No menu items!
HomeЭрүүл мэндХөлөө ачиж суух нь биед ингэж нөлөөлдөг

Хөлөө ачиж суух нь биед ингэж нөлөөлдөг

-

Бид өөр өөрийн сурсан, тухтай байрлалаараа суудаг. Түүн дундаас хөлөө ачиж эсвэл зөрүүлж суугаад сурчихсан бол үүнийг уншаад та энэ хэв маягаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Цэх сууж сурах нь эрүүл мэндийн талаасаа танд хамгийн сайн нь бөгөөд үүнээс гадна өөртөө илүү итгэлтэй болдог ажээ.

1. Хөлөө ачиж, зөрүүлж суух нь мэдрэлийн саажилт үүсгэх магадлалтай

Удаан хугацаанд хөлөө ачиж суух нь мэдрэлийн саажилт гэх өвчин үүсгэдэг. Үүнээс болж та хөлөө өргөж чадахгүй болж, булчин чангарах, цаашлаад перонал мэдрэлээ гэмтээх аюултай.

2. Цусны даралт ихсэхэд нөлөөлнө

Эмч нарын судалгаагаар хөлөө ачиж суух нь  цусны даралтыг ихээхэн нэмэгдүүлж байсан бол хөлөө шагайгаар зөрүүлж суухад даралт ихсэхгүй байсан нь батлагдсан. Азаар энэхүү цусны даралтын огцом өсөлт нь түр зуурынх байсан. Гэсэн хэдий ч та цусны даралт ихсэх өвчтэй бол хөлөө зөрүүлэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

3. Нуруу нугасны гажиг үүсгэх магадлалтай

Энэхүү судалгаанаас үзэхэд өдөрт 3-аас дээш цаг хөлөө ачиж суувал мөр, аарцгийн хажуугийн хазайлт үүсч, бөгтөр болгох магадлалтай юм. Мөн энэ нь таны нуруу нугасны гажигт хүргэж болзошгүй бөгөөд буруу байрлал нь булчин өвдөх, хөшихөд хүргэдэг.

4. Үе мөчний өвдөлтийг үүсгэж болзошгүй

Хөлөө ачиж суух нь таны биеийн галбирт нөлөөлөх төдийгүй үе мөчний өвдөлтийг үүсгэдэг. Энэ нь таны хүзүү, аарцаг, нуруу, өвдөгийг гэмтээж болзошгүй гэсэн үг юм. Хэрэв өвдөг тань өвддөг бол хөлөө битгий ачиж суугаарай.

5. Жирэмсэн үед хөл хавагнах шалтгаан болдог

Жирэмсэн үед хөлөө зөрүүлж, ачиж суух нь  хүүхдэд аюулгүй боловч шагай, хөл хавагнах, булчин, шөрмөс татахад нөлөөлөх магадлалтай. Хэрэв хөл тань хавагнаж аль эсвэл шөрмөс, булчин тань татсан бол газар суугаад хөлөө дээш өргөөд үзээрэй. Танд тус болно.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд