No menu items!
HomeОнцлохЯс бэхжүүлдэг 10 хүнс

Яс бэхжүүлдэг 10 хүнс

-

Ясны эрүүл мэндэд хэрэгтэй тэжээллэг бодисууд

Ясыг эрүүл байлгахад олон төрлийн шим тэжээл хэрэгтэй. Кальци ба Д аминдэм нь хамгийн чухал хоёр зүйл юм. Кальци нь таны бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, ясанд хадгалагддаг эрдэс бодис юм. Харин кальци шингээхэд таны биед Д аминдэм хэрэгтэй. Хоол хүнснээс кальци хангалтгүй авах нь ясыг эмзэг, хэврэг болгох бөгөөд ясыг хугарал, өвчинд илүү өртөмтгий болгодог.

Витамин К, витамин С, магни, фосфор нь ясны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг.

1. Навчит ногоонууд

Навчит ногоонууд, тухайлбал, байцаа, рукула, кресс зэрэг нь кальцийн хамгийн сайн эх үүсвэр юм. Эдгээр ногоонууд нь магнийн агууламж өндөртэй тул ясны бүрэн бүтэн байдлыг хадгалахад тустай бөгөөд эдгээрт агуулагдах К амин дэм нь метаболизмд шаардлагатай байдаг.

Бууцай нь энэ бүлэгт багтдаг боловч оксалик хүчил агуулдаг тул хүний бие кальциа шингээх чадваргүй болдог.

2. Салмон загас

Нар бол Д аминдэмийн гол эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч хулд гэх мэт тослог загас идэх нь Д аминдэмийг авах бас нэг сайн арга.

Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH-АНУ) мэдээлснээр 3 ширхэг унцтай тэнцэх хулд загас нь таныг 447 нэгж (IU) Д аминдэмээр хангах болно гэжээ. Д витамины хамгийн бага хэрэглээ хоногт 400 IU байдаг.

3. Туна загас

Туна бол эрүүл мэндэд тустай Д аминдэмээр баялаг өөр нэг өөхөн загас бөгөөд үүнд кали, магни, омега-3 тосны хүчил зэрэг бусад ашигтай тэжээллэг бодисууд их хэмжээгээр агуулагддаг. Лаазалсан туна загас хэрэглэхэд хялбар хүнс юм.

4. Цулбуурт загас

Энэ нь хамгийн хямд үнэтэй бөгөөд Д аминдэмийн хамгийн өндөр агууламжтай загас юм. 3 унц бүхий нэг фетэнд 425 IU агуулагддаг.

5. Бүйлсний тос

Хүнсний дэлгүүрээс олж болох бүйлсний самранд хамгийн их кальци агуулдаг. Бүйлсний тос нь холестерингүй бөгөөд өөхний агууламж багатай, уургийн агууламж нь самрын тосноос өндөр байдаг.

6. Бяслаг

Энэ нь маш энгийн: Бяслагийг сүүгээр хийдэг. Сүүнд их хэмжээний кальци байдаг. Моззарелла нь олон төрлийн сонголттой бөгөөд кальци их хэмжээгээр агуулдаг. Илүү эрүүл сонголт хийхийн тулд тослоггүй сүүгээр хийсэн бяслаг аваарай.

7. Тараг

Тараг бол МЭӨ 2000 онд үүссэн эртний хүнсний бүтээгдэхүүн юм. Энэхүү хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нь Сүү. Үүнд маш их кальци агуулдаг. Өөх тос багатай нэг тараг нь өдөр тутмын кальцийн хэрэгцээний 42 хувийг хангаж өгдөг гэж судлаачид мэдээлжээ.

8. Өндөг

Өглөөний хоолонд дурлагсдад зориулсан сайн мэдээ: Өндөг нь маш их хэмжээний Д аминдэм агуулдаг тул ясны эрүүл мэндийг сайжруулдаг. Д аминдэм нь зөвхөн шар хэсэгт нь байдаг тул заавал идэж байгаарай.

9. Брокколи

Кальцийн сайн эх үүсвэр брокколи нь навчит ногооны дараа ордог. Брокколи нь зөвхөн яснаас гадна эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь хорт хавдартай тэмцэх үйлчилгээтэй витамин С, эслэг, тэжээлийн маш сайн эх үүсвэр юм.

10. Сүүг яагаад хэрэглэх ёстой вэ?

Нэг аяга сүүнд өдөрт авах шаардлагатай кальцийн 30 орчим хувь байдаг. Дээрээс нь дэлгүүрүүдээр зарагддаг сүүг ихэвчлэн Д аминдэмээр баяжуулдаг тул ясны эрүүл мэндэд давхар нөлөөлж өгдөг.

Ясны эрүүл мэндийг сайжруулах олон арга бий

Хөгшрөх тусам та ясыг бат бөх байлгахын тулд таны биед кальци, Д аминдэм болон бусад шим тэжээлийн хэрэгцээ бий болно. Хоол хүнсэндээ тэжээлийг хангалттай хэмжээгээр авах нь тэднийг хүчтэй, эрүүл байлгахад туслах хамгийн чухал зүйл юм.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд