No menu items!
HomeЗурхайХөлөөрөө өөрийгөө шинжихүй

Хөлөөрөө өөрийгөө шинжихүй

-

Хятадууд “хөл даарвал бие даардаг”, “хүний ​​хөгшрөлт хөлөөсөө эхэлдэг” гэж үздэг. Мөн хөлний гол цэгүүд эрхтнүүдтэй холбоотой байдаг гэжээ. Гэхдээ хөлний хэлбэрээр тухайн хүний зан чанар, дотоод нууцын талаар мэдэж болно гэдгийг та мэдэх үү?

Хөл урт, туранхай, чилгэр байвал тухайн хүн саад бэрхшээл багатай ая тухтай амьдрах болно гэдгийг харуулж байна. Та бол идэвхтэй, ажилсаг, тусч хүн юм. Та гучин наснаас өмнө маш сайхан амьдарна. Харин үүнээс хойш таны амьдрал хувь заяаны бусад үзүүлэлтүүдээс хамаарна.

Таны хөл биетэйгээ харьцуулахад богинохон байвал энэ нь таныг ухаалаг, анхааралтай, чимээгүй нэгэн болохыг  илтгэнэ. Та хэт олон хүнтэй харьцах шаардлагагүй ажлын байрыг илүүд үздэг. Та гучин наснаасаа өмнө зарим саад бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ үүний дараа таны аз жаргал улам нэмэгдэнэ.

Дотогшоо гишгэж  явдаг хүн эрсдэлтэй гэхээсээ илүү тогтвортой амьдралыг эрхэмлэдэг нэгэн. Гэхдээ тэд өөрийгөө доогуур үнэлдэг.

Хэрэв та хоёр хөлөө гадагш гишгэж алхдаг бол  энэ нь таныг завгүй хүн гэдгийг илтгэнэ. Та өөрийн бизнесээс илүү бусад хүмүүсийн бизнест тусалж оролцдог. Та шоудах дуртай, яриа хөөрөөтэй нэгэн.

Туранхай ясархаг хөл нь ядуу хүнийг илтгэх шинж. Тэд амьдралаа сайхан болгох гэж олон бэрхшээл туулдаг.

Таны хөлийн хуруунууд шовх хэлбэртэй бол та мөнгө үрэх дуртай ч ажил хийхээс залхуурдаг хүн юм. Энэ нь таны амжилтыг хойш татаж байгаа зан гэдгийг анхаараарай.

Таны хөл махлаг, толигор байвал ирээдүйд маш их чинээлэг, баян болохыг илтгэнэ. Ийм хөлтэй хүний ​​гэр бүл маш баян, эрх мэдэлтэй байдаг.

Хөлийн өлмий, урд хэсэг дугуй хэлбэртэй байвал, ялангуяа эмэгтэй хүн чинээлэг нөхөртэй гэрлэнэ гэсэн үг.

Таны хөлийн хуруунууд жижигхэн байвал энэ нь таныг хариуцлагатай, шударга хүн болохыг илтгэнэ. Богино хөлийн хуруутай хүмүүс сайн ханьтай байдаг.

Таны хөл том бол энэ нь таныг “мятрашгүй” хүн болохыг харуулж байна. Та ямар ч төрлийн хүмүүстэй харьцах чадвартай. Мөн шийдэмгий бөгөөд хүчтэй удирдагч байж чадна.

Таны дунд хуруу бусад  хуруунаасаа хамгийн урт нь байвал дунд насны үед хувь тавилан тань хэцүү болж магадгүйг харуулж байна. Мөнгөний хомсдолд орж, амжилтанд хүрэх саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй юм.

Таны хоёр дахь хуруу эрхий хуруунаасаа урт байвал гэдэс цатгалан, олон найз нөхөдтэй болохыг илтгэнэ. Та сайхан сэтгэлээрээ бусдыг гайхшруулдаг тул олон хүн чиний талаар сайнаар ярих болно. Гэхдээ үрэлгэн амьдралаасаа салахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй.

Таны хөл жижиг  байвал та хамар, амьсгалын системээ сайн арчлах шаардлагатай. Та хянамгай хүн боловч атаархуу зантай. Үүнийгээ засаарай.

Хөлийн хурууны өнгө нь таны эрүүл мэндийн байдлыг харуулаад зогсохгүй чинээлэг болох боломжтойг илтгэнэ. Цагаан, цэвэрхэн хуруу нь тогтвортой амьдралыг зөгнөдөг. Бараан өнгөтэй хуруу таныг хүнд хэцүү амьдрал туулах болно гэдгийг илтгэнэ. Хамгийн сайн өнгө нь улаавтар бөгөөд баян чинээлэг сайхан амьдрахыг илтгэж буй хэрэг юм.

Таны хөлийн хуруунууд том бол энэ нь таныг удирдагч болохыг илтгэнэ. Та маш зөрүүд, ууртай хүн байж болох ч бусдад агуу хүсэл тэмүүллийг төрүүлж чадна.

Таны хөлийн хуруу махлаг, жигд бус хэмжээтэй байвал эд хөрөнгө өмчилж, аз хийморьтой амьдрах азтай гэсэн үг. Та үл хөдлөх хөрөнгийн магнат болох боломжтой.

Эх сурвалж: wofs

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд