No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнЖин хасахад тань туслах массажны 5 цэг

Жин хасахад тань туслах массажны 5 цэг

-

Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг гэдгээрээ алдартай. Жин хасах уламжлалт арга барилыг олон хүмүүс сонгож, зарим нь турах гэж цогц дасгалуудыг хийдэг. Энэ нийтлэлд бид жингээ хасахад тань тустай массажны цэгүүдийг орууллаа.

Массажны цэгүүд ба турах

Зүүн эмчилгээний адил массаж нь Хятадын уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэгжиж ирсэн эмчилгээний нэг төрөл юм.

Зүүг биеийн эргэн тойрон дахь даралтын янз бүрийн цэгүүдийг өдөөхөд ашигладаг бол эдгээр массажны цэгүүд ч мөн ялгаагүй өдөөж өгдөг.

Зүү массаж нь стрессийг бууруулах, хоол боловсруулах чадварыг нэмэгдүүлэх, бодисын солилцоог сайжруулахад үр дүнтэй гэж үздэг бөгөөд эдгээр нь жингийн менежментэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим даралтын цэгүүд ч мөн адил хоолны дуршил, цусан дахь сахарын түвшинд нөлөөлдөг гэж үздэг.

Меридианы энергийн зам

Хятадын уламжлалт анагаах ухаанд бие дэх даралтын цэг бүр нь “меридиан” хэмээх энергийн зам дээр байралдаг гэж үздэг. Тэдгээрийг биеийн янз бүрийн эрхтнүүдийн дагуух байрлалаар нь нэрлэгддэг.

Меридианы дагуух цэгийг тухайн голчид харгалзах үсгүүдээр нэрлээд дараа нь зам дээрх цэгийн байрлалыг нэрлэнэ. Эдгээр массажны цэгүүд нь харгалзах уламжлалт нэртэй байдаг.

Доорх мэдээллээс та хоол боловсруулах, бодисын солилцоо, жин хасахтай холбоотой бусад хүчин зүйлүүдэд нөлөөлдөг даралтын цэгүүдийг мэдээд аваарай.

1. Зусанли (ST36)

Ходоодны голчуудын дагуу байрлах зусанли нь хэвлийн дээд хэсгийн эрхтнүүд, парасимпатик мэдрэлийн систем (хоол боловсруулах чадварыг удирддаг), мөн биеийн ерөнхий энергид нөлөөлдөг. Энэ цэг нь өвдөгний доор болон биеийн төвөөс 3 инч дор зайд байрладаг.

Энэ цэг дээр массаж хийхийн тулд:

Зусанли цэгүүдийн аль нэг дээр хоёр хуруугаа байрлуул.

Хоёр хуруугаараа зөөлөн, гэхдээ аажмаар чанга дарж шахалт үзүүлээрэй.

Дугуй хөдөлгөөнөөр цэгийг 2-3 минутын турш иллэг хий.

2. Саньинжиао (SP6)

Дэлүүний голын дагуу байрладаг энэ цэг нь хэвлийн доод хэсэг болон парасимпатик мэдрэлийн системд нөлөөлдөг гэж үздэг. Энэ цэг нь шагайны дотоод яснаас дээш 3 инч өндөрт байрладаг.

Энэ цэг дээр массаж хийхийн тулд:

Саньинжиао цэг дээр нэгээс хоёр хуруугаа байрлуул.

Зөөлөн боловч аамжаар  чанга дараарай.

Дугуй хөдөлгөөнөөр цэгийг 2-3 минутын турш иллэг хий.

3. Жунван (CV12)

Энэ цэг нь хэвлийн гол судлын дагуу байрладаг. Жунван нь хэвлийн дээд хэсгийн эрхтэнд болон ходоод, гэдэс зэрэг хоол боловсруулахтай холбоотой эрхтэнд нөлөөлдөг гэж үздэг.  Энэ цэг нь хүйснээс дээш дөрвөн инч өндөрт байрладаг.

Энэ цэг дээр массаж хийхийн тулд:

Жунван цэг дээр хоёр хуруугаа байрлуул.

Хоёр хуруугаараа зөөлөн даралтыг үзүүл. Энэ эмзэг хэсэгт хэт их даралт үзүүлэхгүй байхыг анхаарна уу.

Дугуй хөдөлгөөнөөр цэгийг 2-3 минутын турш иллэг хий.

4. Ренжонг (GV26)

Ренжонг цэг толгойн голын дагуу байрладаг бөгөөд жин, ялангуяа таргалалтад нөлөөлдөг гэж үздэг. Энэ цэг нь хамрын нүхнүүд уулзаж байгаа газраас 1 инч хүрэхгүй дор байрлах филтрум хэсэг дээр байрладаг.

Энэ цэг дээр массаж хийхийн тулд:

Уг цэг дээр нэг хуруугаа байрлуул.

Зөөлөн шахалтыг  үзүүл.

Дугуй хөдөлгөөнөөр цэгийг 2-3 минутын турш иллэг хий.

5. Шюехай (SP10)

Дэлүүний голын дагуу байрладаг энэ цэг нь цусан дахь сахарын түвшинд, ялангуяа чихрийн шижин өвчинд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг.

Энэ цэг нь өвдөгний дээр байрлах бөгөөд биеийн төвөөс гуяны булчингийн доод хэсэгт ойролцоогоор хоёр инч зайтай байдаг.

Энэ цэг дээр массаж хийхийн тулд:

Уг цэг дээр хоёр хуруугаа байрлуул.

Хоёр хуруугаараа зөөлөн шахалтыг үзүүл.

Дугуй хөдөлгөөнөөр цэгийг 2-3 минутын турш иллэг хий.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд