No menu items!
HomeХүмүүсКим Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлахаар шийджээ

Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлахаар шийджээ

-

Реалити шоуны од Ким Кардашьян, рэпер Канье Уэст нар салахаар шийдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Сүүлийн хэдэн сард хосууд тусдаа амьдарсан бөгөөд  Уэст Вайоминг дахь гэртээ, харин эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт Калифорнид байсан аж. “Тэд сүүлийн хэдэн сар тусдаа амьдарч байна” гэж Кардашьян Уэстийн найз CNN-д ярьжээ.

“Тэдний салалтын талаарх мэдээлэл өнгөрсөн жилээс хойш яригдаж байлаа. Гэвч тэдний харилцаанд маргаан үүсээгүй бөгөөд хүүхдүүдийн асуудлаар бүрэн зохицсон” гэж мөн эх сурвалж мэдээлжээ. Кардашьян Уэст гэр бүлээ цуцлахаар өмгөөлөгч Лаура Вассерийг хөлсөлсөн гэсэн мэдээлэл гараад байна. Ким Кардашьян NBA-ийн тоглогч асан  Крис Хамфрисаас салах үед түүний өмгөөлөгчөөр  Вассер ажиллаж байсан аж.

Кардашьян Уэст өмнө нь хөгжмийн продюссер Дэймон Томастай гэрлэж байсан бол Канье Уэст дизайнер Алекс Фифертэй сүй тавьж байсан.

Кардашьян болон Канье Уэст нар 2012 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа гэрлэж 4 хүүхдийн эцэг эх болсон юм. Хосууд хүнд хэцүү цаг үед бие биенээ дэмжиж байсан бөгөөд Канье Уэст “Талархал, аз жаргал нь миний эхнэр бөгөөд эдгээр зүйлс миний  хувьд ямар утга учиртай  болохыг хамгийн сайн тодорхойлдог” гэж бичиж байсан юм. 

Уэст өмнө сэтгэцийн эрүүл мэнд, хоёр туйлт эмгэгийнхээ талаар олон нийтэд ярьж байсан аж. Түүний эхнэр 2019 онд Америкийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үүнийг “сэтгэл хөдлөлийн үйл явц” хэмээн нэрлэж байв.

CNN

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд