No menu items!
HomeUncategorized"Б.Баасанцогт нарыг бие үнэ лэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр шалгаж байгаа"

“Б.Баасанцогт нарыг бие үнэ лэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр шалгаж байгаа”

-

УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр: 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой 20, нэр дурдагдсан хуулийн ажилтнуудтай холбоотой 86 хэргийг Улсын ерөнхий прокурор мөрдөж байгаа юм байна. ЦЕГ-аас албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичигт “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн шинжээч Д.Галданжамц  Д.Бямбацогт нарт  холбогдох харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгаж байгаа. Өмгөөлөгч Б.Баасанцогт нар нэр бүхий шүүгч нарт бусдыг бие үнэ лэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр Эрүүгийн хэргийн зүйл ангиар хэрэг бүртгэлт нээн шалгаж, АТГ-т шилжүүлсэн байна.

Хэргийг хуваарилдаг, захиалдаг байж болзошгүй схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн комьютерээс гарч ирсэн учир хамтатган шалгаж байгаа юм байна. Хуулийн байгууллагынхны оролцсон хууль бус үйл ажиллагааг үнэн зөвөөр нь шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай гэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд