No menu items!
HomeОнцлохЯагаад илүү олон төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай вэ

Яагаад илүү олон төрлийн жимс, хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай вэ

-

Жимс хүнсний ногоо бага хэрэглэдэг, төмс, байцай, луувангаас хэтрэхгүй байх нь ямар нөлөөтэй вэ? Яагаад олон төрлийн жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх шаардлагатайг дор дурьдав.

Амин дэм, эрдэс бодисын дутагдалд орж болзошгүй

Жимс, хүнсний ногоо нь бидний эрүүл мэндэд хамгийн чухал тэжээллэг бодисуудыг агуулдаг. Гэвч насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь л зохистой хооллолтын зөвлөмжид заасан хэмжээний дагуу жимс, хүнсний ногоог хэрэглэдэг аж. Тэгэхээр хангалттай хэмжээний жимс, хүнсний ногоо идэхгүй тохиолдолд бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ? Техасын Их сургууийн хоолны мэргэжилтэан Лаура Мурын хэлснээр шим тэжээлийн дутагдалд орж болзошгүй аж. Хэдийгээр та амин дэм, эрдэс бодисоо бусад хүнснээс авах боломжтой боловч хүнсний ногооны олон төрлүүд нь шим тэжээлийн хэрэгцээг хангахад тустай. Мөн олон төрлийн антиоксидант агуулагддаг.

Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсгэж болзошгүй

Жимс, ногоогүй хоолны дэглэм нь өтгөн хатах, цагаан мах эргэх, дивертикулоз /бүдүүн гэдэсний ханын цүлхэн / зэрэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаатай холбоотой өвчинд илүү өртөмтгий болгоно. “Жимс, хүнсний ногоо нь хүнс хүнсний эслэг ихээр агуулдаг бөгөөд өтгөн хаталтыг багасгах, арилгах тустай” гэж Мур тайлбарлав. Өтгөн хаталтаас сэргийлснээр үүнээс болж үүсэх цагаан мах эргэх өвчнөөс ч давхар сэргийлнэ гэсэн үг. Харвардын анагаах ухааны сургуулийн хийсэн судалгаагаар жимс, хүнсний ногоо бүхий хүнсний эслэг ихтэй хоол хүнс нь дивертикулит үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Хорт хавдарын эрсдэл нэмэгддэг

Америкийн Хорт хавдар судлалын хүрээлэнгийн (AICR) мэдээлснээр ургамлын гаралтай хоол хүнсээр баялаг хоолны дэглэм нь хорт хавдрын эрсдэлийг бууруулахад тустай гэжээ. “Витамин Е, витамин С, каротиноид /ургамлын пигмент/ зэрэг антиоксидантууд нь эрүүл эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалснаар хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг” гэж Мур хэлэв. “Каротиноидууд нь бууцай, навчит ногоонууд, улбар шар өнгийн жимс жимсгэнэ, амтат төмс, хулуу, лууван зэрэгт агуулагдах бөгөөд бета-каротин агуулсан пигментүүд нь эсийг гэмтлээс хамгаалж, хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Тиймээс хэт их өөх тостой хоолоо багасгаж, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглэвэл зохистой.

Жин нэмэгдэж магадгүй

Хэрэв та жимс, ногоо огт иддэггүй эсвэл бага хэмжээгээр хэрэглэдэг бол   илчлэг, өөх тос ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх магдлалтай аж. Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид олон төрлийн жимс, ногоо идэх тусам жин бага нэмэгддэг болохыг тогтоожээ. Жимс, хүнсний ногоо нь илчлэг багатай.

Чихрийн шижингийн эрсдэл нэмэгдэнэ

Жингийн илүүдэл нь чихрийн шижингийн шалтгаан юм. “Илүүдэл жин нь 2-р хэлбэрийн чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйл тул хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэглээг ихэсгэх  нь өвчлөлийг бууруулдаг болохыг судалгаа харуулж байна” гэж Мур хэлэв. Diabetes Investigation сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар илүү олон төрлийн жимс хүнсний ногоо, ялангуяа навчит ногоонууд, шар өнгийн, цэцэгт байцай зэрэг нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг аж. Үүнээс гадна,чихрийн шижин өвчтэй хүмүүс жимс, ногоо идэхгүй байх нь өвчнийг улам даамжруулдаг гэж Мур хэлэв. Чихрийн шижин өвчний үед “талх, будаа, гоймон, боловсруулсан хүнс зэрэг нүүрс ус ихтэй хүнс хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг хянахад саад болдог гэдгийг анхаараарай.  Үүний оронд хар ногоон навчит, брокколи, цэцэгт байцаа, улаан лооль, жимс жимсгэнэ нь цусан дахь сахарын түвшинг зохицуулахад тустай.

Цусны даралт нэмэгдэж магадгүй

“Кали, кальци, магни зэрэг шим тэжээлээр баялаг жимс хүнснйи ногоо, натри багатай хоолны дэглэм барих нь цусны даралтыг бууруулдаг” гэж Мур хэлэв.

Зүрх судсаа эрүүл байлгахын тулд илүү их жимс, хүнсний ногоо хэрэглээрэй

Цусны даралтыг бууруулах нөлөөтэй тул жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлийг бууруулдаг. Британийн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн урт хугацааны, өргөн цар хүрээтэй судалгаагаар олон төрлийн жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 4 хувиар буурчээ.

Эх сурвалж: thehealthy

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд