.

Харин би нэг зүйлийг хатуу хэлж байна. Хариуцлага тооцох тал дээр үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Улсыг төртэй нь улстөрчидтэй нь худалдаад авчихдаг банк санхүү бизнесийн бүлэглэл, цар тахлаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдүүд, цар тахлын цаана тусгаарлах байраар бизнес хийдэг нөхдүүд гээд салбар, салбарт бугшсан нөхдүүд бол намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа. Бусад иргэдийн адил би албан тушаалтан мөн ч бай, биш ч бай адилхан эрхээ эдлээд л явж байгаа. Хууль зөрчөөгүй гэдгээ дахин хэлье. Харин зохион байгуулалттай дүрэм журам зөрчсөн болгож байгаа. Сүүлдээ компьютерын хард диск ху лгайлсан болгож байгаа, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөөгүй эхнэрийг маань өгсөн болгож зориуд систем дээр шивж оруулж байгаа гэх мэтийн нарийн зурсан, төрийг худалдаад авчихсан төрөөр бизнес хийдэг нөхдүүд эрчимтэй ажиллаж байгаа.

Түүнээс би няцаж, ухрахгүй. Тавьдаг шаардлагаа тавина, хэлэх зүйлээ хэлнэ, хийдэг ажлаа хийнэ. Өвчтэй, зовлонтой ахмадуудынхаа санааг зовоогоод яах вэ гээд чимээгүй, хүлээцтэй хандаад явахаар номхон морийг ноолоход амар гэдэг шиг зөөлчлөх гээд өөрсдийн хууль бус үйлдлийг дарж нуухын тулд Амарсайханыг харлуулаад байвал болно гэж бодож байх шиг байна. Тийм асуудал бол байхгүй шүү гэдгийг хэлье” гэв

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд