No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨдөрт явган алхахгүй байх нь эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдаг вэ

Өдөрт явган алхахгүй байх нь эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдаг вэ

-

Дэлхий нийтэд цар тахал тархасны улмаас хөл хорионд орсон иргэдэд хөдөлгөөний хомсдол үүсч болзошгүй байна. Хөл хоринод байгаа ч хөдөлгөөний идэвхтэй амьдралын хэв маягт хэвшвэл зохимжтой. 

 Annals of Internal Medicine-ээс хийсэн 2020 оны судлагаанд 187 орны 455,404 иргэн хамрагдсан бөгөөд алхалтын тоо нь дунджаар 27,3% -иар буурсан үзүүлэлт гарсан байна. Өдөрт явган алхахгүй байхын хор хөнөөлийг судлаачид ийн тогтоожээ.

Нас богиносно

Өдөржингөө суух нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна таны насыг богиносгодог аж. Европын Зүрхний өвчин судлалын Нийгэмлэгээс 2019 онд хийсэн судалгаагаар 20 жилийн турш хөдөлгөөн багатай байх нь эрт нас баралтыг хоёр дахин нэмэгдүүлдэг гэжээ. Хөдөлгөөнтэй байх, алхах нь энэ эрсдэлийг бууруулна. BMJ Open– д хэвлэгдсэн 2012 оны судалгаагаар өдөрт суух цагийг гурав хүртэлх цагаар багасгаснаар дундаж наслалтыг хоёр жилээр нэмэгдүүлэх боломжтойг тогтоожээ.

Зүрх судасны өвчлөл нэмэгддэг

Зүрх судсаа эрүүл байлгах хамгийн тохиромжтой арга бол явган алхах юм. The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн 2012 оны судалгаагаар нийт зүрхний өвчлөлийн 6% нь хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй болохыг тогтоожээ.

Хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ 

Хөхний хорт хавдар нь ойролцоогоор 8 эмэгтэй тутмын 1, 833 эрэгтэй тутмын нэгд нь тохиолддог бөгөөд ердийн алхалт гэх мэт өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь энэ эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2011 онд нийтлэгдсэн “Сүүлийн үеийн хорт хавдрын судалгаа”-аар хөдөлгөөний идэвхтэй эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал тун байга болохыг тогтоожээ. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг бүхий эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрсдэл нь 25% -иар бага байсан аж. 

II хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэнэ

30 сая гаруй Америкчуудад тохиолдоод буй 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс амьдралын хэв маягаа өөрчлөх замаар урьдчилан сэргийлэх боломжтой. Хөдөлгөөний идэвхгүй амьдралын хэв маяг нь  2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг огцом нэмэгдүүлдэг.

2016 онд World Journal of Diabetes сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөрт ердөө 30 минут алхах нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг 50% -иар бууруулдаг болохыг тогтоосон.  Харин 2014 онд Medicine and Sport Science сэтгүүлд нийтлэгдсэн мета-анализаас үзэхэд байнгын хөдөлгөөнгүй, суугаа байдал нь тухайн өвчний эрсдэлийг 112% -иар өсгөдөг гэжээ.

Эх сурвалж: eatthis

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд