No menu items!
HomeОнцлохЭлэгний үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг 10 хүнс

Элэгний үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг 10 хүнс

-

Бидний биед орж ирсэн ямар ч хортой бодисыг элэг шүүдэг.  Тиймээс эрүүл мэнддээ сайн анхаарал тавих нь маш чухал юм. Дараах хүнсийг тогтмол хэрэглэвэл таны биеийг цэвэрлэхэд туслахболно.

10. Сармис

Сармис нь элгэнд тустай олон бодис агуулдаг. Энэ нь антиоксидант үйлчилгээ үзүүлж, таны биеийг хоргүйжүүлдэг селенээр баялаг юм.

Сармис нь аргинин хэмээх амин хүчил агуулдаг бөгөөд энэ нь таны судсыг тайвшруулж, элэгний даралтыг бууруулдаг.

Нэмж дурдахад, энэ нь үрэвсэл, гэмтлээс таны бие махбодийг хамгаалдаг витамин В6 болон С аминдэм агуулдаг.

9. Чидун жимсний тос

Зэрлэг чидун жимсний тосыг  бага хэмжээгээр хэрэглэхэд л элгэнд маш сайн нөлөө үзүүлнэ. Энэ нь бие махбод дахь хорт бодисыг шүүдэг липидийн суурийг хангаж өгдөг бөгөөд ингэснээр элэгний үйл ажиллагааг дэмждэг байна.

8. Ногоон навчит ногоо

Ногоон навчит ногоо нь металл, химийн бодис, пестицидийг таны идэж буй хоол хүнс болон хүрээлэн буй орчноос зайлуулж таны элгийг хамгаалдаг болох нь батлагдсан. Аругула, бууцай, цикори зэрэг ногоо нь цөсний урсгалыг сайжруулж, улмаар биеийн хог хаягдлыг зайлуулдаг байна.

Beetroot нь цусыг цэвэрлэж, элэгний үйл ажиллагааг дэмжин таны биеийг шим тэжээлээр хангахад гол туслалцаа үзүүлдэг.

Брокколи, цэцэгт байцаа, Брюссель байцаа нь элэгнээс хорт бодисыг зайлуулах фермент үүсгэхэд  тусалдаг.

7. Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант, флавоноид органик бүлэгт багтдаг катехинуудаар баялаг учраас бие махбодийг янз бүрийн хорт хавдраас хамгаалахад тусалдаг гэж эрдэмтэд үзэж байна.

6. Грейпфрут

Грэйпфрут нь  С витаминаар баялаг төдийгүй элэгнээс ялгардаг глутатион агуулдаг. Энэ нь эд эсийг тэтгэх, нөхөн сэргээх, химийн болон уургийн үйлдвэрлэл, дархлаа сэргээх ажилд оролцдог. Грэйпфрут нь 70 мг-аас дээш глутатион агуулдаг тул элгийг хоргүйжүүлэх фермент үүсгэхэд тусалдаг.

5. Хушга

Сармисны нэгэн адил хушга нь аргинины хамт элэгний хоргүйжүүлэх функцийг дэмждэг глутатион, омега 3 тосны хүчил агуулдаг.

Хушга нь антиоксидант болон эрүүл өөх тос ихээр агуулдаг. Эдгээр эрүүл өөх тос нь элэгний эсийн эргэн тойронд хүчтэй эсийн мембраныг бий болгоход шаардлагатай байдаг.

4. Алим

Алим нь хүний ​​биеийг цэвэрлэх, хоол боловсруулах замын хорт бодисыг зайлуулахад шаардлагатай пектинээр баялаг. Энэ нь элэгний ачааллыг хөнгөвчилдөг байна.

3. Турмерик

Турмерикийн гол идэвхтэй бодис бол хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй куркумин юм. Энэ нь цөсний сувгийг хамгаалж, цөсний урсгалыг түргэсгэж, элгийг цэвэрлэдэг. Куркумин нь элэгний эсийг залуужуулж, спиртыг хортой нэгдэл болохоос сэргийлдэг. Хоолондоо жаахан турмерик нэмж хийснээр илүү амттай болохоос гадна эрүүл мэндэд тустай.

2. Нимбэг ба Lime

Нимбэг, lime-ийн  найрлагад маш их хэмжээний витамин С байдаг бөгөөд энэ нь хорт бодисыг бие махбодоос амархан ялгаж, усанд уусдаг нэгдлүүд болгодог шинж чанараараа алдартай. Бага зэрэг шинэхэн нимбэгний шүүс нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

1. Авокадо

Авокадо бол элэгний супер хоол юм. Энэ нь чөлөөт радикалуудыг саармагжуулах, элэгний эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант үүрэг гүйцэтгэдэг. Мөн С, Е аминдэм, глутатион агуулдаг.

Энэхүү жимсэнд агуулагдах Е ба К витаминууд нь элгийг хортой нөлөөнөөс хамгаалдаг үрэвслийн эсрэг элементүүд юм. Авокадо дахь эрүүл өөх тос нь холестерины түвшинг зохицуулж чаддаг.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд