No menu items!
HomeОнцлохӨдрийг сайхан өнгөрүүлэхэд тань туслах өглөөний 6 дадал

Өдрийг сайхан өнгөрүүлэхэд тань туслах өглөөний 6 дадал

-

Та өдрөө хэрхэн  эхлүүлдэг вэ? Олон шинжлэх ухааны судалгаанаас харахад өглөө сэрсний дараах хэдэн цагт хийсэн ажлууд нь өдрийн үлдсэн хугацаанд ихээхэн нөлөөлдөг гэжээ. Дэлхийн хамгийн амжилттай хүмүүсийн өглөөний өгөөжтэй зуршлыг мөрдөхийг хүссэн ч бай, үгүй ​​ч бай таны санаж байх чухал зүйл бол оюун санаа, бие махбодийн үйл ажиллагаандаа хамгийн сайн тохирсон өглөөний дэглэмтэй байх явдал юм.

Та аль хэдийн өглөөд хэрэгжүүлдэг өөрийн гэсэн дадалтай болсон байх. Гэхдээ дараах шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг туршиж үзээрэй.

1. Эрт сэр

Эрт сэрэх нь олон давуу талтай байдаг. Эрт босдог хүмүүс шөнө орой унтдаг хүмүүстэй харьцуулахад ажлаа хойшлуулдаггүй гэж “The Journal of General Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Хэрэв танд өглөө эрт босох нь хэцүү байвал үүнийг хий: Өдөр бүр, босдог цагаасаа 15 минутын өмнө сэр. Нэг долоо хоногийн турш үүнийг хийсний дараа 30 минутаар хугацааг сунгаарай.  

2. Дасгал хий

Өглөө дасгал хийх нь стрессийг бууруулахад маш сайн нөлөөтэй. Мөн цусны даралтыг бууруулдаг  гэж “Appalachian” Их Сургуулийн 2011 оны судалгаагаар тогтоосон байна. Тим Күүк, Ричард Брэнсон зэрэг хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн олонх нь өдрөө эхлүүлэхийн тулд дасгал хийдэг. Харвардын судлаач Шон Ачор  хэлэхдээ “богино хугацааны хөгжилтэй кардио дасгал (Хула цагираг, бүжиглэх, алхах зэрэг хөдөлгөөнийг 10-15 минут хийх) нь антидепрессант хэрэглэхтэй адил үр дүнтэй байдаг” гэжээ.

3. Тэмдэглэл хөтлөх

Бичлэгийн янз бүрийн хэлбэр байдаг боловч бодол санаа, мэдрэмжийг илүү тодорхой ойлгохын тулд тэмдэглэл бичих замаар чимээгүйхэн цагийг өнгөрөө. “Рочестер” Эрүүл мэндийн төвийн судалгаагаар өдрийн тэмдэглэл хөтлөх нь стресс болон сэтгэл зовнилоо мартахад тусалж чадна гэжээ. Стресс үүсгэгч хүчин зүйлээ тодорхойлсны дараа асуудлыг шийдвэрлэх, эргээд стрессийг бууруулах төлөвлөгөө боловсруулж болно шүү дээ.

4. Мацаг

Өөрөөр хэлбэл өглөөний хоолоо орхи. Яагаад? Хэд хэдэн судалгаагаар үе үе  мацаг барих нь жин хасахад сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мөн мацаг барьснаар биеийн үрэвслийг арилгах чадварыг нэмэгдэж, цусны даралт, триглицерид, холестерины түвшинг сайжирч, тархины үйл ажиллагаа нэмэгдэж, мэдрэлийн эсийн эмгэгээс урьдчилан сэргийлж чадна.

5. Хийх ажлынхаа хуваарийг гарга

Жоржтауны их сургуулийн компьютерын ухааны профессор, зохиолч Кал Ньюпорт  хэлэхдээ “Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргах нь хийх зүйлээ илүү бодитой байлгахад тусалдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хүслийн хүслийн жагсаалт юм” гэжээ. Тэрээр саяхан блогтоо “Хуваарь гаргах нь цагийг зөв төлөвлөж, завтай болоход тусална. Та ажлаа төлөвлөөд зогсохгүй хамгийн сайн, хурднаар хийх боломжтой” гэсэн байна.

6. Анхаарал төвлөрүүлэх дасгал хий

Мэдрэл судлалын чиглэлээр хийсэн судалгааны  үр дүнгээс харахад анхаарал болгоомжтой байх нь сэтгэлийн түгшүүрийг арилгахад тусалдаг нууцуудын нэг гэсэн байна. Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өглөө бүр ердөө 5-15 минут л хангалттай. Таны хийх ёстой зүйл бол тухтай газар суугаад, тухайн мөчөө анхааралтай ажиглаж, амьсгалаа чагнах юм. Энэхүү арга нь тайвшруулж, асуудлыг илүү тодорхой бодоход тусалдаг. Бясалгал нь таныг илүү ухаалаг болгож, шийдвэр гаргах чадвараа дээшлүүлэхэд тань нөлөөлдөг болохыг 2012 онд гарсан UCLA-ийн судалгаагаар тогтоожээ. Уг судалгаа “Frontiers in Human Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: Thriveglobal

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

трэнд