No menu items!
HomeЭрүүл мэндШээсний замын болон мөөгөнцрийн халдвар ямар ялгаатай вэ?

Шээсний замын болон мөөгөнцрийн халдвар ямар ялгаатай вэ?

-

Шээсний замын халдвар болон мөөгөнцрийн халдвар нь ямар ялгаатай вэ?

Хэрэв бэлэг эрхтэний ойр орчимд, шээх үед таагүй мэдрэмж төрвөл халдвар авсан байж болзошгүй. Үүнд нөлөөлдөг хоёр төрлийн халдвар нь шээсний замын халдвар (UTI) болон мөөгөнцрийн халдвар юм. Эдгээр нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог боловч эрчүүдэд ч бас тохиолдож болно. Эдгээр халдваруудын зарим шинж тэмдэг, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд нь ижил төстэй байдаг. Хоёулаа эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд бүрэн эмчлэгддэг. Хэдийгээр UTI ба мөөгөнцрийн халдвар нь ялгаатай ч хоёуланг нь зэрэг авах боломжтой. Шээсний замын халдварын үеийн антибиотик эмчилгээ нь мөөгөнцрийн халдвар авахад хүргэдэг.

Шинж тэмдэг

Зарим шинж тэмдгүүд ижил байж болох ч эдгээр халдвар нь хоорондоо ялгаатай.

Шээсний замын (UTI)-ийн халдварын үед шээх үед халуу оргих, ойр ойрхон шээс хүрэх гэх мэт шинжүүд илэрнэ. Мөөгөнцрийн халдварын үед шээх үед өвдөлт мэдрэх, нөлөөлөлд өртсөн хэсэгт өвдөх, загатнах шинж тэмдгүүд илэрнэ. Үтрээний мөөгөнцрийн халдварын үед өтгөн, цагаан өнгийн ялгарал гардаг.

Шээсний замын халдварын шинж тэмдэг

Шээх үед өвдөх, хорсох

Байн байн шээс хүрэх мэдрэмж

Ариун цэврийн өрөө орохын тулд нойрноосоо сэрэх

Шээс өнгөтэй /улаан эсвэл ягаан/, тунадастай байх

Шээс үнэртэй гарах

Илүү ноцтой халдварын үед халуурах, бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй

Хэвлийн доод хэсэг, нуруу, хэвлийн хажуу хэсэгт өвдөлт, даралт мэдрэгдэх

Аарцагны өвдөлт

Мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг

Шээх, бэлгийн харьцаанд орох үед өвдөх

Нөлөөлөлд өртсөн хэсэгт загатнах (үтрээ гэх мэт)

Нөлөөлөлд өртсөн газар хавагнах (үтрээний мөөгөнцрийн халдварын үед)

Үтрээний мөөгөнцрийн үед ихэвчлэн өтгөн, цагаан өнгийн үнэргүй ялгарал гардаг

Таны шээсний системийн доод хэсэгт нөлөөлдөг халдвар нь тийм ч ноцтой биш юм. Харин бөөрөнд ойр хэсэгт илэрсэн халдвар нь илүү хүндрэх, хүчтэй шинж тэмдгийг үүсгэх магадлалтай.

Шалтгаан

UTI нь бактер шээсний системд орсноор тохиолддог. Шээсний систем гэдэгт бөөр, шээсний сүв, давсаг, шээсний суваг хамаарна.

Шээсний замын халдвар үүсэх нь дараах шалтгаантай:

E. Coli зэрэг бактери

БЗДХ-ын халдвар

бэлгийн харьцааны үед спермицид хэрэглэх

Давсгаа чинэртэл шээсээ удаан барих

Мөөгөнцрийн халдвар нь дараах шалтгаантай:

Candida хэмээх мөөгөнцөр хэт олшрон арьсны чийглэг хэсэгт хуримтлагдаж, халдвар тараахад хүргэдэг. Мөөгөнцөр хэмээн нэрлэгдэх бичил биет нь хэвийн үед ходоод гэдэсний зам, үтрээнд бага хэмжээгээр, идэвхгүй хэлбэрээр байж болох ба ямар нэг эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр өсч олшрон, үрэвсэл үүсгэж эхэлдэг байна. Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч халдвар авах боломжтой. Үтрээний мөөгөнцрийн зарим шалтгаануудад:

Стресс, өвчин, жирэмслэлт болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй дархлааны тогтолцооны өөрчлөлт

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, антибиотик, стероид зэрэг эмүүд

Даавар

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх (чихрийн шижин өвчний үе хянахгүй байх)

Үтрээний хэсэгт чийглэг орчин үүсгэдэг хэт бариу дотуур хувцас

Шээсний замын болон мөөгөнцрийн халдвар хэр түгээмэл тохиолддог вэ?

Шээсний замын халдвар нь харьцангуй нийтлэг бөгөөд бөгөөд 25 эмэгтэй тутмын 10 нь, 25 эрэгтэй тутмын 3 нь өвчилдөг гэжээ. Эмэгтэйчүүдийн шээсний сүв нь эрэгтэй хүнийхээс богино, үтрээ, анустай ойрхон байдаг тул нянгийн халдвар авах нь илүү байдаг.

Шээсний замын халдвар авах магадлалтай эрсдэлт хүчин зүйлс:

жирэмсэн

антибиотик хэрэглэж байгаа эсвэл саяхан хэрэглэсэн

илүүдэл жинтэй

олон хүүхэд төрүүлсэн

чихрийн шижинтэй

бөөрний чулуу гэх мэт бөөр, шээсний замд саад үүссэн

дархлаа суларсан

Мөөгөнцрийн халдвар нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бөгөөд 75 хувь нь амьдралынхаа туршид ямар нэгэн мөөгөнцрийн халдварт өртдөг аж. Мөөгөнцрийн халдвар нь ихэвчлэн үтрээнд үүсдэг. Зарим тохиолдолд биеийн бусад чийглэг хэсэгт тухайлбал, амны хөндийд мөөгөнцрийн халдвар үүсч болно. Үтрээний мөөгөнцрийн халдвар нь бэлгийн замаар дамждаг халдвар биш ч ховор тохиолдолд дамжих боломжтой аж.

Үтрээний мөөгөнцрийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс:

жирэмсэн

жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл

чихрийн шижинтэй (цусан дахь сахарын хэмжээг үр дүнтэй хянадаггүй)

антибиотик, стероидыг хэрэглэж байгаа эсвэл саяхан хэрэглэж байсан

үтрээний үрэвсэл үүсгэх бүтээгдэхүүн хэрэглэх

дархлаа суларсан

Хэзээ эмчид хандах вэ?

UTI ба мөөгөнцрийн халдвар авсан бол эмчид үзүүлж, оношлуулж, өвчний явцыг хүндрэхээс нь өмнө тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Шээсний замын халдвар нь бөөрний илүү хүнд халдвар авахад хүргэж болзошгүй юм.

Оношлогоо

UTI ба мөөгөнцрийн халдварыг шээсний шинжилгээгээр оношилдог. Мөн мөөгөнцрийн халдварт өртсөн хэсгээс арчдас авч оношлох боломжтой бөгөөд арчдасаас Candida мөөгөнцөр илэрсэн эсэхийг шалгана гэсэн үг. 

Эмчилгээ

UTI ба мөөгөнцрийн халдвар хоёулаа эмчлэгддэг. UTI-ийн үед антибиотик эмчилгээ хийдэг бөгөөд дахин илрэхээс сэргийлж эмчилгээг бүрэн дуусгах хэрэгтэй.

Мөөгөнцрийн халдварын үед эмчийн бичиж өгсөн мөөгөнцрийн эсрэг эмийг хэрэглэнэ. UTI ба мөөгөнцрийн халдварын аль аль нь эм ууснаас хойш хэд хоног эсвэл хэдэн долоо хоногийн дараа арилах ёстой. Халдвар дахин илрэхээс сэргийлэхийн тулд эмийг цаг тухайд нь зааврын дагуу хэрэглэх шаардлагатай.

UTI ба мөөгөнцрийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Даавуун дотуур хувцас өмсөх

Хэт бариу хувцаснаас зайлсхийх

Хурц үнэртэй саван, бүтээгдэхүүнээс зайлсхий

Халуун устай ванн, халуун уурнаас зайлсхийх

Чихрийн шижинтэй бол цусан дахь сахарын хэмжээг хянах зэргээр урьдилан сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: healthline

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд