No menu items!
HomeЭрүүл мэндСудлаачид чихний лаа нь бохирдол сорох чадваргүй болохыг тогтоосон байна

Судлаачид чихний лаа нь бохирдол сорох чадваргүй болохыг тогтоосон байна

-

Сүүлийн үед дэлгэрээд байгаа чихний лааг ихэнх хүмүүс чихээ цэвэрлэх зорилгоор ашигладаг. Энэ нь яадаг вэ гэхээр парафин, эфирийн тос, шар буурцгийн лаваар дэвтээсэн хөвөн даавуун конусыг чихний нүхэнд хийн нэг үзүүрийг асаадаг бөгөөд ингэснээр дөлний дулаанаар чихэн доторх элдэв бохирдол хулхи сорогдон цэвэрлэгддэг байна.

Мөн үүнийг сонсголын бэрхшээл, синусын халдвар, толгой өвдөх, ханиад томуу, хоолойн ангина гэх мэт өвчнийг эмчилдэг гэж тайлбарладаг хэдий ч эрүүл мэндийн ямар ч ач холбогдолгүйгээс гадна харин ч аюултай гэдгийг Массачусетсийн хүүхдийн чих хамар хоолойн эмч Доктор Чер (Сюэ) Жао судалгаан дээрээ үндэслэн мэдэгдсэн байна. Судлаачид чихний лаа нь бохирдол сорох чадваргүй болохыг тогтоосон байна. Конусын төгсгөлд наалдсан зүйлийг шинжилэхэд халуунаас болж халж түлэгдсэн хулхи байжээ.

Чихний лаатай холбоотой эрсдэлүүд

FDA-ийн судалгаагаар чихний лаа нь чихний суваг, чихний дотор талын арьс түлэгдэх, хэнгэргийн цооролт гэх мэт гэмтэл учруулдаг гэсэн байна. Энэхүү хуурамч эмчилгээ нь чих, синусын халдвар, сонсгол муудах, хорт хавдар, үе мөчний эмгэг зэрэг өвчлөлд хүргэх бөгөөд үүнээс болж ихэвчлэн чих, эрүү, нүүрний хэсэгт өвдөлт үүсдэг ажээ.

Дашрамд дурдахад: чихний хулхи нь чихний дотор талыг хуурайшуулахгүй, чийгшүүлэх, арьсны үхсэн эсийг шингээж авах, шороо тоос чихэнд орохоос хамгаалах гэх мэт эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой. Иймд чихээ байнга ухаж цэвэрлэх тэр тусмаа модонд хөвөн ашиглах нь хамгийн буруу юм. Хулхи ихээр хуримтлагдсан үед шүршүүрт орж аль эсвэл зориулалтын дусаалгаар зөөллөж маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Дэвтээгээгүй хатуу хулхийг хамаагүй ухвал цааш түлхэж сонсголын суваг, хэнгэргийн хальсыг гэмтээх аюултайгаас гадна сонсгол муудах эрсдэлтэй байдгийг санаарай.

Эх сурвалж:healthdiges

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд