No menu items!
HomeХүмүүсЧадварлаг жүжигчин Ли Бом Сугийн 2000 оноос хойших фото түүх

Чадварлаг жүжигчин Ли Бом Сугийн 2000 оноос хойших фото түүх

-

Өмнөд Солонгосын чадварлаг жүжигчин Ли Бом Сугийн 2000 оноос хойших фото түүхийг хүргэж байна.

Ли Бим Су 1970 онд мэндэлсэн. Тэрбээр Singles, Giant, On Air, түүхэн сэдэвт Salaryman кинонд тоглосноороо олонд танигдсан. Ли 1988 онд Сөүлийн Чун-ангийн их сургуулийн театрын ангид элсэн оржээ. 1990 онд Kurae кинонд анхны дүрээ бүтээсэн. Дэбют хийснийхээ дараа “Наран мандах хот”, “Анархистууд”, “Jungle juice” зэрэг кинонд тоглосон нь ихээхэн амжилт олсон. Түүнийг манай үзэгчид “Миний эхнэр дээрэмчин-3” киногоор нь андахгүй.

1999 онд “City of the rising sun” кинонд тоглов.

2000 онд “Анархистууд” кинонд тоглов.

2002 онд “Make it big” кинонд тоглов.

2003 онд бүтээсэн “Ганц бие” киногоороо олонд танигдаж эхэлсэн байна.

2006 онд “Миний эхнэр дээрэмчин-3”-д тоглов.

“Бүдүүн мисс” киноны энэ дүрийг санаж байна уу?

2008 онд “Үхлийн хонх” аймшигийн кононд тогложээ. Тэрбээр бүхий л төрөл жанраар хөрвөх чадвартай жүжигчин юм.

2009 он: “Men’s health” сэтгүүлийн зураг

Солонгосын хэвлэлүүд түүнийг “Чунмурогийн бяцхан аварга” (Солонгосоор Холливудтай дүйцэхүйц гэсэн утгатай) хэмээн нэрлэжээ.

Тэрээр 2010 онд “Giant” цувралын дүрээрээ телевиз, драмын шилдэг жүжигчин шагналыг хүртсэн.

2012 онд “History of Salaryman” цувралд тоглов.

2010 онд мэдээний хөтлөгч, англи хэлний орчуулагч Ли Юн Жинтэй гэрлэсэн. Юн Жин түүний англи хэлний багш байв.

Хуримын урилга дээрх зургийг өөрөө зурсан бөгөөд цахим сүлжээгээр түүний авьяастайг магтан сайшааж байлаа.

Тэд  2011 онд охиноо өлгийдөн авсан бол 2014 онд хүүтэй болсон.

2013 онд “Iris II: New Generation” цуврал

Мөн энэ онд эхнэрийн хамт Индонезийн кино наадмын сурталчилгааны элч төлөөлөгчөөр сонгогдлоо.

2013 онд “Prime minister and I”

2014 онд тэрээр “Dr. Jin” түүхэн цувралд тогложээ.

2016 онд “Operation Chromite” кинонд тогложээ.

2019 онд тэрбээр “Эрх чөлөөнд хүрэх уралдаан: Ум Бок Донг” кинонд тоглов.

Ли Бом Су охины хамт

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд