No menu items!
HomeГоо сайханНүүрээ олон дахин угаах нь арьсыг хуурайшуулдаг

Нүүрээ олон дахин угаах нь арьсыг хуурайшуулдаг

-

Нүүрээ угаах нь өдөр тутмын энгийн л зан үйл. Гэхдээ энэ нь арьс арчилгааны хамгийн чухал хэсэг юм. Нүүрээ буддаггүй ч угаах нь шороо, тосыг цэвэрлэх чухал хэсэг юм. Гэхдээ арьс арчилгааны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нүүрээ олон дахин угаах нь хангалттай угаахгүй байхтай адил гэжээ.

Та нүүрээ зөв угаадаг уу, өдөрт хэдэн удаа угаадаг вэ?

Арьсны төрлөөс үл хамааран та өдөрт дор хаяж нэг удаа нүүрээ угаах ёстой. Орой нь өдрийн турш арьсан дээр тогтсон шороо, тоос, тос, бохирдол,  будгийг арилгах хэрэгтэй.

Өглөө нь дахин угааж, цэвэрлэх үү үгүй юу гэдэг нь арьс арчилгааны мэргэжилтнүүдийн дунд маргаантай асуудал хэвээр байна. Тухайлбал “Нүүрний будаг, нарнаас хамгаалах тос гэх мэт арилгах зүйл байхгүй тул нүүрээ өглөө угаах шаардлагагүй” гэж гоо зүйч Афина Хьюетт үзэж байна.  Тэрбээр “Бидний бие махбодоос ялгардаг байгалийн гаралтай тос нь арьсанд сайн нөлөөтэй. Энэ нь арьсыг гадны хүчин зүйлсээс хамгаалах анхны хамгаалалтыг бий болгодог” гэжээ.

Харин дерматологич, доктор Лоретта үүнтэй санал нийлэхгүй байна. Тэрбээр “орчны бохирдол, тос, дэрний уутанд хуримтлагддаг бохирдуулагчид, арьсыг цочроох бодисыг арилгахын тулд өглөө нүүрээ цэвэрлэх ёстой” гэжээ. Харин өглөө сэрэхэд таны арьс хуурайшиж, хогжрох мэдрэмж төрвөл цэвэрлэгээг алгасч болно.

Ерөнхийдөө өдөрт 2 удаа цэвэрлэхэд хангалттай.

Нүүрээ өдөрт хоёроос илүү удаа угаах шалтгаан нь далайд сэлэх, дасгал хийж хөлөрсний дараа хөлсийг цэвэрлэх явдал юм.

Нүүрээ өдөрт  хоёроос олон удаа угаавал яах вэ?

Хэтрүүлж угаасан тохилдолд арьс ширүүн, хуурай мэдрэмж төрнө гэж Хьюетт хэлэв. “Энэ нь арьс хэт мэдрэмтгий болох, улайх, хуурайших шинж тэмдгээр илэрдэг” гэжээ.

Нүүрээ ахин дахин угаах нь хэрэглэж буй нүүр цэвэрлэгчнээс ихээхэн хамаарна. Энэ нь ихэвчлэн арьсыг үрж, ширүүн оргиулах цэвэрлэгч ашигласнаас болдог. Батгатай арьс цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд ихэвчлэн ийм байдаг. Энэ бол алдаа юм. Хэрэв арьсны бохирдол, тос нь арьс хуурайших, хагарах цаад шалтгаан бол үүнийг арилгах нь зүйтэй.

“Арьсны тослог ба чийгийн хэмжээ нь хоёр өөр хэмжилт юм. Тослог арьсанд мөн шингэний дутагдал, хуурайшил байж болно” гэж Киральд тайлбарлав. Нүүрээ угааж, цэвэрлэх нь таны арьсыг хуурайшуулах, улайлгах, хогжруулах ёсгүй. Цэвэрлэх процесс нь арьсыг цочроохгүй байх ёстой.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд