No menu items!
HomeЭрүүл мэндТолгойн өвдөлт, нойргүйдлийн үед хэрэглэвэл зохих хүнснүүд

Толгойн өвдөлт, нойргүйдлийн үед хэрэглэвэл зохих хүнснүүд

-

Байнга толгой өвдөх, энергийн түвшин буурах, нойргүйдэх зэрэг нь ажлын ачааллаас үүдэлтэй гэж боддог. Гэхдээ эдгээр нь таны биед агуулагдах магни, К аминдэмийн дутагдалтай холбоотой байж болно. Эдгээр амин дэмүүдийг ямар хүнснээс авах вэ?

МАГНИ

Ашиг тус

Магни нь биед 300 төрлийн химийн урвал явуулдаг. Энэ нь хоолыг энерги болгон хувиргаж, амин хүчлээс шинэ уураг үүсгэхэд тусалдаг. Ийм учраас сэтгэлийн түгшүүр, стресс, ядаргаа тайлахад ашигладаг. Магни нь байнга толгой өвдөхөөс сэргийлж, мигрень өвчнийг эмчлэхэд тусалдаг. Магнийн дутагдал нь серотонины түвшинг бууруулж, судасны агшилт, нейротрансмиттерийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бөгөөд сэтгэлийн хямрал, нойргүйдэлд хүргэдэг.

19-30 насны эрэгтэйчүүд 400 мг, түүнээс дээш насныхан 420 мг, 19-30 насны эмэгтэйчүүд 310 мг, түүнээс дээш насныхан 320 мг хэрэглэнэ.

Магнигаар баялаг хүнс:

Бууцай

Самар

Бор будаа

Талх (үр тариа)

Загас

Мах

Авокадо

К АМИН ДЭМ

Ашиг тус:

Витамин К нь цус алдалтыг зогсооход зайлшгүй шаардлагатай уурагуудыг нэгтгэдэг. К амин дэмийн дутагдал нь бие хөхрөх, болон цус алдалт үүсгэдэг.

К амин дэм нь Альцгеймер өвчин, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Мөн кальцийг ясанд хүргэж, тэдгээрийг холбоход тусалдаг тул Д амин нийлэн ясыг бэхжүүлдэгК амин дэмийн хэрэглээ нь нас, хүйс, жин зэргээс хамаарч өөр өөр байдаг. Насанд хүрэгчид биеийн жингийн 1кг (2.20lbs) тутамд 0.001мг витамин К хоол хүнснээсээ авах шаардлагатай байдаг.

К амин дэмээр баялаг хүнс:

Ногоо: Базилик, шар дэр, ганга, яншуй, гогод

Навчит ногоонууд: Кале, бууцай, гич, хүрэн манжин, манжин,  

Салатны ногоонууд: сонгино, кресс, шанцай, цоохор майлз,

Брюсель, цэцэгт байцай, байцай, цой байцай,

Халуун ногоо: улаан чинжүү,карри

Бусад: хатаасан жимс, гоньд, жууцай, даршилсан ногоо, шар буурцгийн шош, оливийн тос

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд