No menu items!
HomeХүмүүсТоглосон киноныхоо дууг дуулсан 8 эрэгтэй жүжигчин

Тоглосон киноныхоо дууг дуулсан 8 эрэгтэй жүжигчин

-

Өөрсдийн тоглосон киноныхоо дууг дуулсан алдартнуудыг та мэдэх үү? Бид энэ удаад тоглосон киноныхоо дууг дуулж, олны хүртээл болгосон авьяаслаг жүжигчдийн жагсаалтыг хүргэж байна.

1. Park Seo Joon

Солонгосын К-драма ертөнцийг байлдан дагуулсаар ирсэн чадварлаг, сэтгэл татам залуу бол жүжигчин Park  Seo Joon. Тэрээр “Hwarang” киноныхоо дууг өөрөө дуулсан байна. Түүнийг монголчууд “Dream High 2”, “Ким нарийн бичгийн дарга” зэрэг киногоор нь сайн мэдэх билээ.

2. Ji Chang Wook

Түүнийг анх хөгжимт, драмын театрт ажиллаж байсныг та мэдэх үү? Энэ авьяаслаг залуу “Suspicious Partners”, “Empress Ki, Healer”, “First Seven Kisses” зэрэг тоглосон олон киноныхоо дууг өөрөө дуулсан байна.

3. Kim Soo Hyun

Kim Soo Hyun “My Love from the Star” киноныхоо дууг өөрөө дуулжээ. Тэрээр тоглосон бараг бүх киноныхоо дууг дуулсан чадварлаг уран бүтээлч юм.

4. Lee Min Ho

Солонгосын  соёлын давлагааны /Hallyu/ жүжигчин гэгддэг түүнийг танихгүй хүн үгүй. Царайлаг жүжигчин залууг бид “boys over flowers” киногоор нь сайн мэдэх билээ. Тэрээр “Boys over Flowers”, “Painful Love”, “The Heirs” киноныхоо дууг өөрөө дуулсан ажээ.

5. Joo Won

Тэрээр “Good Doctor”, “Bridal Mask” зэрэг киноныхоо дууг дуулсан байна.

6. Song Joong Ki

“Нарны үр сад” киногоор бидний танил болсон тэрээр “The Innocent Man”, “Penny Pitchers” зэрэг киноныхоо дууг дуулжээ.

7. Park Bo Gum

Авьяаслаг, залуу жүжигчин тэрээр “Love in the Moonlight” киноныхоо дууг өөрөө дуулж, олны сонорт хүргэсэн юм.

8. Lee Jong Suk

Царайлаг кино од Jong Suk жүжиглэхээс гадна дуулах авьяастай нэгэн. Тэрээр “While you were Sleeping” киноныхоо “Come to me” дууг дуулжээ.

Эх сурвалж: pinkvilla

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд