No menu items!
HomeХүмүүсЖастин, Хейли нарын тансаг амьдрал

Жастин, Хейли нарын тансаг амьдрал

-

Канадын поп од Жастин Бибер болон супермодель Хейли Болдуин нарын хайрын түүх эртнээс эхэлсэн. NBC телевизийн өглөөний нэвтрүүлгийн бичлэгийн үеэр анх учирч байсан аж. Өсвөр насандаа учирсан тэд хэдэн жилийн дараа сүмд дахин учирсан үеэс харилцаа нь улам гүнзгийрсэн. Тэд 2019 онд хуримаа хийсэн бөгөөд хурим нэлээд сүр дуулиантай болсон.

Загвар өмсөгч Хейли бол жүжигчин Стивен Болдуины охин, Жастин Бибер бол хамгийн амжилттай поп оддын нэг билээ. Тэд тансаг амьдралын хэв маягтай.  

Тэд хоёулаа сүмд явдаг

Жастин, Хейли нар харилцаа, гэрлэлтэд нь итгэлцэл чухал үүрэг гүйцэтгэсэн талаар үргэлж ярьдаг. 2020 онд Elle-д өгсөн ярилцлагын үеэр Хейли “Итгэл, оюун санааны тэрхүү холбоог бие биентэйгээ хуваалцах нь бидний хувьд маш чухал юм. Энэ бол бидний харилцааны хамгийн чухал хэсэг бөгөөд Есүсийг дагаж, сүмийн хамт олны нэг хэсэг байх болно” гэжээ. Тэд Hillsong сүмд мөргөл үйлддэг бөгөөд “залуу хүмүүст чиглэсэн” болохоор нь сонгожээ. Тэдний учрал ч мөн энэ сүмтэй холбоотой.

Жастин, Хэйли Бибер нар дүрслэх урлагийн бүтээл цуглуулдаг

Тэд тус тусдаа бие даасан уран бүтээлчид билээ. Жастин 2010 онд хамгийн том хит уран бүтээлээ гаргасан бол Хейли богино хугацаанд дэлхийн хамгийн алдартай супермоделуудын нэг болсон. Гэсэн хэдий ч хосууд зөвхөн хувийн уран бүтээлийн амжилтаас гадна бусдын уран бүтээлийг үнэлж, цуглуулдаг аж.

2019 онд тэд Лос-Анжелест байрладаг буяны байгууллагуудад хандив өгөх зорилгоор уран зургийн дуудлага худалдаа зохион байгуулж, Буфф Мангас, Жейсон Занте, Мисс Зуки нарын стрийт артыг зохион байгуулсан. W Magazine-д тэмдэглэснээр Жастин Такаши Мураками, KAWS нарын уран бүтээлийн “идэвхитэй цуглуулагч” гэжээ. Хейли мөн зурах дуртай. Нэгэн ярилцлагадаа тэрбээр  “Би чөлөөт цагаараа зүгээр л дарс шимж, зугаагаа гаргахын тулд хоосон зотон дээр зураг зурдаг. Урлаг бол маш сайн эмчилгээний арга юм” гэжээ.

Тэд хувийн онгоцтой

Хосууд аялах дуртай. Тэд “Хосуудын хувьд бидний хамгийн их хайрладаг зүйл бол хамтдаа шинэ зүйлийг мэдрэх юм” гэжээ. Аялалынхаа талаар “Энэ бол миний амьдарч буй мөчүүд” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь бий. Жастин мөн хувийн онгоцноосоо авсан зургуудаа байнга хуваалцдаг байна.

Тэд хувийн тогоочтой

Тэд хувийн тогоочтой. Мөн Хейли кофе, сүүн бүтээгдэхүүн, глютен бүхий хүнснээс татгалзсан гэжээ. Хейли “би хоол хийх үнэхээр дуртай гэхдээ бидний ажлын цагийн хуваарьт гал тогоонд зарцуулах цаг тун хомс” гэжээ.

Тэдний үнэтэй тэжээвэр амьтад ихээхэн шүүмжлэл дагуулсан

Тэд 2019 онд Саванна үүлдийн хоёр муурыг 35000 доллараар авчээ.  PETA-ийн ахлах мэргэжилтэн Лиза Ланж поп одын худалдан авалтыг шүүмжилж, “Үнэтэй муур худалдан авах мөнгөөрөө хүний амь насыг ч аварч чадна” гэжээ.

Жастин, Хэйли нар 8.5 сая долларын үнэтэй харшид амьдардаг

Тансаг харш нь Калифорнийн Беверли Хиллст байрладаг бөгөөд 1930-аад оны Монтерей колониан байшин аж. Байшин нь 6100 гаруй м2 талбайтай бөгөөд таван унтлагын өрөө, долоон угаалгын өрөө, номын сан, гэрийн театр зэрэгтэй. Гэхдээ 2019 онд Жастин инстаграм хуудсандаа байрныхаа зургийг байрлуулж, “зарна” хэмээсэн зар тавьж байж.

Тэдний Канад дахь харш 7 сая долларын үнэтэй

  Vogue-ийн мэдээлж байгаагаар супер одод Канадын Онтарио дахь Пуслинч нуур орчим байрлах үл хөдлөх хөрөнгийг 2018 онд 6.8 сая доллараар худалдаж авсан байна. Тус байр нь 9000 м2 талбайтай, 101 акр газартай.  Мөн тэнд “морин спорт төв” байрладаг гэнэ.  

Тэд тансаг амралтаар явах дуртай

Италийн сурвалжлагчийн мэдээлснээр Жастин, Хейли нар Равелло дахь Belmond Hotel Caruso зочид буудалд хувийн вилла түрээсэлсэн удаатай аж.

Төрсөн өдрийн бэлэг

Жастин авьяастайгаас гадна бэлэг сонгохдоо тун нарийн мэдрэмжтэй. Тэрбээр Хейли Биберийн 23 насны төрсөн өдөрт зориулж Audemars Piguet- ийн цаг хийлгэсэн нь 155,000 долларын үнэтэй Audemars Piguet Royal Oak Offshore бриллиант цагтай төстэй байсан аж.  

Хоёр дахь гэрлэлт

Жастин, Хейли Бибер нар 2018 онд гэрлэлтээ бүртгүүлж, жилийн дараа хуримын ёслолоо хийжээ.

Биберүүдийн хоёрдахь хуримын ёслол Өмнөд Каролина мужийн Монтеж зочид буудлын “Montage Palmetto Bluff” тансаг зэрэглэлийн амралтын газарт өргөн дэлгэр болсон. Vogue сэтгүүлийн мэдээлснээр сүйт бүсгүйн хуримын даашинзыг бүтээхэд 20 хүний ​​тусламж шаардлагатай болжээ.

Эх сурвалж: Thelist

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд