No menu items!
HomeГоо сайханГар доорх бүтээгдэхүүнээр үрчлээг багасгах аргууд

Гар доорх бүтээгдэхүүнээр үрчлээг багасгах аргууд

-

Хөгшрөлт, нар салхины нөлөө, генетик зэргээс шалтгаалан дух үрчлээтдэг. Духан дээрх үрчлээсийг бүрэн арилгаж чадахгүй ч гэсэн байгалийн гаралтай зарим хүнс нь тэдгээрийг багасгахад тусалдаг. Хамгийн гол нь арьсны чийгшил, уян хатан чанарыг хадгалахад туслах бүтээгдэхүүн, техник технологийг ашиглах нь чухал юм. Ингээд хялбар аргаар духны үрчлээсээ багасгах аргуудыг танилцуулъя

1. Гадил

Гадил жимс нь арьс арчилгаанд, ялангуяа духны арьсанд маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Энэ жимс нь  арьсыг чийрэгжүүлэх витамин, байгалийн гаралтай тос агуулдаг. Таны хийх ёстой зүйл бол гадил жимсний 1/4-ийг жигд зуурмаг болтол нь нухах юм.

Дараа нь духан дээрээ нимгэн түрхээд 15-20 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар зайлахад л дух чинь толигор, чийглэг болсныг мэдэрнэ.

2. Цитрус жимс

Цитрус жимс нь Е, С аминдэмээр баялаг тул таны арьсыг толийлгож, арьсны ерөнхий байдлыг сайжруулдаг. Та цитрус жимс (нимбэг, жүрж гэх мэт) -ийг духан дээрээ шууд түрхээд, 10 минутын турш байлгаад угааж болно.

Мөн илүү сайн үр дүнд хүрэхийн тулд энгийн маск хийж болдог. 1/4 аяга жүржийн шүүсэн дээр  нэг аяга гурил нэмээд өтгөн зуурмаг хийгээрэй. Духан дээрээ түрхээд 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана.

3. Байгалийн тос

Кокос, чидун жимсний тос хоёулаа арьсыг чийгшүүлж уян хатан чанарыг сайжруулдаг. Арьс хуурайших үед түүний уян хатан чанар муудан амархан үрчлээтэж эхэлдэг. Духны арьсаа чийгшүүлэхэд анхаарлаа хандуулбал арьс илүү уян хатан болно.

Чидун эсвэл кокосын тосыг унтахаасаа өмнө түрхээрэй. Тосыг духан дээрх үрчлээн дээрээ түрхэн шингэтэл нь массаж хийнэ. Хэрэв та хүсвэл хоёр тосыг хольж хийж болно.

4. Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь таны духан дээрх арьсны өнгийг сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэхдээ өндөгний цагааныг дангаар нь бус зөгийн балтай хольж түрхэж болно. Энэ маск нь таны духан дээрх үрчлээг багасгахад туслахаас гадна арьсыг өнгөлөг болгоно.

Аяганд 1 хоолны халбага зөгийн балыг 1 өндөгний цагаантай холино. Үүнийг духан дээрээ (эсвэл бүр нүүр, хүзүүндээ) түрхээрэй. 15 минут байлгаад хүйтэн бүлээн усаар зайлна.

5. Духны дасгал

Духны булчингаа дасгалжуулснаар үрчлээ багасч, унжсан зовхи засагдах болно. Энэ дасгалыг  хэрхэн хийхийг зааж өгье.

Гараа С хэлбэртэй болгон нүдний хүрээн дээр зөөлөн дарна. Долоовор хурууг хөмсгөн дээр, эрхий хуруу хамрын ойролцоо байхаар тавиарай.

Гараа мөрөөр нь гадагш болон доош чиглэлд эргүүлэн хөдөлгөнө.

Нүдээ том хараад 5 секундын турш барь. Хөмсгөө хөдөлгөхгүйн тулд долоовор хуруугаараа дар. Нүдээ 5 удаа анивчаад нүдээ ань. 5 секунд хүлээгээд дахин 2 удаа давтана.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд