No menu items!
HomeХүмүүс“Пэнтхаус” цувралын гол дүрийн жүжигчин Ом Ги Жүн

“Пэнтхаус” цувралын гол дүрийн жүжигчин Ом Ги Жүн

-

“Пэнтхаус” цувралын үйл явдал, жүжиглэлт, дүрүүд нь хүмүүсийн сонирхлыг улам бүр татаж байна. Энэ удаад бид тус киноны гол дүрийн жүжигчин Ом Ги Жүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Жү Дан Тэгийн  дүрийг чадварлаг бүтээж буй жүжигчин Ом Ги Жүн нь 1976 оны 3-р сарын 23-нд төрсөн. Тэрээр өдгөө 45 настай ч гэлээ ганц бие.

Мөн түүний болзооны талаарх мэдээлэл интернетэд байдаггүй. Учир нь Ом Ги Жүн хувийн амьдралын талаар тийм  ч их ярьдаггүй нэгэн. Гэхээ тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Нас ахих тусам би эмэгтэй хүний ​​өө сэвийг уулзангуутаа ​​л хамгийн түрүүнд олоод харчихдаг болсон. Жүжигчин Moon Geun Young бол надад хамгийн тохирохоор төрлийн хүн. Түүнтэй хамт кинонд тоглож байхад маш хүчтэй сэтгэгдэл төрсөн” гэжээ.

Түүний хөрөнгө 2019-2020 онд мэдэгдэхүйц өссөн аж. Тэрээр орлогынхоо ихэнх хувийг кино, уран бүтээлээсээ олдог. Тухайлбал, жүжигчин залуу 2020 онд 1-5 сая долларын орлого олжээ. Мөн Ом Ги Жүний нэр хүнд “Пэнтхаус” цувралд тоглосноос хойш маш их өсөж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Одоо түүний уран бүтээлийн талаарх мэдээллийг хүргэе. Тэрээр Сөүлийн урлагийн консерваторийн хөгжимт жүжгийн ангийг төгссөн. Ом Ги Жүн 1995 онд Шекспирийн “3-р Ричард” жүжгээр анхны дэбютээ хийж байжээ. Тэрээр Өмнөд Солонгост мюзикл жүжгээрээ алдаршсан уран бүтээлч юм.

Тэрээр маш алдартай  “Singin’ in the Rain”, “The Sorrows of Young Werther”, “The Count of Monte Cristo”, “Catch Me If You Can”, “Rebecca” гэх мэт мюзиклүүдэд тоглож байжээ.

Ом Ги Жүн тайзны дүрээр олонд танигдсаныхаа дараагаар кино урлагт хөл тавьсан. Тэрээр эхэндээ телевизийн цувралуудад туслах дүрүүдийг бүтээдэг байж. Түүний тоглосон кинонуудаас Монголчуудын хамгийн сайн мэддэг нь “Dream High” кино билээ. Мөн тэрээр “Life Special Investigation Team”, “Worlds Within”, “Hero” гэх мэт кинонуудад тоглосон байдаг.

Харин түүний хамгийн анхны тоглосон кино бол “Man of Vendetta” бөгөөд үүнд эсрэг дүрийг бүтээсэн. Үүний дараа “Killer Toon” хэмээх аймшгийн кинонд цуврал аллагын хэргийг эрэн сурвалжилж байгаа мөрдөгчийн дүрд тогложээ.

“Dream High” цувралд сайхан сэтгэлтэй, гэнэн багшийн дүрийг бүтээж байсан Ом Ги Жүн хорон санаатай, эрх мэдэлт залуу Жү Дан Тэгийн  дүрийг чадварлагаар бүтээж байгаа. 2020 онд  Өмнөд Солонгосын дэлгэцэнд гарсан “The Penthouse: War in Life” цуврал нь үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

Түүний жүжиглэлт, дүрээ хэрхэн бүтээж байгаа нь олныг гайхшруулсан. Энэ цуврал нь 100 гаруй давхраас бүрдсэн тансаг пентхаус орон сууцанд байрладаг нууц, далд хүсэл эрмэлзэлтэй оршин суугчдын талаар өгүүлдэг билээ.

Түүний авч байсан шагналууд

Шилдэг эрэгтэй жүжигчин (” Пентхаус “) – 2020 оны SBS Drama Awards – 2020 оны 12-р сарын 31

Продюссеруудын сонгосон шилдэг жүжигчин (“Heart Surgeons”)-2018 SBS Drama Awards – 2018.12.31

Шилдэг дүр (” Defendant”) – 2017 оны SBS Drama Awards

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулахаар болжээ. Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит...

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

трэнд