No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнУнтахын өмнө хийвэл зохих сунгалтын 8 дасгал

Унтахын өмнө хийвэл зохих сунгалтын 8 дасгал

-

2016 оны судалгаагаар сунгалтын дасгал, бясалгал, иог зэрэг нь нойрны чанарыг илүү сайжруулдаг болохыг тогтоожээ.

Сунгалтын дасгал нь тухайн өдрийн стрессыг арилгаж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна. Мөн булчинг суллаж, нойргүйдлээс сэргийлнэ.

Дасгал 1

Энэхүү дасгал нь таны нурууны дээд хэсгийн ромбоид ба трапециусын булчингуудыг ажиллуулдаг. Энэ нь мөрний өвдөлтийг намдаахад тусалдаг байна.

Үүнийг хийхийн тулд:

  • Цэх зогсоод, гараа өргөн гүнзгий амьсгал ав.
  • Амьсгаагаа гаргаад, баруун гараа зүүн, зүүн гараа баруун гарны дээгүүр тавиад өөрийгөө тэврээрэй.
  • 30 секундын турш барь.

Дасгал 2

Энэ нь таны толгой, хүзүү, мөрний өвдөлтийг арилгахад тусална.

Үүнийг хийхийн тулд:

  • Тав тухтай сандал дээр суу.
  • Толгойгоо баруун тийш нь зүүн гараараа зөөлөн дарж, мөртэйгөө харалдаа авчирна.
  • Эсрэг талдаа давтаарай.
  • Эрүүгээ цээжиндээ хүргээд, таван удаа амьсгал аваад гарга.
  • Мөн дасгалын таван удаа давтаарай.

Дасгал 3

Энэхүү сунгалтын дасгал нь нуруу, мөрний булчинг сулруулж, өвдөлт, таагүй байдлыг арилгахад тусалдаг.

Үүнийг хийхийн тулд:

  • Сандал, буйдан эсвэл намхан ширээний урд өвдөглөн сууна.
  • Хэрэв та хүсвэл өвдөг доороо зөөлөн зүйл тавьж болно.
  • Зурагт үзүүлсэнтэй адил сунгалт хийгээрэй.
  • 30 секундын турш энэ байрлалд байна.
  • Нэгээс гурван удаа давтана.

Дасгал 4

Энэ нь дээрх сунгалтын дасгалтай төстэй боловч илүү хялбар юм. Энэ нь бие махбодийг тайвшруулж, стрессийг багасгахад тусална. Мөн нуруу, мөр, хүзүүний өвдөлтийг намдаах болно.  

Үүнийг хийхийн тулд:

  • Өвдөглөн суугаад урагш хамгийн сайнаараа сунана.  
  • Хэрэв та хүсвэл зөөлөн дэвсгэр ашиглаж болно.
  • Позоо барьж байхдаа гүнзгий амьсгаа аваад, гаргана.
  • Энэ позыг 5 минут хүртэл барина.

Дасгал 5

Энэ нь таны гуя, цавины хэсэгт нөлөөлнө. Мөн чөлөөтэй амьсгалахад тусалдаг бөгөөд нурууны өвдөлт намдаадаг. Үүнийг хийхдээ тайван байхыг хичээж, өөрийгөө хэт их бүү хүчлээрэй.

Үүнийг хийхийн тулд:

  • Явган суугаад, зүүн хөлөө хойш нь сунгана.
  • Гараа мөрнийхөө харалдаа байрлуулна.
  • Дасгал хийж байхдаа гүнзгий амьсгаа аваад гаргах бөгөөд нөгөө талдаа давтана.

Дасгал 6

Энэхүү сунгалтын дасгал нь нуруунд тустай.

Үүнийг хийхийн тулд:

  • Урагшаа хөлөө сунган сууна.
  • Гэдсээ бага зэрэг татаад урагш бөхийнө.
  • Энэ позыг 5 минут хүртэл бариарай.

Дасгал 7

Энэ нь тайвшруулах төдийгүй нуруу, мөр, хүзүүний өвчнийг багасгахад тусална.

Үүнийг хийхийн тулд:

  • Зурагт үзүүлсэнтэй адил хоёр хөлөө нийлүүлэн дээш өргөнө.
  • Танд хүндрэлтэй байвал хананд тулж болно.
  • 10 минутын турш энэ байрлалд байгаарай.

Дасгал 8

Энэхүү тайвшруулах дасгал нь өгзөг, хонго, цавины булчинг сулладаг. Та суудлын ажил эрхэлдэг бол энэ нь танд тохиромжтой хамгийн энгийн сунгалтын дасгал юм.

Үүнийг хийхийн тулд:

  • Шалан дээр суугаад хөлийнхөө улыг нийлүүл.
  • Дараа нь дээшээ харж хэвтэх бөгөөд гарын алгаа дээш харуулаарай.
  • Энэ позыг 10 минут хүртэл барина.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд