No menu items!
HomeМинималист хэв маягЭмх цэгцийг эрхэмлэгч япончуудын минималист гэрүүд

Эмх цэгцийг эрхэмлэгч япончуудын минималист гэрүүд

-

Амьдралд хэрэгцээгүй, огт хэрэглэдэггүй эд хогшил хичнээн байдгийг танд мэдрүүлэх Японы минималист 4 орон сууцыг сонирхуулж байна.

Японы уламжлалт соёл бол энгийн байдал буюу Зэн /таны оюун санааг цэвэрлэх/ юм. Тэд орчин үеийн хэрэглээний соёлоос татгалздаг бөгөөд зөвхөн хамгийн хэрэгцээтэй зүйлсийг л үлдээдэг. Энэхүү минималист хэв маяг барууны орнуудад түгээмэл болж байна. Жишээлбэл, Мари Кондогийн эмх цэгцтэй байх тухай философийг Европын улс орнууд, АНУ-д ашигладаг.

Ингээд эмх цэгцтэй байдлыг бий болгосон түүхийг хуваалцаж байна.

Фумио Сасакигийн байр

Сасаки одоо ердөө 3 цамц, 4 хос оймс, 2 хүрэм болон цөөн хэдэн төрлийн хувцастай болжээ. Түүний угаалгын өрөөнд сахлын хутга, савангаас өөр зүйл байхгүй.

Минимал хэв маягт шилжихээс өмнө гэр нь эмх замбараагүй байв. Номын тавиур дүүрэн хомноос нээж хараагүй ном олон. CD, DVD цуглуулгууд маш их зай эзэлж, шүүгээ дүүрэн хувцастай ч ихэнхийг нь өмсдөггүй байв.  Орой бүр Сасаки ажлаа тарж ирээд л буйдандаа тухлан зурагт үзэн суудаг, өглөө сэрээд ажилдаа явдаг идэвхигүй хэв маягийн амьдралтай бав. Харин нэг удаа минимализмын талаарх нийтлэлийг олж уншсанаар бусад хүмүүстэй байгаа байдлаа харьцуулж, бүх зүйл нь аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн байна.

Түүнд хэрэггүй зүйлсээсээ салахад нэг жил шаардагджээ. Огт уншиж байгаагүй ном, зай эзэлж байсан CD, DVD цуглуулгаа хэрэгтэй нэгэнд нь бэлэглэж, заримыг нь дэлгүүрт өгсөн байна. Зураг, захидлаа дижитал хэлбэрээр хадгалахын тулд сканнердсан.

“Орчин тойрноо цэгцтэй болгосноор оюун санаа илүү амар амгалан болсон” гэж Сасаки хэлжээ. Одоо тэрбээр биеийн тамирын дасгал хийх, ууланд гарахад ихэнх цагаа зарцуулдаг болсон.  Өглөө сэрээд юу өмсөхөө сонгох гэж хугацаа алдахгүй болсноос гадна шалаа угаахад ердөө 2 минут зарцуулдаг.

Одоогийн байдлаар Фумио Сасакигийн байранд 200 орчим объект байна. Гэхдээ өмнө нь хэрэглэдэггүй эд хогшлоор дүүрэн байсан. Түүнд гэр орноо эмхэлц цэгцлэх хангалттай зав байдаггүйгээс болж эмх цэгцгүй байдал үүсдэг байв. Харин минималист амьдралын хэв маягт шилжсэнээр бүх зүйл нь өөрчлөгдсөн.

Сасаки бол сэтгүүлийн редактор бөгөөд минимализмын талаар блог хөтөлдөг. Мөн минимализмын талаар бичсэн ном нь бестселлер болжээ.

Katsuya Toyoda-ийн орон сууц

Кацуя Тоёодагийн байранд ширээ, шкаф, футон /шөнө дэвсэж унтдаг матрас/ байдаг. Өглөө сэрээд матрасаа хувцасны шүүгээндээ эвхэн хийдэг.

Гал тогоо болон угаалгын өрөөнд нь хэрэглэдэггүй зүйл огт байхгүй.  Хувцаснууд нь ч мөн  минималист. Дашрамд дурьдахад Япончууд Стив Жобсын нөлөөгөөр минимализмд дуртай байдаг гэсэн түгээмэл ойлголт байдаг.

Наоки Нумахатагийн байр

Зохиолч Наоки Нумахата минимал хэв маягийг эрхэмлэдэг.

Японы соёлд орон зайг хоосон орхих нь чухал гэж үздэг. Энэ нь хүмүүсийн төсөөллөөр дүүргэх орон зайг үлдээдэг гэсэн үг.

Саеко Кушибикигийн байр

Саеко Кушибики ч мөн хэрэглэдэггүй бүх эд хогшлоосоо салсан. Түүний жижиг шүүгээнд шаардлагатай бүх зүйл байдаг бөгөөд түүнд зөвхөн нэг хүнд хэрэглэх аяга, таваг байдаг.

Кушибикид сандал хэрэггүй. Тэр гудсан дээр унтдаг, сэрэхдээ шүүгээндээ эвхэж хийдэг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд