No menu items!
HomeХүмүүсЖеймс Бонд буюу Шон Коннеригийн онцлох гэрэл зургууд

Жеймс Бонд буюу Шон Коннеригийн онцлох гэрэл зургууд

-

Оскарын шагналт жүжигчин Шон Коннери 90 насандаа таалал төгссөн.Шотланд гаралтай жүжигчин Жеймс Бондын дүрийг дэлгэцэнд анхлан бүтээж, супер тагнуулчийн тухай долоон цуврал кинонд тоглосноор ихэд алдаршсан юм.

Тавин жил кино урлагт зүтгэсэн Шон Коннери 1988 онд “The Untouchables” киноны дүрээр Оскарын шагнал хүртжээ. Түүний Британийн кино урлагт оруулсан хүчин зүтгэлийг үнэлж 2000 онд хатан хаан Элизабет  сэр буюу язгууртан цол олгожээ. Ингээд түүний фото түүхийг хүлээн авна уу.

Коннери 1962 оны 8-р сарын 29-нд гольф тоглохоор явж байна.

1962 он. Урсула Андресстэй хамт

1964 он. Жеймс Бонд (Шон Коннери), Жилл Мастерсон (Ширли Итон) нар.

1965 он.Коннери 1965 оны 5-р сарын 24-нд Каннын кино наадмын үеэр.

Коннери ба Мэрисэ Мицуоко нар Багамын аралд. 1965 онд хамгийн их амжилтанд хүрсэн “Thunderball” киноны үеэр.

1966 он. Ягаан өнгийн халаадтай Коннери

Aston Martin DB5-ийн хажууд зогсох Голдфингер

1968 он. Брижит Бардо, Коннери нар зураг авалтынхаа өмнө Францад сурталчилгааны зураг авахуулав.

1969 оны 1-р сарын 23. Bing Crosby National Pro-Сонирхогчдын (дараа нь AT&T Pebble Beach National Pro-Am нэртэй болсон) гольфын тэмцээний үеэр Коннери Флоридагийн Пеббл Бич, Кипрес Пойнт дахь талбай дээр хариу цохилт хийв.

1971 он. Далайн эрэг дээрх амралт

1971 он. Ном унших цаг

“Жеймс Бонд” Кино зураг авалтын үеэр

1973 он. Испанийн Мурсиа муж дахь ‘La Manga del Mar Menor’ гольфын талбайд

Коннери, 1983 онд Лос Анжелес дахь Ранчо Паркт болсон алдартнууд гольфын тэмцээний үеэр

1988 он. Коннери 1988 оны 4-р сарын 11-ний өдөр Оскарын шагнал хүртэв.  

2007 он. Коннери 2007 онд 35 дахь удаагийн AFI Life Achievement Award шагнал гардуулах үеэр.

2015 он. Коннери 2015 оны US Open тэмцээний эрэгтэйчүүдийн финалыг үзэхээр иржээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд