No menu items!
HomeЭрүүл мэндБүдүүн гэдэсний талаарх бидний мэддэггүй 10 баримт

Бүдүүн гэдэсний талаарх бидний мэддэггүй 10 баримт

-

Бид бүдүүн гэдсэнд асуудал үүсэхээс нааш төдийлөн анхаарал хандуулдаггүй. Дараах баримтуудаас бүдүүн гэдэс болон асуудал үүссэн байж болзошгүйг илтгэх шинж тэмдгүүдийг таних мэдээллийг олж авах боломжтой.

Бүдүүн гэдэс 5 фит /тохой/ урттай

Бүдүүн гэдэс нь нарийн гэдэснээс анус хүртэл үргэлжилдэг. Өгсөх бүдүүн гэдэс, хөндлөн бүдүүн гэдэс, уруудах бүдүүн гэдэс, S хэлбэрийн, төгсгөлийн сүв гэсэн хэсгүүдтэй. Бүдүүн гэдэс нь хамгийн өргөн хэсэгтээ 3 инч /6-9 см/, хамгийн нарийн хэсэгтээ нэг инч /2-3 см/ байна.

Бүдүүн гэдэсний дамжин өнгөрөх хугацаа 12-48 цаг

Хоол боловсруурах эрхтнээр боловсруулагдсан хоол хүнс бүдүүн гэдсээр дамжихад тодорхой хугацаа зарцуулна. Энэ хугацааг “дамжин өнгөрөх цаг” гэж нэрлэдэг. Дундаж хугацаа нь биеийн онцлогоос хамаарч өөр өөр байж болно. Энэхүү хугацаанд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь арьсны өнгө, хүйс, ердийн хооллолт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зэрэг юм. 72 цагийн хугацаанд өтгөн гадагшлахгүй бол энэ нь гэдэсний ямар нэгэн эмгэгийг илтгэнэ.

Өтгөн гадагшлах давтамж харилцан адилгүй байдаг

Олон хүмүүс өдөрт нэг удаа заавал өтгөнөө гадагшлуулах ёстой энэ бол хэвийн үзэгдэл гэдэг ч үүнийг батлах судалгаа байхгүй. Өтгөн ялгаралтын хугацаа хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Бүдүүн гэдсэнд 100 их наяд микроб байдаг

Бидний бүдүүн гэдсэнд олон тооны “гэдэсний флора” гэж нэрлэгддэг бичил биетүүдийг агуулагддаг. Эдгээр организмын дийлэнх нь ашигтай бактер юм. Микробиотикийн үүргийг тодорхойлсноор хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд, дархлааны үйл ажиллагааг сайжруулахын тулд пробиотикоор баялаг хүнс, нэмэлтүүдийг ашиглах нь түгээмэл болсон.

Бүдүүн гэдэс хэзээ ч бүрэн цэвэрлэгддэггүй

Туулгах эм бэлдмэл хэрэглэх эсвэл хоол идэхгүй байснаар бүдүүн гэдсээ юу ч үлдээлгүй цэвэрлэнэ гэх ойлголтууд хүмүүсийн дунд түгээмэл. Гэсэн хэдий бактерийн тусламжтайгаар өтгөн тасралтгүй ялгарч байдаг тул хэзээ ч бүрэн хоосордоггүй. Өтгөн ялгадас нь бактериас гадна шингэн, боловсроогүй хоол хүнс, хүнсний эслэг, өөх тос, эрдэс бодис, уургаас бүрддэг.

Харин шулуун гэдэс бүрэн цэвэрлэгддэг

Хэвлийн зүүн хажуугаар уруудсан хүрээ гэдсээр дамжсан өтгөн шулуун гэдсэн очдог. Өтгөн гадагшилахад шулуун гэдэсний дотор болон гадна талын булчингууд ажилласнаар бүрэн цэвэрлэгддэг.

Бүдүүн гэдсэнд өдөрт 1 кварт /4 аяга/ ус шимэгддэг

Бүдүүн гэдсэнд хоол хүнсний эцсийн боловсруулалт явагдах ба ус, шингэн нь дахин шимэгдэж өтгөрөх үйл ажиллагаа явагддаг. Ялгадас шингэн хэвээрээ гадагшилж байвал шалтгаан нь ихэвчлэн бүдүүн гэдсэнд ямар нэг өөрчлөлт орсон байх магадлалтай гэсэн үг.

Хоол хүнс өтгөний ялгаралтад нөлөөлнө

Таны биеийн нэг гол рефлекс бол ходоодны рефлекс юм. Таныг ямар нэгэн зүйл идэж эхлэх үед энэ рефлекс эхэлж, хоол боловсруулах процессыг эхлүүлдэг. Их хэмжээний хоол, өөх тос ихтэй хоол хүнс нь ходоод гэдэсний хариу урвалыг ихэсгэдэг бөгөөд өтгөний ялгаралтад нөлөөлдөг. Энэ нь өтгөн хатах юм уу, суулгалт үүсгэж болно.  

Өтгөн хаталттай хүн өглөөдөө их хэмжээтэй, өөх тостой хоол идсэнээр махбодийн байгалийн биоритмийг ажиллуулж, өтгөнөө гадагшлуулах боломжтой.

Бие махбод эрүүл бол өтгөний өнгө бор байна

Өтгөний өнгөнд нөлөөлж болох янз бүрийн хүчин зүйлүүд байдаг. Өтгөний өнгө бор, хааяа  шар эсвэл улбар шар өнгөтэй байх нь хэвийн үзэгдэл. Хэрэв өтгөний өнгө тод, хүрэн, хар хүрэн, улаан өнгөтэй байвал эмчид хандах шаардлагатай. Энэ нь цус алдалтыг илтгэж болзошгүй юм.

Бүдүүн гэдсээ тайруулсан ч амьдрах боломжтой

Бүдүүн гэдэсний хорт хавдар, гэдэсний үрэвсэл зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн нөхцлийн улмаас мэс засал хийлгэдэг. Эдгээр тохиолдлуудын заримд нь колостоми гэж нэрлэгддэг процедурыг хийдэг аж.  

verywellhealth

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд