No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс # 13: Гэр бүлээс гадуурх харилцаа юунаас болж үүсдэг вэ

Зүрхээ сонс # 13: Гэр бүлээс гадуурх харилцаа юунаас болж үүсдэг вэ

-

 “Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт гэр бүлээс гадуурх харилцааны суурь шалтгаан, үр дагавар, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Гэр бүлээс гадуурх харилцаа яг юунаас болж үүсдэг вэ гэдгийг нарийн тогтоосон зүйл байхгүй ч судлаачид олон судалгааны үндсэн дээр тодорхой хэдэн шалтгаануудыг нэрлэжээ. Үүнд:

  1. Бэлгийн шинж чанартай байх
  2. Романтик хайр, халамж, сэтгэл хөдлөлийг хүсэх
  3. Сэтгэл санааны хувьд дотно харилцааг хүсэх /ямар нэгэн хүндэтгэлийг хүсэх/
  4. Одоогийн дотно харилцаанд сэтгэл ханамжгүй үедээ гэр бүлээс гадуурх харилцааг хүсэмжлэх

Эндээс харахад гэр бүлээс гадуурх харилцаа нь зөвхөн бие махбодын таашаалаас үүдэлтэй биш юм байна. Гэр бүлээс гадуурх харилцаа сүүлийн үед нэлээд нэмэгдэх болсон гэж ярьдаг ч энэ нь  зөвхөн нийгмийн шинэчлэл, өөрчлөлтөөс хамаагүй. Өмнө нь ч байсан. Учир нь энэ ойлголтын суурь шалтгаан нь хувь хүний сэтгэлзүйн байдал, сэтгэл хөдлөл, харилцааны асуудал бөгөөд тухайн хүн ямар нас, хүйс боловсролтойгоос үл хамаарах зүйл. Сэтгэл зүйн асуудлаа хэрхэн даван туулж байгаа чадвартай холбогдож байгаа нь эндээс мөн харагдаж байна.

Гэр бүлээс гадуурх харилцааг эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрөөр хүлээн авдаг. Эрэгтэй хүмүүс илүү бэлгийн шинж чанартай бөгөөд үүгээрээ дамжуулж шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл хайдаг бол эмэгтэйчүүд илүү сэтгэл зүйн хувьд гэр бүлээс гадуурх харилцаанд орох хандлагатай байдаг аж.

Үүнээс гадна дотно харилцааны талаарх ойлголт чухал. Амьдралд юу ч тохиолдож болно. Ямар нэгэн бэрхшээлийг даван туулах, бэрхшээлээс зугтах нэг арга нь гэр бүлээс гадуурх харилцаа байж магадгүй. Энэ нь бодит нөхцөл байдал, бодит мэдрэмжээс урвах асуудал юм.  Гэр бүлийн харилцаа бол нандин харилцаа. Гэр бүлээс гадуурх харилцаа нь хамтрагчдаа сэтгэл зүйн гүн шархыг үлдээж болзошгүй. Хамтрагч нь мөн өөрөөсөө болсон мэтээр бодож өөрийгөө буруутгах зэрэг хүндрэлүүд үүсч болзошгүй.  

Гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн үед хуурагдсан хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

Итгэлт харилцаа алдагдаж байна гэдэг утгаар олон таагүй мэдрэмжүүдийг үүсгэнэ. Уур бухимдал, гомдол, өөртөө итгэх итгэл алдрах, аюулгүй байдлаа мэдрэхгүй байх зэрэг сэтгэл хөдлөлүүд зэрэг илэрнэ.

Хосууд харилцаандаа гарсан асуудлыг дор бүр нь шийдэхгүй удаан хугацаанд явснаар хуримтлагдаж, улмаар өөр өдөөгчөөр дамжин гадагшлах шалтгаан болдог. Урт удаан хугацаанд талаамжгүй, ойлголцолгүй харилцаатай яваад л байвал хосуудын аль нэг нь гэр бүлээс гадуурх харилцааны хэлбэрт татагдах шалтгаан бүрэлдэж байна гэсэн үг.

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнд ямар мэдрэмж төрдөг вэ?

Бодит мэдрэмжээс зайлсхийж байгаа нөхцөл нь ямар суурь шалтаантай бол гэдгээс үүдэж харилцан адилгүй. Гэр бүлээс гадуурх харилцаа бол урвалт мөн. Амлалт өгч хамтран амьдарчихаад дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Хуурч буй хүнд сэтгэл хөдлөл нь хөөрлийн байдалтай байдаг. Тухайн цаг мөчид хөөрч баясах ч асуудлын суурь шалтгаанууд хэвээрээ л байна.

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсээд итгэлцэл үгүй боллоо. Тэгвэл итгэлцэл дахин бий болох боломжтой юу?

Үүнийг хувь хүний сэтгэл зүйн дархлаатай холбож үзэх нь зүйтэй болов уу. Өөрийгөө ямар, хэнтэй, хаана байлгахыг төлөвлөж, төсөөлж харж байна, тэр төсөөлөл хэр бат бөх байр сууртай байгаагаас итгэлт харилцаа дахин сэргэх боломжтой эсэх нь шийдэгдэнэ.

Гэр бүлээс гадуурх харилцаанаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх  боломжтой вэ?

Хосууд анх ямар нандин харилцаан дээр нэгдсэн бэ гэдгээ бодож тухайн нандин зүйлийг байнга арчилж, тордох, бие биедээ цаг гаргах, хайр сэтгэлээ боломж олдсон мөч бүхэнд мэдрүүлэх хэрэгтэй. Үгээрээ, үйлдлээрээ, харцаараа гээд хайртай гэдгээ мэдрүүлэх олон боломжууд бий. Харилцан биенээ урамшуулах нь мэдэгдэхүйц амжилтаар хэмжигдэхгүй тул бүх нөхцөлд үйлдэл тус бүрд урамшуулах хэрэгтэй. Амьдралын олон төрлийн өгөгдөлд харилцаагаа тордохын төлөө чармайх хэрэгтэй.

Бие биетэйгээ ярилцах нь аливаа харицаанд хамгийн чухал зүйл. Сайн ярилцдаг, бие биенээ сайн сонсдог, бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг байвал хэн нэгнийхээ өөртөө итгэх итгэл, харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Эрчүүдийн 90 орчим хувь нь дотоод сэтгэл, мэдрэмжээ илэрхийлж мэддэггүй аж. Мэдрэмж, дотоод сэтгэлээ илэрхийлэхэд хүйс хамаагүй тул аль болох нээлттэй байснаар харилцаагаа хамгаалж чадна. Гэр бүлээс гадуурх харилцаанаас урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн дотоод зохион байгуулалт, ахуйн ажилд хэн яаж ооролцох вэ, санхүүгийн зохицуулалт ямар байх вэ гэх мэт асуудлыг харилцан ярилцаж, амьдралаа төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр хэн хэндээ дарамт үүсгэх эрсдэл буурч, харилцаанд сэтгэл ханамж бий болно.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд