No menu items!
HomeUncategorizedСтрессээс салж, илүү тайван байхад тань туслах 5 зөвлөмж

Стрессээс салж, илүү тайван байхад тань туслах 5 зөвлөмж

-

2020 он хүн төрөлхтний хувьд хүндхэн жил байлаа. COVID-19 цар тахлын улмаас эрүүл мэндийн асуудал үүсч, нийгмээс тусгаарлагдаж, зарим нь ажлын байраа алдлаа. Мөн бид ирээдүйгээ тодорхойлоход хэцүү байна. Үүнтэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд анхаарал татаж эхэлжээ.

Хэдийгээр бидний зарим нь ажилтайгаа байгаа ч цар тахлын улмаас бага зэрэг өөрчлөлтөд орсон. Энэ цаг үеийн стрессийн гол эх үүсвэр бол ажиллах орчин, ажилгүйдэл болж байна.  Гэхдээ 2021 онд хүн төрөлхтөн эргээд хэвийн амьдралдаа шилжинэ гэсэн судалгаанууд гарсаар байгаа билээ.

Хэвийн байдалдаа эргэж орох V туршлага

Энэ нь стрессийн сөрөг нөлөөллийг арилгах үйл явц юм. Сабин Соннентаг, Шарлотт Фриц зэрэг судлаачидхэвийн байдалдаа эргэж орох  (чөлөөт цагаараа хийдэг зүйл) болон өөрийгөө чөлөөлөх туршлага хоорондын ялгааг онцлон тэмдэглэжээ.

Хэвийн байдалдаа эргэж орох арга нь идэвхгүй (зурагт үзэх, далайн эрэг дээр хэвтэх, ном унших, интернет үзэх эсвэл хөгжим сонсох гэх мэт) эсвэл идэвхтэй (алхах, гүйх, спортоор хичээллэх, бүжиглэх, усанд сэлэх, хоббигоо хөгжүүлэх, оюун санааны дадлага хийх, ур чадвараа хөгжүүлэх, ямар нэгэн зүйл бүтээх гэх мэт) ямар ч байж болно.

Харин эдгээр үйл ажиллагаа нь таны стрессийг хэр зэрэг бууруулж байгаа нь чухал юм. Та хэвийн байдалдаа орсон бол дараах 5 зүйлийг мэдрэх ёстой.

Сэтгэлзүйн хувьд: ажлын бус цагаар ажилтай холбоотой асуудлаас бүрэн салах эсвэл ажлынхаа талаар бодохоо болих

Тайвшрал: сэтгэлийн хямрал, түгшүүргүй байх

Ур чадвар: ахиц дэвшил, амжилтын талаарх бэрхшээлтэй зүйлийг орхих ( шинэ ур чадвар хөгжүүлэх гэх мэт )

Хяналт: Юу хийх хэзээ, яаж хийхээ өөрөө шийдэх

Таашаал: ямар нэгэн зүйлийг үзэх, сонсох эсвэл хийхээс таашаал авах.

Оюун санааны хувьд ажлаасаа өөрийгөө чөлөөлж чадвал ядаргаа багасч, сэтгэлийн зовиургүй байх давуу талтай. Сэтгэлзүйн түгшүүртэй байдал нь ядаргаа, бие махбодийн таагүй байдал, сөрөг бодол дагуулж, маргаашийн төлөө шаналахад хүргэдэг.

Илүү тайван, амьд байгаагаа мэдрэхэд тань туслах таван зөвлөмжийг энд оруулав.

1. Энгийг аргуудыг хэрэгжүүлэх

ТВ үзэх эсвэл роман унших гэх мэт идэвхгүй, бага хүчин чармайлт шаарддаг үйл ажиллагаа нь хэвийн амьдралдаа эргэн ороход тань тусална.  Мөн нийгмийн үйл ажиллагаанд хамрагдах, ажлын дараа ухаалаг гар утас ашиглахаас зайлсхийх, бүтээлч байдлаар чөлөөт цагаа өнгөрөөх зэрэг нь илүү үр дүнтэй байдаг .

“Ногоон” орчинд (цэцэрлэгт хүрээлэн, ууланд гарах) цагийг өнгөрөөх нь сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.  Мөн “Цэнхэр” орчин (далайн эрэг, гол мөрөн, нуур) нь хүнийг маш их сэргээгдэг. Үдийн цайны дараа агаарт гарч хэсэг алхан зугаалж, тайвшрах дасгал хийх нь илүү сэргэх мэдрэмжийг төрүүлдэг.

2. Өөрийн “хил хязгаарыг” тогтоох

Хил хязгаар гэдэг нь амьдралын хэв маягаа тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл ажил болон хувийн амьдралынхаа хооронд зааг тогтооно гэсэн үг. Та үүнийг зохицуулж сурснаар оюун санаагаа цэгцэлж чадна.

3. Хийдэг ажлаараа бус өөр зүйлээр өөрийгөө тодорхойл

Бидний олонх нь мэргэжил, ажил олгогч, гүйцэтгэгч гэсэн байр суурьнаас өөрсдийгөө тодорхойлдог. Гэхдээ бид олон талаасаа өөрийгөө танилцуулж болно шүү дээ. Тухайлбал ямар шашин шүтдэг, сонирхол, тэр байтугай сурах хүсэл эрмэлзэл тань хүртэл таныг тодорхойлж болно.

4. Өөртөө  цаг гарга

Ажилгүй байхдаа юу хийх дуртайгаа олж мэд. Таны ажил сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг, таашаал өгдөг эсэх талаар өөрөөсөө асуугаарай.

Дараа нь өөрийгөө хөгжүүлэх, баялаг туршлагыг бий болох өөр зүйлсийг туршиж үзээрэй. Хэрэв та өөртөө таалагдсан зүйлээ хийвэл асуудлаас хурдан ангижирна.

5. Шинэ дадал төлөвшүүлэх

Дадал бол тодорхой нөхцөл байдалд автоматаар давтагддаг зан үйл юм. Бид хэт их хүсэлдээ автагдан сайн зуршлаа хөгжүүлж чаддаггүй.

Жишээлбэл амархан зүйлээс эхэл.

Үдийн хоол идсэний дараа би дор хаяж арван минут алхах болно. Би замдаа харсан зүйлээсээ таашаал авч тэмдэглэх болно.

Ажил дууссаны дараа оройн хоолны өмнө 30 минут дасгал хийнэ.

Орой 20.30-аас хойш и-мэйл харахгүй эсвэл ажлын талаар бодохгүй.

Эх сурвалж: lifehacker

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд