No menu items!
HomeОнцлох“Өөрийгөө сонсож, хүссэнээ хийх нь миний амьдралын хэв маяг”

“Өөрийгөө сонсож, хүссэнээ хийх нь миний амьдралын хэв маяг”

-

Эрүүл саруул амьдрана гэдэг хүн бүрийн хүсэл байдаг ч өдөр тутмын хэвшмэл хатуу дэглэм мөрдөж  амьдрана гэдэг хэтэрхий уйтгартай, сонирхолгүй байж болох юм.

“Вэлнэсс хэв маягын амьдрал нь биднийг цэгцтэй, дэг журамтай байхад тусалдаг. Зорилго маш чухал. Магадгүй та шинэ зүйлийг туршихаас айдаг учир зүгээр л зайлсхийх эсвэл тодорхой шалтгаанаар өөрийн хэв маягаа дагаж мөрдөх боломжгүй ч байж болох юм. Миний хувьд “тэгэх ёстой, ингэх ёстой, тэрийг л хийхгүй бол болохгүй , энийг л хийхгүй бол болохгүй ” гэх  мэт хатуу чанд мөрддөг дэг журам гэж байдаггүй.

Би ухамсарлаж байгаагаараа гэхээсээ тухайн үед юу хийхийг хүсч, юу мэдэрч, тааламжтай байна түүнийгээ л хийхийг илүүд үздэг.

Түүндээ нийцүүлж амьдралын хэв маягаа өөрчилдөг. Энэ нь миний амьдралыг илүү сонирхолтой, хялбар болгодог. Одоо би хүүхэдтэйгээ хамт хичээллэхээр гитарын дугуйланд бүртгүүлсэн.  Надад хөгжим сурах нь чухал гэхээсээ цагийг сонирхолтой өнгөрүүлэх нь чухал байдаг. Ямар нэг зүйл сонирхож, дурлаж оролдож байхад өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ л төвлөрдөг. 20, 30 минутын турш гитар тоглож, аккордыг давтах нь нэг талаараа бясалгал болж өгдөг юм. Би иог, бясалгалд явдаг байсан. Энэ нь  үнэхээр хэрэгтэй чухал зүйл шүү. Цартахлын энэ цаг үед оюун санаагаа тайван, амгалан байлгах хэрэгтэй” гэж “Me and White Supremacy” номын зохиогч Лайла Саад өгүүлсэн байна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд