No menu items!
HomeОнцлох60-аас дээш насныхан жингээ хасахдаа анхаарах ёстой гурван зүйл

60-аас дээш насныхан жингээ хасахдаа анхаарах ёстой гурван зүйл

-

Шинжлэх ухааны үндэслэлтэй, эрүүл аргаар жингээ хасах талаар зөвлөгөөг хүргэж байна.

60-аас дээш насныханд хөгшрөлтийн хажуугаар зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчин, үе мөчний өвчин гээд олон бэрхшээлүүд тулгардаг. Үүний гол үндэс нь жингийн илүүдэл гэдэгтэй та санал нийлэх байх. Тиймээс яаж жингээ хасах вэ гэж халширч ухраад байгаа бол үүнийг уншаарай.

Хоолны эрүүл зөв дэглэм барьж, нас, өөрийн биед тохирсон дасгал хийж  үүнийг амархан шийдэж болно.

Мацаг бариарай

Өглөөний хоол хамгийн чухал гэдэг ч 60-аас дээш насныхан 16/8 гэсэн хугацаагаар мацаг барих  хэрэгтэй. Энэ нь эрүүлжиж, биеийн жингээ хасахад тань тусална.

Польшийн судлаачдын нийтэлсэн нэг судалгаагаар зургаан долоо хоногийн завсарлагатай мацаг барих тэмцээнд оролцсон 60-аас дээш насны 45 эмэгтэйг авч үзжээ. Эмэгтэйчүүд тэр хугацаанд илүү дасгал хөдөлгөөн хийлгүй, энгийн амьдралын хэв маягаараа өнгөрүүлсэн байна.  Харин оройн 20 цагаас маргааш өдрийн 12 цаг хүртэл хоол идсэнгүй.

Судалгааны үр дүнд оролцогчийн биеийн жин дунджаар хоёр килограммаар буурсан байна. Мөн булчин, ясны жин буурахаас илүүтэйгээр өөх нь хасагджээ. Харин энэ хугацаанд эрүүл, хөнгөн зөв хоол сонгож, дасгал хөдөлгөөн хийвэл бүр илүү үр дүн гаргах нь тодорхой.

Илүү их уураг идээрэй

Хөгшрөх тусам хүмүүсийн бодисын солилцоо буурч байдаг. Тийм учраас таны идсэн нүүрс ус, цардуул элсэн чихэр биед тань хуримтлагдаж чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэх нь элбэг.

Илүү их уураг идсэнээр та бодисын солилцоогоо идэвхтэй байлгаж чадна.

Нүүрс ус нь биед амархан задарч өөх тос болон хуримтлагддаг. Харин уургийн эх үүсвэрүүд нь таны булчингийн гол тэжээл болж өгдөг.

Биеийн булчин өөх тосны харьцаа хэвийн байх тусам жингээ хасахад тань улам хялбар байх болно.

Сунгалтын дасгал сайн хийгээрэй

Хөгшрөх тусам хүний бие хөшиж, булчин шөрмөс нь уян хатан чанараа алддаг. Үүнээс болж хөдөлгөөн хязгаарлагддаг байна.

Өвдөг рүү хатгах, сандал дээрээс ухасхийгээд босч чадахаа болих зэргээс  л харж болно.

Сунгалтын дасгал жингээ хасахад туслахгүй ч жингээ хасах замыг тань засч өгдөг гэж ойлгоход болно.

Сунгалтын дасгал тогтмол хийснээр үе мөч, булчин шөрмөсний хөшүүн хатуу байдал арилж уян хатан болдог. Уян хатан байх тусам хөдөлгөөн хөнгөн, хурдан шалмаг байж чадна.

Долоо хоногийн таван өдөрт нь л дунд зэргийн ачаалал өгөх дасгал хийгээд байхад дэлхий дээрх 3.2 сая эрт нас баралтаас сэргийлэх боломжтой гэж үздэг.

Манай монголчуудын “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг “ гэдэг үг үнэхээр үнэн ажээ.

Эх сурвалж: Fitandwell

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд