No menu items!
HomeUncategorizedХүүхэдтэй болохоосоо өмнө шийдвэрлэх шаардлагатай сэтгэлзүйн 7 асуудал

Хүүхэдтэй болохоосоо өмнө шийдвэрлэх шаардлагатай сэтгэлзүйн 7 асуудал

-

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, ажил мэргэжил, тэр ч байтугай эхнэр нөхрийн хоорондох асуудлууд нь шинэ төрсөн нярайд ихээхэн нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс хүүхэдтэй болохоосоо өмнө сэтгэлзүйн асуудлаа шийдвэрлэх нь чухал юм.

1. Та аль хэдийн хүүхэдтэй болсон ч дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа

Нэгэн эмэгтэй нялх хүүхдэд “донтох” өвчнийхөө талаар дэлгэрэнгүй хуваалцжээ. Тэрээр хэдийнээ 5 хүүхэдтэй бөгөөд шинээр хүүхэд төрүүлэхэд хөгширсөн гэдгээ ойлгосон ч энэ тухай бодохоо больж чадахгүй байсан ажээ. Үүний шалтгаан нь хүүхэд байхаасаа мэдэрсэн дотоод хоосон мэдрэмжтэй холбоотой юм. Илүү олон хүүхэдтэй болохыг хүсэх нь сэтгэлзүйн нэг асуудал бөгөөд үүнийг эмчийн тусламжтайгаар шийдвэрлэх шаардлагатай.

2. Хүүхэдтэй болсноор харилцаагаа хамгаална гэж боддог

Хосуудын 67% нь анхны хүүхдээ төрүүлсний дараа сэтгэл ханамж буурсан гэж мэдэгджээ. Энэ нь хүүхэд төрснөөс хойш эмэгтэйчүүдэд 6 сар, эрэгтэйчүүдэд 9 сар хүртэл ажиглагддаг байна. Тиймээс гэрлэлтийг ийм байдлаар авч үлдэхийг төлөвлөж байгаа бол энэ нь тийм ч сайхан санаа биш юм.

3. Таны хувьд карьер хамгийн чухал

Ажилдаа хэт анхаарах нь хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Ажлыг хэт чухалчилдаг хүмүүс ихэвчлэн хүүхдийн сэтгэл хөдлөлийг анзаардаггүй бөгөөд “үл үзэгдэгч” мэт сууж л байдаг. Үүний үр дүнд хүүхдүүд өөрсдийгөө буруутгаж, өөртөө илтгэлгүй болж эхэлдэг.

4. Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг

Мичиган мужийн их сургуулийн мэдээлснээр бага насны хүүхдүүд эцэг эхийгээ хуулбарлах замаар суралцдаг гэжээ. Энэ нь таны хүүхэд тантай адилхан болно гэсэн үг тул тэдний өмнө өөртөө итгэлтэй, зорилго, хүсэл эрмэлзэлтэй хүн гэдгээ батлах нь чухал. Эс тэгвэл тэд таны амьдралд байгаа тодорхойгүй байдлыг дуурайх бөгөөд ирээдүйд зорилгодоо хүрэхэд нь  саад болж магадгүй юм.

5. Та өөрөө төлөвшиж амжаагүй, одоо ч хүүхэд шиг хэвээрээ

Насанд хүрсэн хэдий ч хүүхэд шиг аашилж буй хүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд “инфантилизм” хэмээх нэр томьёогоор тодорхойлдог. Эдгээр хүмүүс насанд хүрсэн хэдий ч аливаа зүйлийг оюун ухаанаараа бус сэтгэл хөдлөлөөрөө шийдэх гээд байдаг.  Эцэг эх байх нь тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадварыг шаарддаг бөгөөд хүүхдүүд хүрээлэн буй хүмүүсийн зан байдлыг хуулбарлах хандлагатай байдаг. Тиймээс та өөрөө төлөвшиж амжаагүй бол хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй.

6. Та стресс, сэтгэл гутралаас болж шаналж байгаа

Судалгаагаар эцэг эхийн сөрөг сэтгэл хөдлөл нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд, нялх хүүхдийн амьдралын эхний жилд эцэг эхийн сэтгэл хөдлөл маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэсэн байна. Үүний үр дүнд хүүхдүүд сөрөг зан авиртай болох магадлал тун өндөр байдаг. Тиймээс та  “аз жаргалтай эцэг, эх аз жаргалтай хүүхдийг бий болгоно” гэх энгийн дүрмийг сайн ойлгох хэрэгтэй.

7. Та амьдралын бүхий л зүйлийг төгс төгөлдөр байгаасаа гэж хүсдэг

Перфекционизм нь ихэнхдээ бүтэлгүйтэх айдас, үнэ цэнэгүй мэдрэмж авах, өөрийгөө доогуур үнэлэх зэрэг хүүхэд насны мэдрэмжүүдээс үүдэлтэй. Хүүхдүүд заримдаа таны үгэнд орохгүй, даалгавраа хийхгүй байх гэх мэт зан авир гаргах бөгөөд та үүнийг нь шийдэх чадвартай байх хэрэгтэй. Заримдаа танд нэг үйлдлээ хэд хэдэн удаа давтах хэрэг ч гарна. Та үүнд бэлтгэлтэй байгаарай.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд