No menu items!
HomeОнцлохСэтгэлд хоногшсон сайхан Монгол эхийн дүрийг бүтээсэн жүжигчид

Сэтгэлд хоногшсон сайхан Монгол эхийн дүрийг бүтээсэн жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа сэтэглд хоногшсон сайхан монгол эхийн дүрийг бүтээсэн жүжигчдийг онцолж байна.

Доржийн ЦЭМПЭЛМАА

“Өндөр ээж” киноны Догоогийн дүрийг бүтээсэн жүжигчин бол Доржийн ЦЭМПЭЛМАА. Тэрбээр 1926 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн. 1954-1980 оны хооронд Ажилчны Соёлын ордонд жүжигчин байсан. 

“Гологдсон хүүхэн” Дэжид, “Өндөр ээж” Догоо, “Хүргэн хүү” нэгдлийн гишүүн, “Улаан дарцаг” Идэрийн ээж, “Тунгалаг Тамир” 2-анги Сүхбаатарын найз өвгөний эхнэр, “Эх бүрдийн домог” Сангалын эхнэр, “Хүний төлөө” Цэвэлмаа, “Зүүдний цагаан унага” Чанцал зэрэг дүрүүдийг бүтээжээ.

Чимидийн ДОЛГОРСҮРЭН

Чимидийн ДОЛГОРСҮРЭН гуайг Төрийн хошой шагналт, их зохиолч Ч. Лодойдамба гуайн гэргий, “Тунгалаг Тамир” киноны хоёрдугаар найруулагч, “Гарын таван хуруу” киноны зөвлөх найруулагчаар ажилласан гэдгийг мэдэхгүй хүн үгүй бизээ. 1936 онд Улсын төв театрын хоёрдугаар студид В.А.Борейшогийн удирдлагад суралцан улмаар жүжигчний ангид дагалдангаар орж ажилласнаас хойш УДЭТ-ын тайзнаа 60 гаруй жил ажилласан тэрбээр насны тэтгэвэртээ гарсан ч урлагийн төлөө зүтгэж, олон олон чадварлаг жүжигчдийг бэлтгэх их үйлсэд зүтгэсэн билээ.

“Ардын элч” киноны хатан, “Алтан өргөө” киноны Сондмаа, “Хөх ногооны униар”-ын Сумъяа, “Өнөр бүл” киноны Гармаагийн ээж гээд олон сайхан эхчүүдийн дүрийг дэлгэцнээ амилуулсан тэрбээр “Ард түмний саран гоо ээж” хэмээн өргөмжлөгдсөн. “Долгорсүрэн гуайтай хамт тоглоход дэргэдээс эхийн сэтгэл гэрэлтэх шиг, сүү үнэртэх шиг болдог” гэж ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай ярьсан байдаг.

Мятавын БАДАМГАРАВ

“Аман хуур”-ын Дарийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээж чадсан жүжигчин бол Гавьяат жүжигчин Мятавын БАДАМГАРАВ билээ.

Тэрбээр 1919 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрж өссөн. 15 наснаасаа аймгийн клубт сайн дурын уран сайханчаар оролцож, 1938 онд нийслэл Улаанбаатар хотод ирж Хүн эмнэлэгийн сувилагчийн сургуульд орсон боловч багаас жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн Бөмбөгөр ногоон театрт орохдоо Э.Оюун, Д. Бат-Очир,Д. Ичинхорлоо, В. Борейшо нарт шалгуулан тэнцжээ. Ийнхүү дагалдан жүжигчнээр 1938-1941 онуудад ажиллаж байгаад 1942 онд Урлагийн хорооны томилолтоор Дундговь аймгийн клубт найруулагчаар түр ажиллаж, 1942-1959 онуудад Төв театрт жүжигчнээр орсон. Мөн 1959-1961 онд УАДБЧ-ын дарга, Уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа үндэсний хөгжим үйлдвэрлэх эхлэлийг тавьжээ.  1942 онд “Сүхбаатар” киноны нүүдэлчин айлын охин Долгор, “Гэм нь урдаа”, 1959 онд “Ардын эпч”, 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”, 1962 онд “Толбот хивс”, 1963 онд “Аман хуур”, 1966 онд “Нөмрөг хадны цуурай”, 1968 онд “Өглөө”, 1970 онд “Талын цуурай”, 1980 онд “Өнөр бүл” зэрэг 30 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.

Түдэвийн ЦЭВЭЭНЖАВ

 “Цэвээнжав гуай найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг кинонуудаас харж болно” хэмээн урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг.

Гавьяат жүжигчин Түдэвийн ЦЭВЭЭНЖАВ гуай 1939-1943 онд Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артельд ажилчин, 1943-1944 онд урлагийн сургуульд суралцаж төгсөөд Улсын төв театр, Улсын драмын театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд,1970 онд “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжийн дүрийг бүтээжээ.

Лувсандоржийн ДУЛАМЖАВ

1984 онд бүтээгдсэн “Тань руу нүүж явна” кино бол монголын кино урлагийн сод бүтээл билээ. Тус киноны Дулам эмгэний дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн хүн бол жүжигчин Лувсандоржийн ДУЛАМЖАВ. Тэрбээр 1932 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1944-1985 онд АЦДБЧ-д дуучин, бүжигчин, хөгжимчин байсан. “Түмний нэг” Цэрмаа, “Хүний мөр” Цэрмаа, “Чимгээгийн төрсөн өдөр” Должид, “Хүний сайхан сэтгэл” Долгор, “Тань руу нүүж явна” Дулам, “Тод магнай” Мятавын хөгшин зэрэг дүрүүдийг дэлгэцнээ амилуулжээ. 

Шаравын ДЭЛГЭРЖАРГАЛ

“Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр ард түмэндээ танигдаж, урлагийн тайзнаа олон сайхан дүрийг амилуулсан тэрбээр Дунд сургуулиа төгсөөд Москва хотод инженерийн сургуульд явсан ч ар гэрийн асуудлаа төгсөж чадалгүй ирсэн юм. Ирээд удаагүй байж байтал тухайн үеийн Пионерийн ордны дугуйлангийн жүжиг ангийн багш Ш.Чүлтэмжамц, С.Дугар гэдэг хоёр хүн “Чи ерөөсөө жүжигчин болох хүн. Чамайг театрт оруулна” гээд Драмын театрт шалгуулсан. Т.Цэвээнжав гуай, Г.Гомбосүрэн багш, Э.Оюун гуай, Н.Цэгмид багш, Р.Доржпалам найруулагч нараас дандаа томчуудад шалгалт өгч байв. Хүүхэд залуучуудын театрт дагалпан жүжигчнээр орж урлагийн тайзнаа хөл тавьсан.

Дагвадоржийн МЭНДБАЯР

1963 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, алтан тайзнаа олон сайхан дүрүүдийг амилуулсан. Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг дэлхийн сонгодог болоод үндэсний 180 гаруй жүжгийн туслах болон гол дүрийг бүтээжээ. Театрын тайзтай ажил, амьдралаа холбосон түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 1981 онд МУГЖ цол, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол олгосон билээ.

1959 онд Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хүмүүс Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхэд элсүүлэхээр шалгалууралт явуулж. Ийнхүү Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хараанд өртсөнөөр шалгаруулалтад оролцож, улмаар жүжигчин болох гараагаа эхэлжээ. Ингэж л тэрбээр дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг болсон юм.

Банзрагчийн ТУНГАЛАГ

Архангай аймгийн Хайрхан сумд төрж, өссөн тэрбээр 1967 онд УБДС-д элсэн  жүжигчин болох гараагаа эхэлсэн. Дээд мэргэжилтэй найруулагч, жүжигчин бэлтгэх гурав дахь элсэлтийн ангийг төгсөж, Улсын драмын эрдмийн театрт хуваарилагдсан. Б.Цэцэгбалжид агсан, Ё.Гантөмөр, Ж.Батбаяр нартай хамт театрын үүдээр алхаж, урлагийн их замд хөл тавьсан.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд