No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнТаныг шууд унтаж амрахад туслах 6 дасгал

Таныг шууд унтаж амрахад туслах 6 дасгал

-

Зарим хүмүүс орондоо оронгуутаа шууд л унтдаг. Гэхдээ зарим хүмүүс нойргүйдэх тохиолдол бий. Аз болоход хэдхэн секундын дотор мэдрэлийн системийг тайвшруулж, стресс тайлах дасгалууд байдаг. Бид танд зориулан 6 энгийн йогийн дасгал олсон бөгөөд үүний хийсний дараа та нялх хүүхэд шиг унтах болно.

6. Хана дагуулж хөлөө өргө

Хэрхэн хийх вэ: Дээшээ харан хэвтээд бэлхүүснийхээ доор дэр тавь. Хөлөө хана дагуулж өргө, ингээд хоёр хөлний өсгий, өвдөг чинь нэг шугаманд орох ёстой. Гараа биеийнхээ дагуу байрлуул. Энэ байрлалд 2 минут байгаарай. Сайхан унтаж амрахад тусална.

5. Гэдсэн дээрээ тулж хэвтэх

Хэрхэн хийх вэ: Гэдсэн дээрээ хэвтээд, гараа ардаа барь. Гүнзгий амьсгаа аван хөлөө нугалаад, өсгийдөө гарандаа хүрэхийг хичээ. Дараа нь аажмаар буулгаад амьсгалаа гарга. Дасгалыг 5-10 удаа давт.

4. Сунгалт

Хэрхэн хийх вэ: Хөлөө хоёр тийш болгоод урдаа дэр тавь. Нуруугаа тэгшлээд амьсгалаа аль болох гүнзгий ав. Дараа нь аажмаар амьсгалаа гаргаж, гараа урагш сунган дэрэн дээр хэвт. Энэ байрлалд хэвтэж байхдаа 10 удаа амьсгалаа гаргана.

3. Дээш хараад хэвтээрэй

Хэрхэн хийх вэ: Дэрээ дэрлэн хэвтээд, хөлөө нугалаад улыг нь нийлүүл. Гараа тайвшруулж, биеийнхээ дагуу сунган, алгаа дээш харуул. Гүнзгий жигд амьсгал. Энэ байрлалд 3 минут бай .

2. Буруу хараад эргэ

Хэрхэн хийх вэ: Нуруун дээрээ хэвтээд өвдгөө нугал. Хөлөө аажмаар хажуу тийш нь хазайлгаж, гараараа барь. Ийм байдлаар 1 минут болоод нөгөө талдаа хий. Тал тус бүрт 2 удаа давтана .

1. Тайвшир

Хэрхэн хийх вэ: Дэрээ дэрлээд тухтай хэвт. Хөлөө бага зэрэг дэлгээд, гараа хажуу тийш, алгаа дээшээ харуулна. Нуруу, толгой чинь шулуун шугаманд байх хэрэгтэй. 3 удаа жигд амьсгаа аваад, хамраараа амьсгалаа гарга. Энэ үед та нойрмоглож, удахгүй гүн нойронд автах болно.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд