No menu items!
HomeХүмүүс“Цэрэг эрс” цувралын Медведев буюу Александр Лымарев

“Цэрэг эрс” цувралын Медведев буюу Александр Лымарев

-

Александр Лымарев бол “Цэрэг эрс” цувралын түрүүч Михаил Медведевийн дүрээр алдаршсан Оросын жүжигчин билээ. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцоллоо.

Александр Лымарев Москвад төрж өссөн. Түүний элэнц өвөө, РСФСР-ийн Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжигчин Сергей Александрович Русанов юм. Тэрээр өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн бөгөөд 13 настайдаа Европын нээлттэй аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Бүжигчин залуу Москвагийн хүмүүнлэгийн коллежийг төгсөөд Славян дээд сургуулийн жүжигчний ангид орсон. Гэвч Александр Щукины нэрэмжит театрын дээд сургуульд сурахаар шийдэж, түүнийгээ ч амжилттай төгсжээ.

Кино

Их сургууль төгсөх жилээ Александр Лымарев “Здравствуй, столица!” кинонд гол дүрийг бүтээсэн юм. Энэ кино нь авьяаслаг залуу жүжигчнийг найруулагчдад ихээхэн таниулжээ. Тэр жилдээ Александр “Медовый месяц” хэмээх гэмт хэргийн тухай кинонд мөн л гол дүрд тоглосон байна.

Гэвч жүжигчинд алдар гавьяаг авчирсан бүтээл бол “Цэрэг эрс” олон ангит  кино юм. Лимарев түрүүч залуугийн дүрд тоглосон байдаг.  Уг киног фенүүд нь одоог хүртэл дурссаар байна.

Энэ амжилтын дараа Александр Лымаревт олон гол дүрд тоглох санал ирсэн гэдэг. Тэрээр “Оранжевое небо”, “Свой-чужой”, “Застава Жилина” зэрэг гайхалтай кинонуудад тоглосон байна.

Хувийн амьдрал

Александр Лымарев ирээдүйн эхнэртэйгээ дунд сургуульд байхдаа танилцжээ. Залуус удаан хугацаанд нөхөрлөж, дараа нь гэр бүл болсон юм. Түүний эхнэр Мария зураач мэргэжилтэй.

Харин Александрын гол хобби бол хөгжим юм. Тэрээр гитар гэх мэт олон хөгжим тоглодог, заримдаа DJ хийдэг байна. Залуу эрийн хамгийн дуртай хөгжмийн чиглэл бол жааз, техно аялгуу ажээ.

Жүжигчин залуу одоо дөрвөн найзын тухай өгүүлэх “Желтый глаз тигра” хэмээх гэмт хэргийн шинэ киноны зураг авалтад ороод завгүй байгаа ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд