No menu items!
HomeОнцлохУучилж өршөөх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Уучилж өршөөх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-

Уучлах сэтгэлийн ач холбогдол нь эмч, багш нар, Буддагийн эшлэлүүдээр хязгаарлагдахгүй. Уучлал нь шашны болон сүнслэг агуулгатай. Буддын шашны сургаальд өширхлийг халуун нүүрс барихтай зүйрлэдэг бөгөөд эцэст нь өөрийгөө шатаахад хүргэдэг гэж үздэг. Хиндуизмд гомдол, харуусал тээх нь сөрөг дурсамж, сөрөг мэдрэмжийн ачааг тээж явахтай адил бөгөөд энэ нь өнөө ба ирээдүйд нөлөөлөх уур уцаар, сөрөг сэтгэл хөдлөлүүдийг үүсгэдэг гэж үздэг. Харин Христийн шашинд уучилж, өршөөх нь тэдний эсрэг нүгэл үйлдэх үед үзүүлэх хариу үйлдэл юм гэж үздэг.

Бусдыг уучилж, өршөөх үед тархинд ямар процесс явагддаг вэ?

Уучлалын үр нөлөөг шинжлэх ухааны үүднээс судалж эхлээд удаагүй байгаа ч олон тооны судалгаагаар дандаа уучилж, өршөөх нь биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн байдалтай уялдаа хобоотой болохыг олж тогтоосон. Уучлал нь цусны даралт, зүрхний цохилт, стрессийг бууруулахаас гадна нойрыг сайжруулж, ядаргаа тайлдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.

Сэтгэл судлаач Шарлотт Витвлиет нэгэн судалгаа хийжээ. Тэр үйлчлүүлэгчдээсээ өс хонзон бүхий хуучин дурсамжаа эргэн санахыг хүссэн байна. Улмаар энэ талаарх дурсамж зөвхөн оюун санаанд төдийгүй бие махбодод хэрхэн нөлөөлж байгааг ажиглажээ. Сөрөг дурсамж нь тэдний цусны даралт, зүрхний цохилт, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж эхэлсэн байна.

Өс хонзон, гомдол харуусал нь стресс, сэтгэлийн түгшүүрийг бий болгодог. Үүнээс сэргийлэх цорын ганц арга зам бол уучлал юм гэж доктор Фредерик Лускин хэлжээ. 

Тархинд аз жаргалыг хэмжих хэмжүүр байдаг. Амьдралын туршид аз жаргалын индекс 1-10 хүртэл өсч, 10 хүрсэн үед хүн хамгийн ихээр аз жаргалыг мэдэрнэ. Өдөр тутамд тохиолдох тааламжтай болон сөрөг үйл явдлууд энэ хэмжүүрт нөлөөлж байдаг.

Ажлаас халсан дарга эсвэл итгэл алдсан нөхдийнхөө талаар элдэв янзын цуурхал тараах нь амархан зүйл. Гэхдээ энэ нь бидний мэдрэлийн системд хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг бөгөөд тархин дахь айдас, түгшүүр хариуцсан амигдала идэвхжиж, стрессийн даавар болох кортизолыг ялгаруулдаг. Айдас, түгшүүрийг хариуцсан амигдала тархины үйл ажиллагааг түр саатуулснаар аз жаргалын даавар буюу серотонины хэмжээг бууруулж, сэтгэл гутралд хүргэж болзошгүй. Эсэргээрээ уучлах нь тухайн сөрөг нөхцөл байдлын хүчийг сааруулж, тархинд допамин ялгаруулдаг.

Тиймээс өнгөрсөнтэй нүүр тулахдаа Доктор Лускиний “шийдвэртэй уучлал” гэж тодорхойлдог зүйлийг хэрэгжүүлээрэй. Энэ нь гомдол тээсэн үйл явдлуудаар оюун санаагаа дүүргэж, өнөөгийн амьдралаа өнгөрсөн үеийн линзээр харж байгаагаа ойлгоход тусална. Үүнээс салахын тулд тээж буй гомдол харууслаа гээж, өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Чин сэтгэлийн уучлал нь амьдралын чанар, сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.

Өс хонзон, гомдол гол төлөв гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хийсэн зүйлд нь хариуцлага тооцох ёстой гэсэн цөхрөлтгүй хүслээс үүдэлтэй байдаг. Өс хонзон санах, сөрөг зүйлийн хариуд үзүүлж буй сөрөг үйлдэл нь сэтгэлийн амар амгаланг бий болгох юм шиг санагддаг ч чухамдаа сэтгэлийн амар амгалан бус таны дотор хэдэн сар, жилээр орших гүн хар толбыг үүсгэж байдаг. Сэтгэл зүрхээ гомдол харууслаас чөлөөлөх нь өөрт амар амгаланг авч ирнэ. Уучлахад заавал хоёр хүн шаардлагагүй.

Уучилж сурах гурван алхам

Уй гашуу-  Энэ нь бидний мэдэрч буй гомдол, харууслын үр дүн. Хариу үзүүлэхийн оронд эргэцүүлээрэй.

Хүлээн зөвшөөр- Сэтгэлийн өршөөл үзүүлэхэд салшгүй хэсэг бол өөрт муу зүйл хийсэн хүнийг өрөвдөх сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм. Бид бүгдээрээ өөрсдийн зовлонг хэн нэгэнд дамжуулах мөнхийн мөчлөгт байгаа гэдгийг ойлгосноор тайвшрал  мэдэрнэ. Тэрхүү мөчлөгөөс гарах цорын ганц арга зам өрөвч, энэрэнгүй сэтгэл юм. Өөрийгөө бусдын оронд тавьж үзээрэй. Энэ нь тэдний үйлдлийг зөвтгөхгүй ч оюун санааны ойлгох хэрэгцээг хангаж өгдөг. Үүнийг ойлгосноор хүн бүхэн болзолт нөхцөл байдлынхаа боол гэдгийг ухаардаг байна.

Өнгөрснөө бүү дурс- Тухайн үеийн мэдрэмжийг санаж байхад дурсамж арилдаггүй. Тиймээс сөрөг мэдрэмж, таагүй нөхцөл байдлын талаарх бодлоосоо салахад үйл явдлыг хөндлөнгөөс харах, сэтгэл хөдлөлийн манангүй дүр зураг хэрэгтэй. Энэ нь өнгөрсөнд хүлэгдэхгүйгээр амьдрах боломжийг олгоно. Сөрөг сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр өнгөрсөнг өнгөрсөнд нь үлдээгээрэй.

tinybuddha

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд