No menu items!
HomeОнцлохТик Ток дээр тренд болж буй хоол

Тик Ток дээр тренд болж буй хоол

-

Тик Ток ээр ямар хоол тренд болж байгаа вэ?

Тик Ток дээр pancake нэлээд түгээмэл дэлгэрч буй бөгөөд 800 сая гаруй хандалт авсан байна.

Үүнийг хийх арга зааварчилгаа бүхий бичлэгийг ч мөн байршуулсан аж. Бичлэгийг Melanie Locke хаягаар орж үзэх боломжтой юм. Үүнийг тавган дээр тавихын оронд аяганд хийж эхэлсэн нь содон гэжээ.

Үр тариан Cookie Crisp ч мөн Тик Ток сувгаар дамжин тархжээ.

 Урьдчилан бэлтгэсэн жигнэмэгийн зуурмаг ба сүү нь үүнийг хийх гол орц аж. Урьдчилан бэлтгэсэн зуурмагийг жижиг, хавтгай хэрчиж жигнэмэг хийнэ. Гол алхам нь жигнэмэгийг зуухнаас гаргасны дараа тавиур дээр тавьж хэдэн минут хөргөснөөр хатуурч, шаржигнах болно.

Энэхүү хоол Тик Ток дээр дэлгэрснээс хойш жижиг хэлбэртэй хоолны чиг хандлага өсчээ. Хүмүүс хоол хүнсэндээ илүү бүтээлчээр хандах болсон байна.

Хоолны блог хөтлөгчид пончик, маффинаас эхлээд пицца, гахайн мах гэх мэт бүх хоол хүнсний хэлбэр хэмжээг багасгаж, мини болгох сонирхолтой аргуудыг туршиж үзсээр байна.

Тэд өмнө нь харж байгаагүй шинэ соргог зүйлсийг олон нийтийн сүлжээнд түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм. Нэг ёсондоо мини хоолыг түгээн дэлгэрүүлэх аж.

Мөн хөлдөөсөн усан үзэм хүүхдүүдийн дуртай амттан болжээ.

Тик Ток хэрэглэгчид усан үзэм дээр лаймын шүүс шахаж чихэр шиг амттай болгож байна. Ингэснээр амттай бас эрүүл сонголт байх болно гэжээ. Олон хэрэглэгчид үүнийг туршиж үзсэн байна.

Лаймын шүүсийг шахахаас өмнө усан үзмээ хэдэн цаг хөлдөөснөөр илүү үр дүнд хүрсэн аж.

Веган “гахайн мах”-ны хувилбар мөн дэлгэрчээ.

Лууванг махан бүтээгдэхүүний веган хувилбар болгон хувиргах шинэ санаа Тик Ток дээр нэлээд тархжээ. Гахайн махны амт оруулах аргуудыг ч хуваалцсан байна.

Dalgona кофе нь өнгөрсөн онд тренд болж байсан

Энэ нь Өмнөд Солонгосын алдартай хөнгөн зуушнаас гаралтай. Карентины үеэр гэртээ буй хүмүүсийн дунд ихээхэн дэлгэрсэн бөгөөд #dalgonacoffee hashtag платформыг 300.9 сая гаруй үзсэн байна. Олон төрлийн орц найрлагаар ч баяжсанй байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд