No menu items!
HomeХоол, шим тэжээлШөнийн цагаар сайн унтаж амрахад туслах 11 хүнс

Шөнийн цагаар сайн унтаж амрахад туслах 11 хүнс

-

Хангалттай унтаж амрах нь сэтгэл зүй болоод дархлаанд нэн тустай.  Хэрэв та шөнийн цагаар нойргүйдээд байвал дараах хүнснээс хэрэглээд үзээрэй. Кали, магни, кальци, төмөр гэх мэт эрдэс бодисыг хүнснээс авах нь нойрны зохицуулалтыг хариуцдаг мелатонин дааврыг идэвхжүүлэхэд тусалдаг ажээ. Судалгаанаас харахад интоор, самар, овьёос гэх мэт зарим өвөрмөц хүнс нь нойрыг сайжруулах үйлчилгээтэй гэсэн байна.

Инжир

Инжир жимсэнд кали, магни, кальци, төмөр ихээр агуулагддаг. Эдгээр эрдэс бодисууд нь унтах гол түлхүүр болох цусны урсгал болон булчингийн агшилтанд тусалдаг ажээ.

Тарвас

Тарвас шиг шүүслэг жимс жимсгэнийг нойргүйдээд байгаа үедээ хэрэглээрэй. Энэ нь амны цангааг тайлхаас гадна эслэг агуулдаг тул хэт их идэхээс сэргийлнэ.  

Амтат төмс

Амтат төмс нь кали, магни, кальци агуулдаг бөгөөд шөнийн цагаар тайван унтахад тусалдаг. Оройн хоолны дараа зөгийн бал, далайн чимх давс, эсвэл нэг халбага самар цөцгийн тос түрхээд шарж идээрэй.

Пистачио

Пистачио нь уураг, В6 аминдэм, магни агуулдаг бөгөөд таныг бөх нойрсоход тусална. Гэхдээ нэг  унцаас /28гр/ илүү хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь илчлэг ихтэй тул хэтрүүлэн хэрэглэвэл урвуу нөлөө үзүүлэх болно.

Хар чавга

Хар чавганы шим тэжээл болох В6 витамин, кальци, магни зэрэг нь нойрыг зохицуулдаг даавар болох мелатониныг бий болгодог . Унтахаасаа 30 минутын өмнө хар чавга идээрэй.

Ургамлын гаралтай цай

Ургамлын гаралтай цай нь сайхан амрахад тусална. “Chamomile” агуулсан цайг унтахынхаа өмнө уувал мэдрэлийг  системийг тайвшруулахад маш сайн үүрэг гүйцэтгэдэг “гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Овьёос

Энэ нь өглөөний хоолонд илүү тохиромжтой ч шөнийн турш унтаж чадахгүй байвал багахан идээрэй. “Овьёос нь бүхэл үрийн талхтай адил инсулины үйлдвэрлэлийг өдөөдөг. Тэд таны цусан дахь сахарын хэмжээг байгалийн жамаар өсгөж, нойрсох мэдрэмжийг төрүүлдэг юм. Овъёос нь мелатонинаар баялаг тул биеийг тайвшруулж, нойрсоход тусалдаг” гэж  мэргэжилтэн Синтия Паскуэлла хэлэв.

Бүйлс

Бүйлс нь триптофан ба магни агуулдаг бөгөөд эдгээр нь булчин, мэдрэлийн үйл ажиллагааг аажмаар тайвшруулж, зүрхний хэмнэлийг тогтворжуулдаг. Мөн орондоо орохоосоо өмнө хэтэрхий ихийг идэхгүй байхыг анхаараарай.

Интоор

Шөнө сайн унтах хамгийн үр дүнтэй арга бол мелатонины хэмжээг ихэсгэх явдал юм гэж мэргэжилтэн Мишель Дудаш зөвлөж байна. Интоор нь самар, овьёосны адил мелатонины байгалийн гаралтай эх үүсвэр юм. Тогтмол идсэн тохиолдолд эдгээр нь таны унтах мөчлөгийг зохицуулахад тусалдаг.

Хар шоколад

Хар шоколад нь таны бие, сэтгэлийг тайвшруулдаг серотонин агуулдаг. Хар шоколад нь эрүүл мэндэд үзүүлэх бусад ашиг тусын талаар ярих нь илүүц биз.

Гадил

Гадил жимсэнд агуулагдах магни, кали нь булчин болон мэдрэлийг тайвшруулдаг. Мэргэжилтэн Дудаш “Уг жимсэнд агуулагдах В6 витамин нь триптофаныг серотонин болгон хувиргаж, тайвшралыг улам бүр нэмэгдүүлдэг” гэжээ.

Эх сурвалж: goodhousekeeping

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд