LOADING

Type to search

Гоо сайхан Зөвлөгөө

Амьтны гаралтай өөх тос ашиглан саван хийх арга

Share

Гэртээ саван хийж сурцгаая. Энэ нь дэлгүүрт зарагддаг савангуудаас илүү зөөлөн тослог болдог. Та хувийн хэрэгцэгээ хангаж эсвэл найзууддаа ч бэлэглэж болно шүү дээ. Энэ процесст идэмхий химийн бодис ашигладаг тул бага зэрэг аюултай. Гэхдээ та аюулгүй байдлынзааврыг дагаж мөрдвөл айх зүйлгүй.

Алхам 1: Хангамж

Танд хэрэгтэй орц найрлага:

1.Амьтны гаралтай өөх тос эсвэл ургамлын тос 2/3 аяга.

 Жич: Амьтаны гаралтай тосоо гаргаж авахын тулд цэвэр өөхийг нь хайлуул. Та өөхийг хайлуулж байх явцдаа дээр гарах хөөс болон бохирдолыг аваарай. Гаргаж авсан тосоо хөргөж, царцаагаад доор нь тунасан муухай зүйлийг нь хусаж хаях хэрэгтэй.

2. Илүү зөөлөн болгохын тулд жорондоо чидун жимсний тос нэмж оруулаарай 2/3 аяга

3. Lye (NaOH) /Гидроксид/. Та үүнийг барилгын дэлгүүрээс авч болно ¼ аяга

4. Нэрмэл ус ¾ аяга

5. Коксын тос 2/3 аяга /хөөс гарахад тусална/

Танд хэрэгтэй хэрэгслүүд:

1. Аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж: Резинэн бээлий, нүдний шил. Lye (NaOH) нь маш идэмхий чанартай бөгөөд энэ нь таны арьс эсвэл таны биеийн аль ч хэсгийг түлэх болно. Тиймээс болгоомжтой харьцаарай.

2. Бүх юмыг холих том шилэн эсвэл шаазан аяга. Бүх зүйл шил байх ёстой, учир нь шүлт нь хуванцар, мод, ялангуяа металл зүйлд урвалд ордог.

3. Жин. Та граммаар эсвэл унцаар хэмжих нь хамаагүй, гэхдээ үнэн зөв байх ёстой.

4. Хутгах зүйл. Та зүгээр л халбага хэрэглэж болно. Холихдоо ашигладаг бүх зүйлийг хэрэглэхээсээ өмнө маш сайн угааж цэвэрлээрэй.

5. Хэлбэр гаргагч. Та савангаа дугуй хэлбэртэй хэлбэржүүлэхийн тулд PVC эсвэл цаасан аяга ашиглаж болно.

6. Бусад. Саван хийхэд хангалттай зай шаардагдана. Тиймээс ойр орчимд нь өөр зүйлс бүү байлга.

Алхам 2: Аргууд

Гэрийн нөхцөлд саван хийх үндсэн гурван арга байдаг. Өөрт хялбар санагдаж байгааг нь ашиглаарай.

Хайлуулах: Үүнд савангийн бэлэн суурийг худалдаж аваад хайлуулж, хүссэн орцуудаа нэмж болно. Та ус, шүлт, тосон дээрээ бэлдэцээ нэмээд хайлуулна. Дараа нь өнгө үнэр оруулагч, эфирийн тосоо нэмээд дараа нь савангаа хэвэнд хийнэ. Бэлэн зүйлс ашиглан хийж байгаа учраас та санаа зовох хэрэггүй бөгөөд савангаа хөргөсний дараа шууд хэрэглэж болно.

Хөргөх процесс: Энэ нь өөх тосыг ашиглан эхнээс нь саван хийх арга. Гэхдээ савангаа хийхэд 4-6 долоо хоног шаардагдах болно.

Халаах процесс: Савангаа эхнээс нь хийх хэрэгтэй. Тосоо өөрөө гарган авч, цэвэрлэх гэх мэт.

Алхам 3: Зааварчилгаа

Алхам 1: Ажлынхаа бэлтгэлийг хийгээрэй. Бээлий болон бусад хамгаалалтын хувцасаа өмсөөрэй. Квартын саванд усаа хэмжээд хийгээрэй. Гидроксидоо хэмжиж, яг ¼ аяга байгаа эсэхийг шалгаарай. Уусмалыг аажмаар усанд хийж (усыг хэзээ дээрээс нь нэмж болохгүй) хольж хутгана. Утаанаас зайлсхийхийн тулд хутгахдаа хойшоо зогсож байгаарай. Энэ нь химийн урвал явагдахад дулааныг үүсгэх болно.

Алхам 2: Пинт /шилэн хэмжээстэй сав/ саванд тосоо хийнэ. Бичил долгионы зууханд нэг минут орчим халаана, эсвэл савтай тосыг хайруулын тавган дээр хийж халаана. Тосныхоо температурыг шалгана уу – ойролцоогоор 120°F байх ёстой. Хэдийгээр та саван үйлдвэрлэгч термометр ашиглаж болох ч ердийн термометр ажиллах болно. Үүнийгээ хөргөх хэрэгтэй.

Алхам 3: Шингэн /алхам 1-ээс гаргаж авсан/ ба тос хоёулаа зөв температурт байх үед тосыг холигч саванд хийнэ. Уусмалаа аажмаар нэмээд бүгдийг нь хольж хутгана. Халуунд тэсвэртэй халбага, хусуураар бүтэн 5 минут гараар зөөлөн хутгана. Ойролцоогоор 5 минутын дараа та үргэлжлүүлэн хутгаж эсвэл холигч ашиглаж болно. Холимогийн өнгө нь цайвар, өтгөн болно. Энэ нь ванилийн идээ шиг харагдаж байвал бэлэн гэсэн үг.

Алхам 4: Ургамал, эфирийн тос эсвэл бусад нэмэлт зүйлээ нэмээрэй. Сайтар хутгана. Савангийн хэвэндээ шингэнээ нэмээрэй. Алчуураар бүтээх хэрэгтэй. Энэ нь үлдэгдэл дулааныг хадгалж, зөөлрүүлэх процессыг эхлүүлэх болно.

Алхам 5: 24 цагийн дараа савангаа шалгаарай. Хэрэв энэ нь дулаахан эсвэл зөөлөн хэвээр байвал түүнийг дахин 12-24 цаг байлгана. Хүйтэн, хатуу бол илгэн цаас эсвэл жигнэх тавиур дээр тавь. 4 долоо хоногийн дараанаас хэрэглээрэй. Бүх талыг агаарт хатаахын тулд долоо хоногт нэг удаа эргүүлж байгаарай.

Алхам 6: Таны саван хатсан үед лав цаасаар боож эсвэл агаар нэвтрэхгүй саванд хадгална. Гараар хийсэн саван нь өөрөө глицерин үүсгэдэг бөгөөд энэ нь чийгшүүлэгч бодис юм. Энэ нь агаараас чийг татдаг.

error: Content is protected !!