No menu items!
HomeЗөвлөгөөТанд урам хайрлах алдартнуудын 6 зөвлөгөө

Танд урам хайрлах алдартнуудын 6 зөвлөгөө

-

Амьдралд олон янзын бэрхшээл тулгардаг. Заримдаа ажил, хичээлээс болж сэтгэлээр унах тохиолдол бий. Хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд хүч өгөх өрөөл нэгний дэмжлэг, урмын үг бидэнд чухал. Тиймээс ч бид найз нөхөд, гэр бүлийнхэн, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авдаг. Өөрийгөө нээхэд тань туслах “А” зэрэглэлийн поп оддын зөвлөгөөг хүргэж байна. Та эндээс урам зориг авах болно.

Тэйлор Свифт өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэхээр хичээж буй нэгний инстаграм дахь зургийн дор урмын үгс нийтэлжээ.

“Бидний амьдрал хэрхэн эргэхийг бидний хэн нь ч мэдэхгүй. Энэ нь ч дээр гэж бодож байна”

“Өөртөө эргэлзэх нь туулайн нүхэнд унахтай адил бөгөөд ямар нэгэн шинэ зүйлийг нээх үү, эсвэл алдаж ялагдсанаа мэдрэн гутарч суух уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Хэзээ нэгэн цагт өөртөө илүү амар хялбар байдлыг бий болгохын тулд та өөртөө шүүгч байх ёстой”. Тейлор фэн болон өөрийнхөө ижил төстэй байдлыг олж харсан гэжээ.

Тэрбээр, “Аливаа зүйлийг нэг нэгээр нь хийх нь та бид хоёр шиг тэвчээргүй хүмүүсийн хувьд ядардаг үйл явц юм. Гэхдээ нэг л өдөр дээшээ харан эргэн тойрноо ажиглаад, өөрийгөө олох нь таны бодож байсан шиг тийм аймаар бас хэцүү зүйл биш гэдгийг мэдэх болно. Бидний хэн нь ч амьдрал маань хэрхэн эргэхийг мэдэхгүй. Энэ нь ч дээр байх гэж бодож байна” хэмээн нийтэлжээ.

Майли үүнийг маш энгийнээр хэлэв

2013 онд Майли Сайрус ” Miley: The Movement” баримтат кинондоо энгийн боловч хүчтэй мэдэгдэл хийсэн.

“Та бусад хүмүүст үргэлж таалагдах гэж хэтэрхий их хичээдэг бол дараах зүйлийг байнга өөртөө сануулж байх хэрэгтэй.

“Өдрийн төгсгөлд аз жаргалтай байх ёстой хүн бол би”

PiNk-ийн охиндоо хэлсэн захиас нь бид бүгдэд зориулагдсан байв

PiNk бусдад үргэлж урам харладаг, эрч хүчтэй нэгэн. 2017 оны MTV Video Music Awards дээр тэрээр зургаан настай охин Виллоудаа хандан хэлсэн үг тэнд хуран цугларсан бүгдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа. 

“Бид хайрга, хясааг аваад сувд хийдэг”

“Хүмүүс намайг шоолох үед би энэ үгийг боддог. Тэд намайг эр хүн шиг харагддаг, эсвэл хэтэрхий эршүүд, хэтэрхий олон үзэл бодолтой, биеийг маань хэтэрхий хүчтэй байна гэж хэлдэг” хэмээн олон нийтэд хандан хэлэв. Тэгээд охиндоо хандан ” Намайг үсээ ургуулж байхыг, бие махбод, гадаад төрхөө өөрчилж байхыг, дэлхий ертөнцөд өөрийгөө хэрхэн таниулахаа өөрчилж байхыг харсан уу? Намайг дэлхийн өнцөг булан бүрт арена зарж байгааг харж байна уу? Тиймээс, бяцхан охин минь, бид өөрчлөгдөхгүй. Бид хайрга, хясааг аваад сувд хийдэг.”

Fifth Harmony хүчирхэг байх нь ТЭСВЭР ТЭВЧЭЭР гэдгийг бидэнд сануулсан

Эдгээр бүх мэдрэмжүүд арилах болно, тэмцлээ үргэлжлүүлээрэй

Алли Брук, 5H

“Ганцаараа байх, айх, арчаагүй, гунигтай эсвэл ганцаардах мэдрэмж. Энэ мэдрэмжүүд арилах болно, тэмцлээ үргэлжлүүлээрэй” гэж дуучин Алли Брук Contrast сэтгүүлд ярьжээ.

“Өдөр бүр байж болох хамгийн сайнаараа байхын тулд үргэлжлүүлэн хичээгээрэй. Энэ бүх мэдрэмжүүд түр зуурынх бөгөөд ирээдүйд найдвар, баяр баясгалан байдаг гэдгийг би амлаж байна. Үүнийг л барьж авах хэрэгтэй”

Селена Гомез инстаграм дахь мэдэгдлээрээ бид бүгдийг зоригжуулсан

Амиа хорлох тухай бодож байсан шүтэн бишрэгчдээ Селена Гомес тусалжээ.

“Та энэ дэлхий дээр ганцаараа биш, өдөр бүр хэн нэгний дотор унтраахыг хүсдэг хүчтэй сэтгэл хөдлөл дүрэлзэн асдаг.”

Тэрээр инстаграмдаа залуухан бүсгүйд хандан амьдралын эерэг талыг олж харахыг уриалсан урт хэмжээний мессеж бичжээ.

“Хорвоо дээр чамтай адил мэдрэмж төрдөг олон хүн байдаг. Чамд үүнээс илүү сайн эсвэл бүр муу зүйл тохиолдож болно. Энэ бүгд хэн бүхэнд л тохиолддог. Харин энэ бүхний төгсгөлд та ганцаараа биш гэдгээ мэдрэх нь л чухал. Миний хэлэх гэсэн санаа бол та энэ ертөнцөд ганцаараа биш шүү дээ. Өдөр бүр хэн нэгний дотор унтраахыг хүсдэг хүчтэй сэтгэл хөдлөл дүрэлзэн асдаг. Гэхдээ бид энд байсаар л байна”

“Бидний зорилго бол шинэ харилцааны төлөө, өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог хүмүүст туслах, урам зориг өгөх явдал юм.”

Литл Микс: Та ажил мэргэжил, үйл ажиллагаагаараа дамжуулан бусдад сайн сайхныг бэлэглэх боломжтой

Хэрэв манай хамтлагийн ая дуу бусдад илүү сайн сайхан мэдрэмж төрүүлж чаддаг бол бид ажлаа сайн хийж байна гэсэн үг.

“Сэтгэл зүрх нь шархалсан, гомдсон, туньсан хэн бүхэнд бидний хөгжим илүү сайн сайхан мэдрэмж төрүүлж чадах л юм бол бидний ажил зөв байгаагийн шинж гэж Жесси Wonderland сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Та бүхний хувьд ч ялгаагүй ажил мэргэжил, үйл ажиллагаагаараа дамжуулж бусдад урм зориг, сайн сайхныг бэлэглэх боломжтой.

BBC

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд