No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилЭцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэхдээ гаргадаг 4 алдаа

Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэхдээ гаргадаг 4 алдаа

-

Төгс эцэг эх гэж байдаггүй. Хүн бүр алдаа гаргадаг бөгөөд таны хийсэн буруу зүйл өөрт төдийгүй хүүхдэд суралцах боломж олгодог. Эцэг эх байхад тэвчээр, туршлага шаардана. Эцэг эхчүүд бид ямар алдаа гаргадаг вэ?

Муу зан авирт нь анхаарлаа хандуулдаг

Гинших, орилох, хараалын үг хэлэхийг үл тоомсорлох нь хэцүү байдаг. Хүүхдүүд биеэ зөв авч явахын тулд маш их  эерэг анхаарал шаарддаг. Чимээгүй тоглох, тайван суух гэх мэт сайхан зан чанаруудыг бид ихэвчлэн анзаарагддаггүй. Тиймээс хүүхэд илүү их анхаарал хэрэгтэй байгаа үедээ жүжиглэх хандлагатай байдаг. Та хүүхдээ муухай авир гаргах үед нь тоохгүй орхиод үз.

Муу зан авирыг зогсоохын тулд бууж өгдөг

Эцэг эхийн бас нэг том алдаа бол зөвхөн богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг явдал юм. Та хүүхдээ уурлаж, уйлах үед нь хурдан тайвшруулахын тулд хэлсэн үгээр нь байдаг уу? Энэ нь асуудлыг хурдан шийдэж байгаа мэт боловч зан авирыг улам дордуулж байдаг. Таны хүүхэд эрүүл, хариуцлагатай хүн болоход тодорхой ур чадвар шаардагдана. Тиймээс сахилга батын хамгийн үр дүнтэй стратеги нь ойлгуулах.

Хүүхдүүд өөрийнх нь муу зан авирын үр дүнд ямар сөрөг үр дагавар гарч байгааг ойлгох хэрэгтэй. Хязгаарлалт тогтоож, шударга, тууштай, эрх мэдэл бүхий сахилгын стратеги гарга.

Тодорхой дүрэмгүй байх

Тодорхой дүрэм журам байхгүй үед хүүхэд төөрөлдөх магадлалтай. Магадгүй та дүрэм хэрэггүй гэж боддог хүн байж болно. Гэхдээ хүүхдийг эрсдэлээс хамгаалсан бяцхан дүрмүүд хэрэгтэй. Хүүхэд чинь тавилга дээр үсэрч унахад юу болох вэ?

Эсвэл дүрмийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл нь таны ямар ааштай байгаагаас шалтгаалан өөр байж болно. Өчигдөр инээдтэй гэж бодож байсан зүйл чинь өнөөдөр таныг үнэхээр уурлуулахад хүргэж болзошгүй юм. Тиймээс хүүхдийг аюулаас хамгаалсан бяцхан дүрэм зохиж, яагаад болохгүй вэ гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

Төлөвлөгөө гаргадаггүй

Тодорхой төлөвлөгөөгүй бол ёс зүйгүй байдал үүсч, эмх замбараагүй болдог. Үүний үр дүнд хүүхдэд гар хүрэх тохиолдол ч гарч болно. Та хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаар төлөвлөгөө гаргаарай. Миний хүүхэд ямар зан авиртай, юунд дургүй вэ гэх мэтчилэн бодоод харилцааны төлөвлөгөө боловсруул.

Буруу зан үйлийн асуудлуудыг зохицуулах талаар ярихдаа реактив гэхээсээ илүү идэвхтэй байх нь дээр. Хэрэв хүүхэд дүрмийг зөрчвөл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхийн тулд зан үйлийн цогц төлөвлөгөө боловсруул. Асуудлыг тодорхой төлөвлөгөөний дагуу шийдэх нь хүүхдийн хүмүүжилд чухал ач холбогдолтой. Өрхийн дүрмийн жагсаалтыг бичгээр гаргаарай. Ингэснээр хүүхдийн хүлээлтээс үүдсэн стрессийг /хүүхэд буруу зүйл хийсэн үедээ намайг яах бол гэж боддог/ бууруулдаг.

Эх сурвалж: Verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд