No menu items!
HomeХөтөчСэтгэхүй хөгжүүлж, ой тогтоолт сайжруулах шилдэг 10 АППЛИКЕЙШН

Сэтгэхүй хөгжүүлж, ой тогтоолт сайжруулах шилдэг 10 АППЛИКЕЙШН

-

Ухаалаг утас, таблетаа ашиглан тархиа хөгжүүлэх боломжтой. Сэтгэхүй хөгжүүлж, тархинд дасгал болох шилдэг 10 аппликейшнийг танилцуулж байна. Эдгээр програмуудад сэтгэхүйн чадварыг сорих логик тоглоомууд багтдаг. Тодорхой хугацааны дараа оюуны чадамжаа хэрхэн сайжирч байгааг үнэлэх график үзүүлэлтүүдийг харж болно. Тоглоом тоглох замаар тархины дасгал хийгээрэй.

LUMOSITY

Энэхүү програм нь хэрэглэгчийн ой санамжийг сайжруулах, асуудал шийдвэрлэх чадвар, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тоглоомуудаас бүрдэнэ. Хэрэглэгч цаг хугацаатай уралдан тоглоомуудаа дуусгах ёстой.

FIT BRAINS TRAINER

Орчин үеийн шинэ хэлбэр бүхий программ нь ой тогтоолт, төвлөрөл, хэл яриа болон бусад чадвараа туршиж үзэхээс гадна өдөр тутамд тархины дасгал хийх бломжийг олгодог. Өөр өөр дасгал бүхий 40-өөд тоглоомтой. Энэхүү аппликейшны онцлог нь “сэтгэл хөдлөлөө удирдах чадамж” (EQ) дээр суурилсан тоглоомууд юм.

CogniFit Brain Fitness

Тархи судлаачдын тусламжтайгаар бүтээсэн энэхүү програм нь танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг бөгөөд үүнд ой санамж, төвлөрөл багтдаг. Тодорхой хугацааны дараах ахиц дэвшлийг хянах боломжтой. Найзуудтайгаа сорилтын шатанд тоглох боломжтой.

ELEVATE

Elevate бол Peak-ийн хүчтэй өрсөлдөгч юм. Үүнтэй ижил төс бүхий визуал, энгийн, хүртээмжтэй мини тоглоомуудтай. Санах ой, төвлөрөл, логик чадварыг туршиж үздэг. Илүү чадварлаг болохын хэрээр түвшинг нь ахиулах боломжтой.

HAPPIFY

Энэхүү апп нь сэтгэлзүйн эерэг зүйлс дээр ажиллдаг асуулт хариулт, санал асуулга, талархлын тэмдэглэлийг агуулдаг. Мөн стресс, сэтгэл хөдлөлийг хянахад тусалдаг.

EIDETIC

“Зайны давталт” аргыг ашиглан хэрэглэгчид чухал утасны дугаар, үг, зээлийн картын дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл нууц үг зэрэг мэдээллийг цээжлэхэд тусалдаг. Энэ нь таны удаан хугацааны ой санамжийг сайжруулна.

CLOCKWORK BRAIN

Тоглоомууд нь Luminosity зэрэг аппликешнийхээс нэг их ялгаагүй ч тоглоомын орчин нь хуучны үеийг санагдуулна.

RELIEFLINK

Хэрэглэгчийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бүхий л зүйлийг хэмжих замаар түүний сэтгэлзүйн байдлыг хянадаг. Хэрэглэгч стресст өртсөн тохиолдолд тайвшруулах үйлчилгээтэй.

BRAINGLE

Braingle нь оньсого, оптик хуурмаг аргаар хүний сэтгэн бодох чадварыг сайжруулахад тусалдаг. Та хөгжилтэй оньсого таавраар найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ өрсөлдөх боломжтой.

Personal Zen

Энэхүү хөгжилтэй тархи хөгжүүлэх програм нь өвсний талбайгаар аялж буй хүүхэлдэйн киноны хоёр баатрын аялалыг дагана. Personal Zen бол сэтгэлийн түгшүүрийг бууруулж, сэтгэл зүйн эерэг шинжүүд дээр анхаарлаа төвлөрүүлж сурахад туслах програм юм.

Эх сурвалж: Lifehack

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд