No menu items!
HomeЗөвлөгөөТа бидний мэддэггүй калори шатаахад тустай зүйлс

Та бидний мэддэггүй калори шатаахад тустай зүйлс

-

Жингээ хасахын тулд ихэнх хүмүүс өндөр эрчимтэй дасгалын талаар боддог. Биеийн ерөнхий хөдөлгөөн, алхах, гүйхээс үл хамааран бие махбод эрч хүч, энергээ тогтмол зарцуулж байдаг. Хөдөлгөөний идэвхгүй эсвэл унтаж байхад ч гэсэн бие мах бод зүрхний цохилт, амьсгалыг хэвийн байлгах, биеийг амраах, сэргээх процесст энерги зарцуулсаар байна. Мэдээж дасгал хөдөлгөөн нь калори шатаах хамгийн үр дүнтэй арга. Мөн дараах зүйлс нь калори шатаахад тустай.

Халуун цаг агаарт дасгал хийснээр өөх эрчимтэй хайлна

Гүйх нь калори шатаах сайн арга гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ хэдий хэр калори шатаах нь нас, хүйс, булчингийн масс, гүйлтийн хурд, эрч хүч, жин зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй. Дасгал хөдөлгөөн нь таны бие махбодод ачаалал үүсгэх бөгөөд энэ нь нэг ёсондоо стрессийн нэг хэлбэр юм. Таны бие мах бод үүнд хариу үйлдэл үзүүлэхийн тулд булчингийн үйл ажиллагаанд илүү их энерги зарцуулах болно. Та халуун цаг агаарт дасгал хийснээр уг стрессийг нэмж байгаа учир бие чинь температураа хэвийн байлгахын тулд хөлөрч, илүү их ачааллах ёстой.

Даарах

Халуун цаг агаартай адил хүйтэнд дасгал хийх нь өөхөө шатаахад тустай.  Гэхдээ ихэнх хүмүүс хүйтний улиралд гэрээс гарах дургүй байдаг. Бие мах бод даарсан үед биеийн температурыг нэмэгдүүлэхийн тулд булчингийн үйл ажиллагаа нэмэгдэж, илүү их калори шатаана.

Хүйтэн ус уух нь өрөөний температурт зохицсон ус уухаас илүү их калори шатаана

Хүйтэн ус уух нь богино хугацаанд үр дүнд хүрэх шалгарсан аргуудын нэг биш ч тодорхой хэмжээнд калори шатаана. Хэрэв хүйтэн ус уувал биеийн температурыг хэвийн дулаантай байлгахын тулд илүү энерги зарцуулдаг бөгөөд энэ илчлэгийн шатаахад тустай аж.  Clinical Endocrinology and Metabolism сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар фарангейтын 37 хэм хүртэл хөргөсөн ус аяга тутамд 15-аас их калори илчлэг шатаадаг гэжээ.  Хэрэв та өдөрт хоёр литр хүйтэн ус уувал 60 калори илчлэг шатаах боломжтой гэсэн үг.

Халуун ногоотой хоол

Та хэзээ нэгэн цагт халуун ногоотой хоол идэж хөлсөө дуслуулж үзсэн байх. Халуун ногоотой хоол, ялангуяа капсайцин агуулсан чинжүүтэй хоол хүнс нь бодисын солилцоог сайжруулснаар та илүү их илчлэг шатаах боломжтой аж. Халуун ногоотой хоол идэж байгаа үедээ илчлэг ихтэй хоол хүнснээс татгалздаг гэсэн судалгаа гарчээ. Долоо хоногт хоёр удаа бага зэрэг халуун ногоотой хоол идсэнээр калори шатаахад тустай.

Унтах

Унтах нь калори шатаах үйл явцыг шууд нэмэгдүүлдэггүй. Таны бие унтаж байх хугацаандаа илчлэг шатаах нь сэрүүн байхаас бага хэмжээтэй. Судалгаагаар нойргүйдэл нь жин хасах бус жин нэмэх шалтгаан болдог гэдгийг тогтоосон. Хангалттай унтаж амрахгүй бол өлсөх мэдрэмж төрж, хэт их идэх, илчлэгийн хэрэглээ нэмэгдэх сөрөг талтай. Чанартай нойроо авах нь өөх шаталтыг эрчимжүүлэхгүй ч биеийн жинг хэвийн байлгаж, идэвхтэй байх, эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм барихад тустай. 

Инээх

Инээд бол хамгийн сайн эм шүү дээ. Энэ нь таны сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргал, баяр баясал нэмэхээс гадна илүүдэл өөхнөөсөө салах бас нэгэн арга гэнэ. Инээд бол дасгал юм. Вандербилтын их сургуулийн судалгаагаар инээх нь зүрхний цохилтыг 10-20 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь өөх шаталтыг 10-40 калориор нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Илүү их өөх шатаахын тулд дуртай нэвтрүүлгээ үзэж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Гэрээ цэвэрлэх нь таны бодож байгаагаас илүү их калори зарцуулдаг

Гэрээ цэвэрлэх нь өөхөө шатаах бас нэгэн арга гэнэ шүү. Тоосоо соруулах, арчих, үрж зүлгэж цэвэрлэх гэх мэт үйлдлүүд нь минутанд 4 калори илчлэг шатаадаг гэж дасгалжуулагч Малиа Фрэй хэлжээ. Хэрэв та гэрээ цэвэрлэхэд нэг цаг зарцуулбал 200 орчим калори илчлэг шатаах боломжтой аж. Хэрэв танай байшин шаттай бол цэвэрлэгээ хийнгээ шатаар өгсөж, уруудангаа минут тутамд 6 калори нэмж шатаана.

Цусны донор болох нь их хэмжээний калори шатаадаг

Хэрэв та зүгээр л хэвтэж байгаад өөхөө шатаахыг хүсвэл эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар судлаарай. Гайхмаар санагдаж байгаа ч цусны донор болсны дараа калори шаталтыг богино хугацаанд нэмэгдүүлдэг гэнэ. Цусаа хандивласны дараа шинэ эс үүсгэх үйл явц эрчимжиж, калори шаталтыг нэмэгдүүлдэг. Сонирхолтой нь та цусаа хандивласнаар 600 калори илчлэг шатаах боломжтой гэнэ.

Хөхөөр хооллох нь калори шатаах бас нэгэн арга

Та хүүхдээ хөхүүлэхдээ өдөрт 500 орчим калори илчлэг шатаах боломжтой гэнэ шүү. Амаржсаны дараа дасгал хөдөлгөөн хийхгүй ч жин хасдаг нь ийм шалтгаантай байдаг аж. Эхний 6 сар хөхөөр хооллохыг илүүд үздэг ээжүүд эхийн сүү орлуулагч хэрэглэдэг ээжүүдээс илүү жин хасах хандлагатайг мэргэжилтнүүд онцолсон байна.

Кофейн

2017 оны кофеины хэрэглээ ба эрүүл мэндийн талаарх мета-анализ, тойм судалгаагаар “кофены хэрэглээ нь зохистой хэмжээнд байвал эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, зарим талаараа эрүүл мэндэд ашиг тустай байдаг” гэжээ.  Healthline-ийн мэдээлснээр кофейны хэрэглээ нь таныг амарч байх үед бодисын солилцооны түвшинг 3-11 хувиар нэмэгдүүлэх боломжтой аж. Харин кофендоо амт оруулаг, тос нэмсэнээр калори шаталтыг эсэргүүцэх болно гэдгийг санах хэрэгтэй.

Гүйх

Илүү их калори шатаахыг хүсч байна уу? Мэдээж энэ бол гүйх.  Гүйх нь таны биед ачаалал өгч, булчин, шөрмөсний үйл ажиллагааг идэвхижүүлснээр бие мах бодод хариу өдөөлт бий болж та илүү их калори шатаах болно.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд