No menu items!
HomeГэрийн тохижилтУгаалгын өрөөгөө эмх цэгцтэй байлгах дизайны 13 санаа

Угаалгын өрөөгөө эмх цэгцтэй байлгах дизайны 13 санаа

-

Жижиг угаалгын өрөөг эмх  цэгцтэй байдлаар хэрхэн тохижуулж болох вэ? Энэ нь орон зайгаа зөв ашиглаж, зөв зохион байгуулахад л хангалттай.

ГЭГЭЭЛЭГ ӨНГӨ

Цайвар өнгийн тавилга нь жижиг өрөөнд маш тохиромжтой. Учир нь энэ нь харагдах байдлаасаа хүний нүдэнд зөөлөн тусдаг. Бараан өнгийн тавилга нь харааны орон зайг боогдуулдаг учраас өрөөг улам л жижиг харагдуулдаг. Ногоон, цэнхэр гэх мэт байгалийн зөөлөн өнгүүд нь цайвар өнгийн тавилгатай маш сайхан зохицдог.

ХААЛГАНЫ ДЭЭР ТАВИУР БАЙРЛУУЛАХ

Хаалганы дээр тавиур байрлуулах нь орон зайг хэмнэх зохимжтой арга. Өргөгдсөн болон хананы тавиур нь зөвхөн эд зүйлс хадгалахад ашиглагддаггүй, цулгай ханыг ургамал болон чимэглэлийн зүйлсээр дүүрэн харагдуулах боломжтой.

НЭМЭЛТ ХАДГАЛАХ САВ

Нэмэлт шүүгээ худалдаж авах шаардлагагүй. Ванныхаа доорх зайг ашиглах боломжтой.

ХАНЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 Хэрэглэдэггүй гоёмсог шилэн савнуудаа ханандаа байрлуулж, гоо сайхны багс, бүтээгдэхүүнүүдээ хийх боломжтой. Энэ нь тийм ч их зай эзлэхгүй, эмх цэгцтэй харагдуулна.

СУУЛТУУРЫН ДЭЭРХ ТАВИУРУУД

 Суултуурын дээрх ханын тавур нь эмх цэгтэй байдал, орон зайг зөвөөр ашиглах нэгэн шийдэл билээ.

ТОЛИЙГ АШИГЛАХ

Угаалгын өрөөнд зайлшгүй байдаг зүйлсийн нэг нь толь. Энгийн хавьтгай толь ханад дээрээ суурилуулахын оронд үүнийг жижг зүйлсээ хадгалах тавиур болгон ашиглах боломжтой.

ШҮРШҮҮР

Шүршүүрийн шилэн хаалт нь угаалгын өрөөний цайвар өнгөтэй хослон өрөөг илүү  цэлгэр харагдуулна.

ТОМ ТОЛЬ

Том эсвэл жижиг толь нь ариун цэврийн өрөөний засварын нэгээхэн хэсэг. Жижиг угаалгын өрөөнд том толь ашиглах нь орон зайг том мэт сэтгэгдэл төрүүлж, олон тооны гэрлийг тусган, гэрэл гэгээтэй, өнгөлөг харагдуулна. Толь нь хүрээтэай эсвэл хүрээгүй байж болно. Хүрээтэй толь нь илүү гоёл чимэглэлийн бөгөөд угаалгын өрөөний гол цэгт анхаарлыг төвлөрүүлдэг.  

БУЛАНГИЙН УГААЛТУУР

Угаалтуураа буланд байрлуулах нь орон зайг хэмнэх үр дүнтэй арга.

ХАНАНД СУУРИЛУУЛСАН ТАВИУРУУД

Жижигхэн угаалгын өрөөнд олон шүүгээтэй байх нь тохиромжгүй тул ханыг ухаж, тавиур суурилуулах нь илүү зөв шийдэл билээ.

УГААЛГЫН МАШИН ДЭЭРХ ТАВИУР

Энэ нь орон зайг хэмнэх хялбар арга юм. Нэг сул тал нь бага насны хүүхдүүдийн нуруу хүрэхгүй намдах талтай. Бусдаар бол хамгийн зөв шийдэл юм.

ЗӨВ ХАДГАЛАХ

Эмх цэгцтэй байлгахын тулд төрөл бүрийн сагснуудыг хэрэглэх боломжтой.

БАЙРШИЛ

Энэ үе шатанд орон зайгаа хэрхэн зөв зохион байгуулалттайгаар ашиглахаа бодох хэрэгтэй.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд