No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнДавхар эрүүг арилгах хамгийн үр дүнтэй 7 дасгал

Давхар эрүүг арилгах хамгийн үр дүнтэй 7 дасгал

-

Зөв хооллож, хөдөлгөөнтэй байх нь биеийг чийрэгжүүлж, залуу байлгахад туслах сайн зуршлуудын нэг. Нас ахихын хэрээр бидний арьс уян хатан, гоо сайхан чанараа алддаг. Иймээс бид та бүхэнд арьсыг удаан хугацааны турш залуу харагдуулах  хамгийн сайн 7  дасгалыг хүргэж байна.

Булчингийн халаалт

Бид аливаа дасгалыг хийхийн өмнө биеэ халаадаг. Үүнтэй адилаар уг дасгалыг хийхээс өмнө нүүрний булчинг халаах хэрэгтэй. Доод эрүүг баруун, зүүн, урагш хөдөлгөөрэй. Бүх хөдөлгөөнийг удаан, жигд гүйцэтгэх хэрэгтэй. Дасгалыг 8-10 удаа давтана.

Дасгал 1

Амаа ангайгаад доод уруулаа, доод шүднийхээ дээгүүр давуулна. Толгойгоо доошлуулан ус утгаж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг хийхдээ уруулын булчинг суллах хэрэгтэй. 5-7 удаа давтана.

Дасгал 2

Давхар эрүү үүсэх нь хэлний булчингийн сулралтай холбоотой байдаг. Тиймээс ч тэднийг чангалах шаардлагатай гэсэн үг. Хэлнийхээ үзүүрийг аль болох хамартаа хүргэхийг хичээ.  5 удаа давтана.

Дасгал 3

Хэрэв та нүүрний хэлбэрээ хадгалж, хацраа багасгахыг хүсвэл уг дасгалыг хийгээрэй. Дасгалыг хийхдээ толгойгоо зүүн тийш болгож, эрүүгээ аль болох урагш сунгаж, хүзүүнийхээ булчинг ажиллуулах гээд үзээрэй. Үүнийг 5 удаа хийхээс гадна, эсрэг талдаа хийхээ мартуузай.

Дасгал 4

Та анааш эсвэл маш өндөр хүнийг үнсэх гэж байна гээд төсөөлөөд үз дээ. Толгойгоо дээш болгож, хүзүүнийхээ булчинг ажиллуулах бөгөөд ингэхдээ уруулаа урагш цорвойлгоно. Энэ байрлалаа 5-8 секунд хадгалах хэрэгтэй. 5 удаа давтаарай.

Дасгал 5

Энэ дасгалыг хийхийн тулд хоёр гарынхаа нударгыг эрүүн доороо байрлуулна. Нударган дээрээ эрүүгээ сайн тулгана. Дарах хүчээ аажмаар нэмэгдүүл. Хамгийн их хүчээрээ даран 3 секунд бариад 3 секунд амарна. 5-7 удаа давтана.

Дасгал 6

Шүдээ зуусан байдалтайгаар инээнэ. Аажмаар шүдний зуултын хүчийг нэмээрэй. Эрүүний булчинд ачаалал ирж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг. Дасгалыг 5 секунд барьж дараа нь 3 секунд амарна. 5-8 удаа давтана.

Дасгал 7

Амаа агаараар дүүргэн, уруулаа төмбийлгөнө. 3-5 секунд барьсныхаа дараа гараараа хацраа түлхэж агаарыг гаргана. Дасгалыг 5-6 удаа давт.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд