No menu items!
HomeОнцлохНүдийг хэт ачаалалд оруулахаас урьдчилан сэргийлэх 5 арга

Нүдийг хэт ачаалалд оруулахаас урьдчилан сэргийлэх 5 арга

-

Олон сая хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр гар утас, зурагт, компьютерын дэлгэцийг ширтэж байна. Гэрээсээ ажиллаж, сурч байгаа хүмүүсийн олонх нь өдөржингөө зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжийг ширтэн суудаг. Мөн сургуулийн сурагчид хүртэл цахимаар хичээл үзэж байгаа билээ. Иймээс бид нүдээ хэрхэн хамгаалах талаар таван зөвлөгөөг хүргэж байна.

Зарим хүмүүсийн хувьд ажлаа шинэ арга барилаар /гэрээсээ ажиллах/ хийж байгаа бөгөөд энэ нь тэдний нүдний хараанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, нүд нь загатнаж, толгой өвдөж, нүд нь хэт ачаалал авч ядрах зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байна.  

“Fight for Sight” байгууллагын хийсэн судалгаагаар, оролцогчдын гуравны нэгээс илүү нь (38%) цар тахал эхэлснээс хойш нүдний хараа муудсан гэж хариулжээ. Өөр нэг судалгаагаар энэ үзүүлэлт 22 хувьтай байжээ.

20-20-20 дүрэм

Оптометрист коллежийн клиникийн зөвлөх Даниэль Хардиман-Маккартни “Нүдний болон түүний эргэн тойрны булчинг тайвшруулах нь маш чухал. Та 20 минут тутамд 20 алхам газрыг 20 секундын турш хараарай. Энэ нь таны хэт ачаалал  авсан булчинг суллана” хэмээжээ.

Бид дэлгэц болон зарим объектыг хэт ойроос харах үед нүдний доторх жижиг булчингууд /цилиндр булчингууд/ агшдаг. Агшилт нь нүдний доторх линзний хэлбэрийг өөрчилж, торлог бүрхэвчинд нөлөөлдөг байна.

Нүдээ анивчих

“Нүдээ анивчиж байх нь үнэхээр чухал. Учир нь зовхи яг л “шил арчигч” шиг үйлчилгээ үзүүлдэг” гэж Америкийн Нүдний Академийн профессор Сунир Гарг хэлжээ. Зовхи тоос шороог цэвэрлэж, нүдний гадаргууг нулимсны шингэнээр угаадаг байна.

Анивчих хөдөлгөөн нь нүдний эвэрлэг бүрхэвч буюу гадаргуугийн давхаргыг чийгтэй байлгаж таны харааг хурцалдаг. “Ийм чийггүй бол эвэрлэг бүрхэвч хуурай болж, хараа бүрэлздэг” гэж эрдэмтэн Гарг тайлбарлажээ.

Олон судалгааны үр дүнд хүмүүс нүдээ бага анивчдаг нь тогтоогджээ. Зарим судлаачид, хүмүүс дэлгэц ширтэх үедээ нүдээ анивчдаг ч энэ нь бүрэн гүйцэд биш, дээд ба доод зовхи нийлж чаддаггүй гэжээ. Ингэснээр нүд загатнаж, хуурайшиж, халдвар авах эрсдэлтэй болдог аж. Тиймээс хааяа нэг амрангаа нүдээ анивчиж байгаарай.

Зохистой зайнд суух

Мэргэжилтнүүд, таны ашиглаж байгаа компютерийн дэлгэц нь 40-75 см зайд байх ёстой гэжээ. Хэрэв дэлгэц хэтэрхий ойрхон байвал нүдний булчин ачаалах эрсдэлтэй гэж Англия Раскиний Их сургуулийн профессор Шахина Пардан хэлжээ.

Профессор Пардан дэлгэцийг цонх руу харуулан байрлуулахыг зөвлөж байна. Ингэснээр та нарны гэрлийн тусламжтайгаар нүдэнд ирэх компютерийн хурц гэрлийн тусгалыг багасгах боломжтой ажээ.

Үсгийн хэмжээг томсгох

Профессор Пардан “Та бүхэн компьютер дээр ажиллахдаа үсгийн хэмжээг томруулж байгаарай.  Мөн текст нь хэтэрхий жижиг харагддаг тул ухаалаг гар утас эсвэл таблет дээр удаан хугацаагаар ажиллах нь тийм ч сайн санаа биш юм” гэжээ.

Тэрээр мөн дэлгэцийнхээ гэрлийг хүрээлэн буй орчны гэрлийн түвшинтэй тохируулахыг зөвлөж байна. Харанхуй өрөөнд тод гэрэлтэй дэлгэц ашиглахаас зайлсхий. Мэргэжилтнүүд цайвар дэвсгэр дээр бараан өнгөөр, эсвэл хар дэвсгэр дээр цайвраар текст бичих нь нүдэнд аюулгүй гэж үздэг.  

Гадаа гарах

“Хэрэв та дэлгэц байнга ширтдэг бол завсарлага авах зайлшгүй шаардлагатай. Гадуур алхах нь таны хараанд сайнаар нөлөөлөх болно” гэж Лондонгийн Их Сургуулийн коллежийн профессор Мария Моосажи хэлжээ.

Ойр ойрхон богино хугацааны завсарлага авах нь удаан сууж байгаад олон цагаар гарснаас хавьгүй дээр гэж тэр хэлэв. Гадуур зугаалах нь нүдний даралтыг бууруулахаас гадна бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд