No menu items!
HomeХоол, шим тэжээлЦай нь урт наслахад тусална

Цай нь урт наслахад тусална

-

Цай нь тайвшруулдаг бөгөөд сэтгэл ханамжтай байхад тусалдаг ундаа юм! Түүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар маргаантай асуудлууд их байдаг. Гэсэн хэдий ч саяхан Европын зүрх судасны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цай уух нь эрүүл, урт удаан наслахтай холбоотой байдаг гэжээ.

Судалгаанд зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдрын түүхгүй оролцогчид хамрагдсан байна. Оролцогчдыг зохих хэмжээнд цай уудаг (долоо хоногт гурван удаа ба түүнээс дээш удаа), ердийн бус хэмжээгээр цай уудаг (долоо хоногт гурваас доошгүй удаа) гэсэн хоёр ангиллаар хуваав. Шинжилгээний үр дүнд 50-иад жилийн турш байнгын цай уудаг байсан оролцогчид зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах эрсдэл цай уудаггүй нөхдүүдтэй харьцуулбал бага байжээ. Тэд 1.41 жилээр урт насална гэсэн дүгнэлт гарсан байна. Цаашилбал цай хэрэглэдэг хүмүүст зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэл 20% -иар бага байв. Мөн цай уудаг хүмүүсийн нас барах эрсдэл 15% -иар буурч байгааг тогтоожээ.

Хятадын анагаахын шинжлэх ухааны академийн судлаач Шинян Ван “Цай тогтмол уух нь зүрх судасны өвчин, нас барах эрсдэлийг бууруулдаг. Ногоон цайны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хар цайнаас илүү байдаг” гэжээ.

Ногоон цай нь полифенолын баялаг эх үүсвэр юм. Харин хар цайнд эдгээр полифенолууд исгэх процессоос болж исэлддэг тул үйлчилгээгээ алддаг байна. Мөн хар цайг сүүтэй холивол зүрх судасны тогтолцоонд үзүүлэх таатай нөлөө нь саармагждаг ажээ.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд